Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарыг гар хөл болгон, төрийн эргэлт хийсэн. Ази, Африкийн зарим орны буутай цэрэгтэй төрийн эргэлтээс арга нь ондоо боловч санаа нь адил.
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй
Үндсэн хуулийн хэрхэвч давж үл болох хязгаарыг даван, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүйг дэмжих санал хураалт явуулсан. Үндсэн хуулийн 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
10-р сарын 17-ны чуулганд кноп дараагүй 19 гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцсон. Ерөнхий сайдыг унагах 64 товчлуур олдоогүй тул кнопоо дараагүй 19-ийг оруулж, 71 саналтай мэт залилан хийсэн. Женко, Нара, Д.Амарбаясгалан өөрөө хүртэл аль нэг талд кноп дараагүй, огцруулах санал 52 байж, Үндсэн хуульд заасан 64-т хүрээгүй.
Пүрэв гарагийн ирцийг Баасанд тооцсон. Жишээ нь, 16-нд бүртгүүлээд гэртээ харьсан Нараг эсрэг санал өгсөн мэтээр тоолсон. Цэцэрлэгт хүртэл Пүрэвийн ирцийг Баасанд тоолохгүй.
Х.Булгантуяа ийм муухай саналаар чуулган явуулсандаа Г.Занданшатараас уучлал эрсэн, Ц.Сандаг-Очир өөрөө өөртэйгөө маргалдсан нь төрийн эргэлт хийсэн гэм буруугаас чөлөөлөхгүй. Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Лонхноос бирд нэгэнт сулрах, Пандорагийн хайрцаг онгойх гэдэг ойлголт бий. Олон улсад putch гэдэг төрийн эсрэг хуйвалдагчдын толгойг илээд өнгөрөх нь нь Үндсэн хуульт ёсонд хор урхагтай. Үндсэн хуульт ёс гэдэг нь улс төрийн аль нэг талд биш иргэд өөрсдийнхөө талд, үндсэн эрх, эрх чөлөөгөө хамгаалах илүү том зүйл юм.
Үндсэн хуулиар мэргэшсэн Ц.Нарангэрэл, Н.Жанцан, Д.Ламжав зэрэг эрдэмтдийн байр суурийн өөдөөс Нараг тавьж байгаа нь нүүрсний бүлэг аргаа барсныг баталж байна. Үндсэн хуулийн үзэл санааны тухайтад иргэд эмэгтэй Нараг биш эрдэмтэн Нарад итгэнэ.
Ерөнхийлөгч Үндсэн хуулиа хамгаалж хориг тавьсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн. Нүүрсчид Ерөнхийлөгчийн хоригийг хориглох боломж хомс. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх 83 гишүүн олдохгүй. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын шийдвэр эцсийнх, хэнбугай ч авч хэлэлцэхгүй.
Нүүрсчид хэргээ шалгуулахгүй гэж амь тавихдаа төрийн эргэлт хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг шившиглэн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд ч халдах оролдлогууд хийж байна. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байдгаас бор тээг, нүүрсний утаа байхгүй.
П.Сайнзориг 10-р сарын 17-ны хурал бүхлээрээ хүчингүй, Д.Амарбаясгалан дарга ч огцроогүй гэж барьцаж, Ерөнхийлөгчийн хоригт нялзаахыг оролдож байна.
1-рт, Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьсан. 2-рт, Д.Амарбаясгалан мэхт мэхэндээ болж, Г.Занданшатарыг “тэврээд үхэх” гэж байгаад ширээн дээрээс өөрөө уначихлаа. Г.Занданшатарыг хууль бусаар огцруулсан, Д.Амарбаясгалан үнэнд гүйцэгдэж өөрөө буусан, хоёр өөр асуудал. Тэгээд ч УИХ-ын талаас илүү 67 гишүүн Д.Амарбаясгаланг огцроод нүүрсний хэргээ шалгуулах шаардлага тавьчихсан.
Засгийн газрын ил болгож буй “Бодь” группийн 1,2 тэрбум долларын оффтейк, Л.Оюун-Эрдэнийн 10 тэрбумын хохиролтой Харбины гэрээ, Оюутолгойн нууц биш 20 сая долларыг хувьдаа ашигласан хэргийн хариуцлагаас мултрахын тулд төрийн эргэлт хийлээ.
Баялгийн хулгайч нар амь тавьж байна.
