Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж, эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.
Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж буй болно.
Сэтгэгдэл0
Баялаггуй улс оюун ухааны хучээр яаж хегжиж болохоос суралцаасай билээ!!!
Монгол Сингапур хоёрын газар зүйн байрлал тэс өөр, далайд гарцгүй Щвейцарь,Австри, Люксембургт айлчилахад их олон юм нь сурах болно
Данхан толгойтын оюуны хэмжээ үнэхээр дутна.Дэмий мөнгө үрж тэнээд байхаар Тавантолгойгоос 2 сая тонн нүүрс хулгайлсан намынхаа хулгайч нартаа хариуцлага тооцоодох.
cham sig mal bol hol yabahgyi ee!!!helj baigaa yg hiij baigaa byr chini doosoo orson teneg baina?Hereb yhaantai bol chi ingej egyylehgyi ee!!
Harin syralzah gej zochiloh bolno,syymjlehiin tyld bys byteelcheer syymjilbel tor zasag bye hynd heregtei,demii hooson chalchih bol ergyygiin sinj syy!!!teneg ardyyd aa!!toroon hyndel tegsen chagt chamd oyun sanaanii medel gereltene.....