
Газар нутаг “өмчилдөг”, хил хязгаар тогтоодог, бусдаас хамгаалж амь тавин тулалддаг ааш авир араатан амьтдад л байжээ. Харин өвсөн тэжээлтэнд ийм зан байсангүй. Энэний цаад шалтгаан нь хүнс тэжээлийн олдоц, хэмжээ байв... Хүмүүс буй болж, өсөж олширч, овог, аймаг, угсаатан, улс буй болсноор газар нутаг, хил хязгаар дорхноо л (дүрсэлж хэлбэл) номер нэг зүйл, чухал асуудал болсон байна. Томоохон дайн байлдааны эртний хийгээд эдүгээгийн шалтгааны ил, далд, нууц үндэс нь ихэнхдээ л газар нутаг, хил хязгаар байсаар өнөөг хүрчээ. Яг л том, хүчирхэг араатнууд адил...
XXI зуунд хүний тоо ихэд өслөө. Гэхдээ 8 тэрбум бол “дэлхий даах, тэжээж чадах” л хэмжээ. Арал дээр оршоо англичууд ч, мөн япончууд ч тун боломжийн л аж төрж байгаа. Ашигт малтмалын хувьд бэрхшээл байгаа нь тодорхой ч бусад улсаас авах боломж хэн хэнд нь нээлттэй.
Баруун Европын ихэнх орон хэзээнээсээ л газар нутаг багатай. Хүн ам нь өсөөд бас бэрхшээлтэй л байгаа. Гэхдээ л бэрхшээлүүдээ “бусдыг бутлах, хагалах, булаан эзлэх дайнаар” шийдэх оролдлого бол араатан адил авир, хүмүүн бусын үйлдэл юм. “Арал дээр хэцүү байгаа, нутаг дэвсгэр нь жижигдээд бухимдуулж байгаа, асар уудам газар нутагтай улс орныг хараад атаархаж, хорсож байгаа, олон орныг колончлоод сурчихсан зан нь хатгаад тэвчихэд хүнд байгаа, ард нь АНУ гэж том үч байгаа болохоор аархуу байгаа, болчимгүй этгээдүүд төр засагт нь гарчихаад бэрх байгаа” гэхчилэн Барууныхныг, мөн Япон, Өмнөд Солонгосыг “өрөвдөж ойлгодог” хүмүүс ч бас байх юм. Гэхдээ хүмүүс бол араатан биш. Аливаа хүсэл, эрх бол бусдын хүсэл, эрхээр хязгаарлагдаж байдаг. Нэг хүн, нэг угсаатан, нэг улс орны хэмжээгүй эрх, зоргоор байдал, түрэмгий зан авир, жанжлал, хүчээр түрий барих, байлдан эзлэх, булаах хүсэл, оролдлого, тэрнийг зөвтгөсөн үзэл суртал бол хориотой зүйл, ёс суртахуунгүй зүйл, XXI зуунд байж боломгүйд тооцогдох зүйл. Хүмүүс хөгжиж, нийгмүүд хөгжиж, дарлал, боолчлол, колончлол, мөлжлөг, элдвээр ялгаварлах суртал мэтийг жигших, буруушаах болсон зуунд бид амьдарч байна шүү дээ!!
Арлынхан (Англи, Япон г.м), хойгийнхон (Скандинов, Солонгос г.м), далайн эргийнхэн (Баруун Европ) бол эх газрын гүнд, төвд байгаа улс орнуудаас нэг хэсэгдээ л ихээхэн давуу талтай байсан. Далайн тээвэр, загас агнуур, тивүүд хоорондын худалдаа, солилцоо, шүр, сувдын олборлолт гээд мөн ч олон талаар давуу байцгаасан даа.
