Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад: "Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй хэрэг билээ.
Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоороо “Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно” гэж зорьсон байтал Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна.
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл, түүнээс улбаалсан эдийн засгийн хямралын энэ хүнд амаргүй үед бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид бүхий л нөөц боломжоо шавхаж, хамаг хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгаа сэргээхийн тулд төр хувийн хэвшил хамтдаа урьд урьдаас илүү хичээн ажиллах нэн шаардлагатай үед УИХ-ын гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төр хувийн хэвшлийн харилцан итгэлцлийг алдагдуулахад хүргэж байна. Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна." гэжээ.

Сэтгэгдэл0
энэ хүн 10% авч мэдэхээс бизнесийн зовлон мэдэх биш дээ
Davaasuren uneniig l helsen bnashd
ХҮН АМЬДРАЛАА АВЧ ЯВАХЫН ТУЛД ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ.МӨН ХААНА АЖИЛЛАХАА СОНГОХ , ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ ОДОО ҮЕД УИХ ын ГИШҮҮН ДАВААСҮРЭНГИЙН ҮГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭЭ ДОРОМЖИЛСОН ҮГ БАЙЛАА.УЛСДАА ТАТВАР ТӨЛӨХИЙН ЗЭРЭГЦЭЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ БАЙГАА БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭЭС УУЧЛАЛ ГУЙГААД ӨӨРӨӨ САЙН ДУРААР УИХ аас ОГЦОРОХ ЁСТОЙ ГЭЖ ШААРДАЖ БАЙНА. ИЙМЭРХҮҮ МЭДРЭЛ , МЭДЛЭГГҮЙ , ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ГИШҮҮД ОЮУНЧИМЭГ/ДАРХЛААТАЙ,ДАРХЛАА СУЛТАЙГААР НЬ ЯЛГАДАГ/ САНДАГ ОЧИР/ЖАГСААЛ ЦУГЛААН БАГАДААГҮЙ ИХЭДСЭН,/ ГАНХУЯГ/50000$ТОЙ БОЛ МОНГОЛД ГЭР БҮЛЭЭРЭЭ АМЬДРАХ/ ГЭЭД ТООЧВОЛ ЗӨНДӨӨ БАЙНА.
unen ug hatuu l sonsogdoj bgaa bh er ni bol unen l helsen
Бага хийж их авахыг хүсэгчид ДАВААСҮРЭНГ дэмжээд байна уу даа.Уул ажиллаж амьдралаа авч явах ёстойгоос гадна ажлын байраа өөрөө сонгоод явах боломжтой үед татвар төлдөг,ажил олгогч нараа цааш түлхлээдээ.Гадаадын хөрөнгө оруулагч нар айгаад монголд орж ирэхгүй байхад дотоодын хөрөнгө оруулагчидаа муугийн муугаар хэллээ.Уучлал гуйгаад УИХын гишүүнээсээ огцорох замаа бэлдлээ дээ
САЛААВЧ
Даваасүрэн гуайг дэмжиж байна,
Үнэнийг нь хэлсэн байна төсвийн хэдэн төгрөгийг танил талаараа нийлж хувааж цохьдогоо бизнес гэчээд жаахан бэрхшээл тулгарангуут албатай юм шиг мөнгө нэхдэг компаниудын хэрэг байна уу.
Өөрөө тэгж мөнгө олдог болохоор бусдыг адилхан гэж бодоод байх шиг байна. Шударга царайлсан шантаажчин олигархи шүү дээ. Хөвсгөлийн хэдэн малчдыг мунхруулах шиг болно
Үнэн юм л хэлсэн байна ш дээ. Тэд хамгийн бага мөнгө зарж, толгой биеэ зовоохгүйгээр асар их асар аиг олох дон шүгэлсэн хүмүүс. Болж өгвөл бусдын хийснийг дамлаж аиг олох эрмэлзэлтэй. Монголд бүх баялгийн бараг 100%-ийг эзэмшдэг 10% хүрэхгүй шахам цөөхөн баячуудын гадаад дотоодын зах зээлд бөөндсөн барааг бусад 90 % нь дамлан зарж голоо зогоож байна. Энэ 10% монголын зах зээлд өөрийн дураар үнэ тогтоож монополи эрх эдэлж сууна. Тэд хямдхан ажлын байраар хангасан нэртэй, бас нигймийн хөнгөлөлт, татварын хөнгөлөлт эдэлж сууна.Монополийн эсрэг хууль гарвал тэд хөрөнгөө аваад гадаадад гарна. УИХ айгаад батлахгүй байгаа юм. Энэ 10% баячууд хууль бус өмч хувьчлалаар монголын бүх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг гартаа оруулсан хүмүүс.