Н.Анхбаяр
Ням - 09 сарын 27,
2026
Сэтгэгдэл22
"Хөрөнгөтнүүдийг төр засгаас Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэт тэмцлийн аргаар л зайлуулах боломжтой" гэж агуу их Карл Маркс 1860 жараад онд өөрийн улс төрийн онолын бүтээлдээ бичжээ. Юутай үнэн онол вэ? MCS-ийн Засгийн газрыг гагцхүү зэвсэгт тэмцлийн замаар зайлуулахаас өөр зам монголчуудад үлдсэнгүй. Үүнийг ард түмний хувьсгал гэдэг.
Булгантуяа, Сандаг-Очир нтр одоо хууль эрх зүйн наад захын ойлголтгүй, хий дэмий л МАН-даа хосгүй үнэнчийн дүр үзүүлж яваад нэг мэдэхэд хууль бус юм хийчихлээ ш дээ, көөркөс, одоо яадын болжайноо ?!
Булгантуяа, Сандаг-Очир нтр одоо хууль эрх зүйн наад захын ойлголтгүй, хий дэмий л МАН-даа хосгүй үнэнчийн дүр үзүүлж яваад нэг мэдэхэд хууль бус юм хийчихлээ ш дээ, көөркөс, одоо яадын болжайноо ?!
Толгой доторх чинь хуучраад бүүр зэвэрсэн байна аа.
ХУУЛИА МЭДДЭГГҮЙ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА АА ГЭЖ ! СОНИН ЮМ АА 🤣🤣🤣
ХУУЛИА МЭДДЭГГҮЙ ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА АА ГЭЖ ! СОНИН ЮМ АА 🤣🤣🤣
Монголд зэвсэгт тэмцэл гарах нь ойлгомжтой боллоо.Буу сумаа бэлдэж хамгийн түрүүнд алах хулгайч дээрэмчин гишүүдийн жагсаалтыг гаргая..
chi myy yasan heeryy hyyr be?...byy symtai yed yajch chadahgyi hebtej ingej chyyrch boldog yum uu?....mal aa mereeree yab!!!!!!!!!!!!!!!
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах ажиллагаа МАН ы Бага яхурлаас эхэлсэн Намын длрмээ зөрчиж хэдхэн сарын өмнөл сонгомон ерөнхий саыдаа автоматаар намынмдарга өолгохын оронд намын даргаа сонгох нэриыдлээр өөрөөр хэлбэл намын албыг төрийн албанаас дээгүүр тавьж засгиын эрхийг булааж авах төлөвлөгөө зохиосон нь улам бүр тодорхой болж байна Намын нэрийг барьж хууль бусаар засгиын эрхэнд гарах хжйваолдаан зохиосон ийм намбг Дээд Шүүх яах естой вэ Намыг бүхэлд нь биш гэхэд тэр бүлэглэлийг чах естой вэ МАН ы залуучууд 90 ээд онд ард нийтээрээ тэмцэж төрийн дээр нам байхгүйг тохирч Үндсэн яхуульдаа тусгасан түүхийг наад зах нь огт мэдэхгүй дахин парламентыг хөгжүүлж байгаа нэрээр төрийн дээр намаа тавьж байна МАН Их Яхурлаараа зарчмын энэ алдаагаа засаж чадах уу Чадахгүй бол үндсэн хужлиын үзэл санаанд харш намыг тараахаас өөр хувилбар байхгүй ээ Улс орныг 90 ээд оны эхэн рүү аваачлаа хэт зүүний үзэлтнүүд
35 жил улс орныг удирдаж доройтуулсан МАН АН хоёрыг улс төрөөс татан буулгах ард нийтийн санал асуулга явуулж зайлуулах хэрэгтэй. Шинэ улс төрийн хүчинг олон нийтэд нээлттэй сонгож байгуулснаар олигарихуудтай тэмцэх боломж нээгдэнэ. Түүнээс өөрөөр ИХ , ЗГ -ыг унагаад дахиад л нэг олигархи гарч ирээд хулгайчдаа хамгаалсаар л байх болно.
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!
Залилан хийж засгийн эрх булаасан хэдэн хулигаан гишүүдийг бүгдийг нь Хүрэлсүх барьж аваад шорон ру шидэх хэрэгтэй ! Энэтхэг явсан байхгүй хойгуур эргэлт хийдэг яасан зүрхтэй новшнууд вэ гээд ! Тэгэхгүй бол өөрөө дараачийн ээлжинд хусуулна ! Одоо сайн эрүүд үё хоорондын тулаанд бид дийллээ цаашид ч дийлнэ гээд онгироод баар саванд архидаад сууж байгаа ! Бариад ав !
