sonin.mn
МАН-ын дэргэдэх “Стратеги академи” нь 1955 онд “Нийгмийн түүхийн Институт” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2014 оноос хойш сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний “Стратеги Академи” нэртэйгээр мэргэжлийн, шинжлэх ухааны, нээлттэй, ил тод, хараат бус, бие даасан үйл ажиллагааны зарчим дээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Монголын  анхны үндэсний хэмжээний  ТИНК-ТАНК байгууллага юм. Үйл ажиллагааны хүрээнд  Монгол Улсын хөгжлийн  стратегийг шинжлэх  ухаанч судалгаанд үндэслэн  боловсруулж, бодлогын  түвшинд зөвлөх үйлчилгээ  үзүүлэн ажиллаж байна.
Тус академийн захирлаар ажиллаж байсан Х.Сайхансанаа өөр ажилд шилжсэн бөгөөд түүний оронд Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, эрх зүйч Б.Болорсайхан ажиллахаар болов.
 
 
Тэрбээр шинэ ажлаа хүлээж авахдаа “МАН-ын гол үзэл баримтлалын нэг тулгуур нь эрх тэгш байдал. Тиймээс эрх тэгш байдлыг хангах гэдэг нь Үндсэн хуульд заасанчлан, МАН-ын  үзэл баримтлалын хувьд ч тулгуур ойлголт учраас үүнд нэн тэргүүнд анхаарах нь чухал.  МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцэх тэргүүлэх бодлогын асуудлууд нь цаанаа  бүгд хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх, биелүүлэх, баталгаажуулах зорилготой. Стратеги академи бодлогын судалгааны  хүрээлэн гэдэг утгаараа Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг  хамгаалах, баталгаажуулах, хууль ёсыг дээдлэхэд холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад эдийн засгийг эрчтимжүүлэхэд авах арга хэмжээтэй уялдуулаад нийгэмд байгаа тэгш бус байдал, шударга бус байдлыг  үүсгэхэд нөлөөлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чухам юу хийвэл зохилтой вэ гэдгийг судлахаар зорьж байна” гэлээ.   
 
 
Тэрээр захирлаар томилогдохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүний эрхийн дээд комиссарын газар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг төр, төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байжээ