Тэдний ихэнх нь томдоо орох колончлогчид болцгоосон, баян тарган ч болсон, хурдан ч хөгжсөн. Тэд соён гэгээрсэн, сэргэн мандсан, аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлсэн, хүн төрөлхтний хөгжлийг шинэ шатанд гаргасан. Гэвч XXI зуунд тэдгээр орны элит давхраа нь ёс суртахууны уналтад орж ард түмнээ буруу, бурангуй замруу хөтлөх болов. Нацизм, фашизм, милитаризм, геноцид, улстөр-цэрэг дайны хонзогнол, элдэв зүсмийн дээрэнгүй үзэл санаанд хүн ардаа, залуу үеэ санаатайгаар, холын зорилготойгоор автуулж, улмаар Ази, Африк, Латин Америкийн улс орнуудыг элдэв зүсмийн шинэ колончлолын торонд хүчлэн, мэхлэн оруулаад дарангуйлж, мөлжиж байхыг эрмэлзэх болжээ. Тэд өөрсөддөө ашигтайгаар, өөрсдийгөө “тодруулсан, томруулсан худал түүх” зохиож, хэвлэл-мэдээлэл нь үнэнийг байнгад гуйвуулж, хүн амаа төөрөлдүүлж, хөршүүдийн нь эсрэг турхиран дайсагнуулж, өдөөн хатгасан элдвийн хүчирхийллийг ч дэмжиж, өөгшүүлж байх болов. Араатан амьтдыг (арслан, бар, ирвэс, баавгай, чоно гэх мэт) нэгтгэн захирдаг, нэг нь нөгөөхөө хөнөөхөөс сэргийлдэг, хүчирхэг дээд удирдлагаар хангадаг хүч дэлхийд байхгүй. Харин улс орнуудын хувьд ийм хүч, тийм байгууллагыг буй болгох санаачилгын илрэл, хэрэгжилт болж НҮБ анх буй болжээ. Энэ байгууллагад одоо 80 жилийн туршлага, түүх байгаа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлт дайны дараа, үнэмлэхүй их үхэл, цусыг нүдээрээ харсан, амьд гэрч нь болсон ухаалаг хүмүүс, тэр цагийн том улстөрчид энэ амин чухал санаачилгыг гаргажээ. Гэвч энэ байгууллагын хүчин чадал, нэр нөлөө өнөөдөр ямар байна вэ?
НҮБ-ын түүхийн 80 жилийн дотор олон дайн, бүр томоохон дайн ч гарчээ. Хүн төрөлхтөн одоо дэлхийн дайны босгон дээр зогсож байна. Цөмийн зэвсэг хэрэглэж ч болзошгүй...
НҮБ-ыг “хүчжүүлэх, нэн чухалд тооцогдох шийдвэр нь гармагцаа л шууд хэрэгждэг” болгочихож хүн төрөлхтөн чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнөөс илүү их ухаалаг, их оюунлаг, их хүмүүнлэг, өндөр дээд ёс суртахуунтай амьтан байхгүй шүү дээ! “Дайн хийж нэг нэгнээ цусанд нь хутгахаа, алж хядахаа, тахир дутуу, эрэмдэг, зэрэмдэг болгохоо үүрд хориглоё” гээд л хатуу тохирчихож бид чадахгүй гэж үү? Дэлхийн парламентыг сонгож байгуулаад тэр парламентаар дайныг эгнэгт хорьсон хууль баталж, бүх нийтээр мөрдүүлж, сахиулж ч болох юм. Аливаа зөрчих оролдлогыг нь нэн хатуугаар яллаж, шийтгэж ч болно. Зөрчил, тэмцэл бүхнээ шийдвэрлээд байх дайнаас өөр олон арга зам байж л байна шүү дээ. Яагаад заавал алалцах гэж? Хүмүүс бол араатан биш шүү дээ! Аль эсвэл мөн гэж үү? Өлсөж үхэхгүйн тулд, үр хүүхдээ тэжээхийн тулд ан гөрөө хийж байсныг ойлгож, зөвтгөж болно. Бүх л овог, аймаг, угсаатан ан хийж байсан, амьтны амь хороож байсан. Одоо ч гэсэн загасыг яаж асар олноор агнаж байгаа билээ. Гэхлээ энэ бол бас л хүнс тэжээлийн төлөө л хийж буй үйлдэл. Харин дайн, зэвсгийн үйлдвэрлэл, бусад улс орны баялагт