Хүүкийг хамгийн түрүүнд, араас нь Занданг. ЭНэ хоёр лалрыг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй. НАйман жил Еөк, ЕС, УИХ-ын дарга ээлжилж хийлээ шд. ОЭ-г дарангуйлал гэж хэлсний төлөө энэ хоёр зайлуулсан. Тэгэнгүүтээ одоо шинэ залуу гишүүд, орж ирээд жил ч болоогүй жагсаалтын гишүүдийг нүүрсчин, идээчин уугаачин гэж харлуулдаг энэ засаг ер нь юу юм лалрууд. Бүүр нэг ард түмнийг тэнэг гээд бодчихсон. Эмүжин, дэнсийн Шинээ, Ньюсийн Нямсүрэн гээд Элбэгдорж, Хүрэлсүх хоёрын хөлсний бичээч хиачин авгай нар хүртэл нэг тал болчихсон Топор, Зандка хоёрыг бараг бурхан гэчихсэн тархи угаалт шааж эдр, цуг гудамжинд гаргах хэрэгтэй энэ шулмуудыг
Үндсэн хуульд "УИХ нь Засгиййн газрыг байгуулна, ажилд нь хяналт тавина, огцоруулна" гээд заачихсан байхад Ерөнхийлөгч, Цэц хоёр хөндлөнгөөс УИХ-ын энэ онцгой бүрэн эрхэд халдаж байгаа нь ёстой Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Хэрвээ Монгол улс парламентын засаглалтай улс мөн юм бол Ерөнхийлөгч, Цэц хоёр энэ балмад үйлдлийнхээ төлөө шууд огцорох ёстой. .
Парламетын засалалтай улсад Засгийн газрыг байгуулсан, огцоруулсан асуудлыг Ерөнхийлөгч, Цэц хянадаггүй дэлхий нийтийн жишиг бий. Одоо Ерөнхийлөгч, Цэц хоёр нь Засгийн газрын байгуулах, огцоруулах парламентын онцгой бүрэн эрхэд халдсан шившигт үйлдлэлийхээ төлөө нэн даруй огцорох ёстой.
Захиалгат бичлэг, харлуулалт дэндүү хэтэрч байна шүү???
Терийн эргэлт хийхийг оролдсон, бугдийг нь барьж хорих естой!!!
Эвгүй ч юм болох нь дээ...
төрийг ухаанаар ур адвар дадлага насны элээсэн жилийн туршлагаар удирддаг. Ухаан нь төлөвшөөгүй төрд орсон залуучууд үнэхээр самарч байна. Нас буурь тогтсон үг хэл ухаан ньтэгширсэн ахмадууд буюу 45-аас дээш насны хүмүүүс удирдах ёстой.
төрийг ухаанаар ур адвар дадлага насны элээсэн жилийн туршлагаар удирддаг. Ухаан нь төлөвшөөгүй төрд орсон залуучууд үнэхээр самарч байна. Нас буурь тогтсон үг хэл ухаан ньтэгширсэн ахмадууд буюу 45-аас дээш насны хүмүүүс удирдах ёстой.
Сайнзориг гишүүн чинь цогтой залуу байна шүү. ҮХЦ-ээс бэргэхгүй үзэж байна. Хурлыг бол ТҮЙ МАЙ гээд л хаяаад гарлаа. Монголд дагаж мөрдөж буй 800 гаруй хуулийн 1/4 буюу 200 гаруйг нь зохиосон хүн аргагүй дээ хөөрхий.
Английн хөл бөмбөгийн багт 20 тэрбум төгрөг өгч бгаад, хүүхдээ тэдний хөлбөмбөгийн сургуульд оруулсан гэв үү? Бас Данхын, Номингийн хүүхдүүд бна гэсэн үү? Энэ авилгачин хулгайчууд бүр даварч! Яаж бодохоороо 130 см ээжээс Хөлбөмбөгчин төрнө гэж боддог бнаа? Ядахнаа Жокей болгодог бгаадаа! Одоо тэгээд шоронд хиихгүй хараад сууж байх уу?
Төрийн эргэлт хийхмйг завдсан. Улс орон ард түмнийг нүүрс бёнзин мөнгөгүй болгож шантжлах нь шийтгэлтэй байлгийг харуулах зөв шүү