Уг нь ДАВААСҮРЭН үнэн хэлсэн байна
Зөв л хэлсэн байна даваасүрэнгийн зөв худалдааны танхим өөрөө эргээд уучлалт гуйх ёстой !! Их бага хувьчлалаар дээрэмдэж луйвардаж авчихаад дараа нь төрийн мөнгийг хулгай хийж амьдардаг бизнёсмэн нэртэй хүмүүсийг энэ худалдааны танхим төлөөлдөг юм өөрсдөө уучлал гуйгаачээ !!!
үнэн үг хэлсэн бна даваасүрэн гишүүн
Үнэнчээр хөдөлмөрлөж байгаа нь цөөхөн, элдэв луйвар, хулгайгаар мөнгөжиж байгаа нь олон байхаа, иймээс эмзэглэх хэрэггүй.
Гишүүн үнэн хэлсэн байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй гэж үгтэй.
Neg turliin unen shuu dee!!! Ghdee shudrag hudulmur hiij baigaa olon businessman uud baigaa, haramsaltai n turiin sangiin, tenderiin, awilgalaas uussen hyazgaargui shahuu sanhuujilt geh zerguud n bhgui bolhoor hunii nudend urtuh n howor baih!!!! Hamgiin hohiin neg jishee boloh hun baina, ter hen be gej uu? Huduu aj ahuin hamag sang hoosolson, tuunii hamag hunglulttui sanhuujiltyg luiwraar awsan, lizenznii aguu naimaachin, bas boloogui shudrag businessman zaluusyn hudulmuriig shuuh hyanamtyn bohir system iig ashiglaj deeremden awdag neg hun baigaa!!! Bas boloogui huuhdee turiin neg tushmed bolgoj ymar bohir sanaa aguuldag um baigan!!!! Ta nar odoo iim humuusiin bodit baidliig l harj surwal bid hugjij bhdaa!!! Haramsaltai n ilhen n dolignoj dagal dalchignaad baigaa bolhoor bid uruudsaar l
Арван хувийн алдарт ШИМЭГЧЛЭГЧ гэдэг нэрээ арилгачихаад маньдаа зөвлөөрэй
Та нар өөрсдөө давраасан. Улстөрчдийг угжсан. Булхайг нь дэлгээд зайлуулаач.
Олон жил бизнес хийсэн гэх ах нар бүгд луйварчид
Davaasuren yaagaad uuchlal guih heregtei gej...?
Зөвөө дэмжиж бна.
Та нарыг бизнес хийгээд хөрөнгөтэй болохыг хэн хориглосон юм, 90 оноос бүгд нэг гарааны шугамнаас эхэлсэн шүү дээ. Толгой, гараа хөдөлгөж өдий хүрсэн бизнесчидээ битгий атаарах за юу.
Ajil business xiij medexgyi xogiin shaarnyyd l tegj xelj ,nogoo dampyyrsan golognyyd n demjij bgaa
Үнэнийг л хэлсэн байна.
Яг л үнэнийг хэлсэн бн! Яасан гэж үнэнийг хэлсэн хүн нь уучлалт гуйх болчдог юмб!? Монгол чинь хаант улс юм уу?! Фашист дэглэмтэй улс юм уу??
SHULUUXAN UNENIIG XELCHIJ
UNEN UG XELSEN XUND XUN OSTEI
ер нь бол унэнш дээ нэг их хундээр хулээж авах хэрэггуй улс орноо хогжуулэх монгийг тэрбум тэрбумаар нь идчихсэн л байгаа биз дээ дандаа улсын монго хулгайлагчид
Үнэн үг хэлсэн хүнд хүмүүс өширхөнө, үхэр унасан хүнд ноход өширхөнө гэж
Бүх том бизнес тийм, жижгүүд нь шудрага яваа. Даваасүрэн өөрөө хахууль нэхдэг нөхөөр бүүр дор
Гишүүн зөв л хэлсэн байна. Юунд нь эмзэглэх юм.
Banknaas ih hejeenii mungu zeeldeg butsaaj tulduggui garuud uhlee yu uneng helsen baina
Та нарын ачааны хүндийг үүрэгч юу л бол харин ч зуд болхлоор нохой зоолно гэгч ээр харин ч баясгалантай бгаа шүү
үнэнийг хэлэхээр их эмзэг бололтой. Дахиад хэл.
Даваасүрэн хэлсэн болохоос биш уг нь бодууштай л зүйл хэлсэн байна. Бүхэлд нь хамруулж хэлдэг нь ямар учиртай юм болдоо. Даваасүрэн чинь 10%-ийн Даваасүрэн гээд 10% нь овог нь болчихсон хүн гээ биздээ. 5 дугаар цахилгаан станц барих ажлыг нураасан нь Х.Баттулгын төмөр замыг нураасантай ижил гэмт хэрэг. Түүхэнд энэ хараар бичигдэх ёстой.
Zeel avaad teriigee tulduggui garuud uhlee yu unen helsen baina tootoi hedel baigaa baih
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Uneniig helsen.