СОФИ, 2025 оны аравдугаар сарын 21. /TASS/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Будапештыг зорих замд хэрэв шаардлагатай бол түүний нисэх онгоцонд агаарын коридор гаргаж өгөхөд бэлэн байгаагаа Болгарын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
“Энх тайван тогтоохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа үед энэ зорилгод хүрэх бүх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйд нийцнэ” гэж Болгарын Гадаад хэргийн сайд Георг Георгиев Люксембургт Болгарын Үндэсний радиогийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ. Болгар Путиний онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэх эсэхийг тодруулсан асуултад тэрбээр “Хэрвээ уулзалтад оролцох нэг тал нь ирж чадахгүй бол уулзалт яаж болох вэ?” хэмээн хариулсан байна.
Д.Трамп энэ сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа В.Путинтэй Будапештэд удахгүй уулзахаар тохиролцсноо мэдэгдсэн юм. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мөн Москва, Вашингтон хоёр улсын удирдагчдын шинэ уулзалтад "цаг алдалгүй" бэлтгэж эхэлнэ гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл8
Славяжсан түрэг голдуу нөхөд юу ч гэж магад. Орост сайн юм уу гэмээр атлаа яг яс юман дээрээ ар нуруу хутга шаахдаа сийхгүй. Украинд ч их тусалсан, Орост ч бас талтай
Путины онгоцыг хохолуудтай хамтраад доороос пуужиндаж мэднэ ! тэр кордироор нь нисэж болохгүй !
Пуужиндуулмаар бна уу?
Пуужиндуулмаар бна уу?
Стингерээр хусах биз
Стингер 10000метр хүрэхгүй.
Хүүхдийн хулгайч, алуурчин гэмт хэрэгтэнг дэлбэ шаах хэрэгтэй.
Зев шуудээ. Дайнаа зогсоомоор бна шуудээ. Нэг тогтолцоонд хамт байсан улсууд илуу ойлголцох естойдоо уг нь, Серби,Унгар шиг.