
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэн, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлснийг онцоллоо.
Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Г.Койшибаев талархал илэрхийллээ. Мөн Казахстан нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагналаа.
Сэтгэгдэл3
борат
Манж Чин улс цааш нь Гоминданы Хятад Баруун Монголын Ховдын хязгаараас Алтайн Тойрогыг салгаж Шинжаанд шилжуулээгуй бол Монгол улс ах дүүгийн найрамдалтай Казахстантай хил залгаж Төв Ази, Энэтхэг , Араб, Перстэй холбогдох гарцтай байх байлаа.
Монголчуудаа шагнаж дуусаад одоо гадаад руу орж байна даа, 7 тэрбум шагнал хэрэг болох байх аа. Овоо мөнгө хусна даа, ккккк