
САН-ФРАНЦИСКО, 2025 оны тавдугаар сарын 2 /ВВС/. Өнгөрсөн оны сонгуульд Д.Трамптай өрсөлдсөн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан К.Харрис ялагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө үг хэлэхдээ “хуумгай болчимгүй бодлого” явуулж буй Д.Трамп болон түүний засаг захиргааг хатуу шүүмжилжээ.
Түүний хэлсэн үг Трамп албан тушаалдаа орсноос хойших 100 хоногтой давхацсан байна. Тэрбээр мэдэгдэхдээ “Трампын татварын бодлого бол Америкийн орчин үеийн түүхэн дэх зохиомлоор дэгдээсэн хамгийн том эдийн засгийн хямрал мөн” гэлээ.
“Сүүлийн саруудад болж буй үйл явдлыг зарим хүмүүс жинхэнэ эмх замбараагүй байдал гэж дүгнэж байна. Энэ бол мэдээж хэрэг, татвартай холбоотой, Трампын татварууд хямралыг даллан дуудаж байна” хэмээн К.Харрис хэлжээ. Трампын бодлого нь америкчуудын өдөр тутмын зардлыг нэмэгдүүлж, тэтгэврийн данс, жижиг бизнест сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэхүү бодлогын эсрэг ил шууд тэмцэж буй хүмүүсийг сайшаалаа.
К.Харрис ялагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн гарахдаа Emerge America байгууллагын Сан-Франциско хотод зохион байгуулсан цуглаанд оролцсон байна. Тус байгууллага улстөрчийн замналаа эхлүүлэх, сонгуульд оролцоход нь эмэгтэйчүүдэд тусалдаг ажээ.
Тэрбээр Трампын эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн төдийгүй түүний мөрийн хөтөлбөрийг “Америкийн ирээдүйг явцуу амиа хичээсэн байдлаар урьдчилан харсан” гэж тодорхойлоод, Трампын багийнхан үнэнийг хэлсэн хүмүүсийг залхаан шийтгэж, өөрт нь үнэнч хүмүүсийг дэмжиж, бусдыг нь хувь заяанд нь даатган гаргуунд нь хаяж байна” гэлээ. “Энэ хямрал эцсийн дүндээ бүх хүнийг дайрч өнгөрнө, учир нь, бидний эрх, эрх чөлөөг хамгаалж буй дүрэм журмууд ямар ч ач холбогдолгүй болох юм” гэж дэд ерөнхийлөгч асан хэлсэн байна. “Нөхцөл байдал сайжрахаасаа өмнө эхлээд улам дордох байх, гэхдээ бид үүнд бэлэн байна” хэмээн К.Харрис хэлээд үгээ дуусгалаа.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Камала авгай ёрөнхийлөгч болсон бол амёрикийн харууд болон эрлийзүүд хамраа сөхчих байсан юм ! Гондурас Ямайка Энэтхэг зэрэг улсууд улсаараа Амёрикд нүүж ирэх гээд бэлдчихсэн байсан юм ! Камала авгай ялсан бол Орос укрианы дайн улам ширүүн өрнөөд укрианууд Курск дээр нэмээд Бёлгород Тула мужууд ру цэрэг оруулах байсан юм ! Путин эхний цөмийн цохилтоо 3 сарын эцсээр хийчих байсан юм ! Камала авгай гарчихгүй яав да яав !
Туйлын үнэн. Канад сүйрч байна. Доорх видеог үзээрэй. https://www.youtube.com/watch?v=W4oiCToSEVI&t=28s
АНУ-ын шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулсан байна. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Ерөнхийлөгч Дональд Трамп Илон Маск нар АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Дональд Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулж байна. АНУ-ын шимэгчдийн нүсэр арми нь АНУ-ын банк санхүүгийн салбар, хэвлэл мэдээллийн салбар, хүний эрхийн салбарт ажиллаж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, эдгээр шимэгчдийн нүсэр арми "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэдийнхээ явуулгаар Дональд Трамп Илон Маск нарыг гутаан доромжилж харлуулж байна.