шунаж, эзэмшил нутгаа тэлэх, эх газарт эзэн суухыг оролдох, зөрчил тэмцлийн галд тос нэмж зэр зэвсгээ борлуулах, олон сая эрчүүдийн амь насыг бүрэлгэх нь хүмүүн бусын, жигшүүрт үйлдэл юм. Баяжих хэнээрхэл, тэрбумтан гэгдэхийн төлөөх солиорол, дэлхийд жанжлах, эзэн суух гэсэн архаг өвчин, психоз мэт нь яван идэвхийжсээр хяналтнаас гарч, жолоогүй болж эх дэлхийг маань цөмийн дайн, түүний хөнөөлт үр дагаврын уршгаар сөнөөж ч мэднэ. Иймээс л НҮБ-ыг шинэчлэх, хүчжүүлэх, учирч болох аюулыг зайлуулж чадах эрх, мэдэлтэй болгож өөрчлөх хэрэгтэй байна. Өнөөдрийн НҮБ шиг “шүдгүй арслан” хаана, хэнд хэрэг болж байна вэ? НҮБ-ын тогтоолуудыг яг таг хэрэгжүүлсэн ямар улс орон байгаа билээ? Дайн байлдааны асуудлыг онцолж хариуцдаг, энх тайвны төлөө хатуу тэмцдэг, гаргасан шийдвэр нь үг дуугүй биелдэг тийм дээд эрх бүхий олон улсын байгууллага хүн төрөлхтөнд хэрэгтэй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл7
Энэ зөнөг өвгөн галзуу принтер шиг аашлах юм. Болиоч , ядаргаатай байна. Далан настанд даруулга хэрэгтэй. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Чой.Лувсанжав, Л.Түдэв нарын хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй нь ойлгомжтой, гадны гар хөл , улс эх орноо худалдсан, 5-р цувааны хүний адаг байж , залуучуудын толгой эргүүлэх санаатай.
Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орноос ганцхан оросын холбооны улс л нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн хөрш орон украинлуу цэрэг зэвсгийн хүчээр халдан довтлож ,,,,,газар нутагаас нь булаан дээрэмдэж,,,,ард түмнийг нь алан хядаж байнаа,,,чулуунжав абугай,,,, үүнийг мэдсээр байж,,, оросын түрэмгийллийг зөвтгөн,,,, үнэний өөдсүүдийг худал хуурмагтай холин,,,бантагнасан элдэв юм бичиж байх юмдаа,,,та мэдлэг боловсролтой сэхээтэн абугай байж,,,нүбээс гаргасан тогтоол шийдвэр,,,,1994 оны будапештын меморандумаас эхлээд л орос украины болон олон улсын харилцаа ,,,,гэрээ хэлэлцээрүүдийг уландаа гишгэн,,,хөрш орноо төдийгүй өөрийн орос орноо сүйрүүлж,,,дэлхий нийтийг цөмийн зэвсгээр занан сүрдүүлж байгаа,,,оросын фашизмыг улайран хамгаалахын учир юун,,,азизов эвсиков мэтийн орос элчингийн элдэв мэх гохонд орчихно гэж баймааргүй л юмдаа,,,,оху зху улсаа андуурч эндүүрээд байгаа юм биш бизээ,,,
Нэг гишүүн орон чинь халдлагад өртчихөөд байна. Юу ч хийж чаддаггүй
халдах халдахдаа шар халзан оростоо халдаад украйн америк авар ёвроп авар гээд худал гүтгэлэг ятгалаг хийгээд тэдний зэвсгээр ялж байгаа юм шиг яриад нэгдэж орсыг алаяа ЗХУ шиг тарааяа хшигт малтмал газрыг хувааяа орсын гурван зуун миллиард хувийн өмчийг дээрэмдэн аваяа гэж өдөр шөнөөгүй фрийдом УКР т в сувгаар баабар шиг ульсаар байна
Юу хуцаад байнаа,,,чи,,,,ОРОСруу хэн халдаав,,,,удамшисан тархины тэмбүүтэй юмуу хаашаа юм,,,чи,,,
Дэлхийн улс орнуудыг зөвхөн бүртгээд сууж байдаг нэг байгууллага байдаг юм тэрийг НҮБ гэдэг юм ! Байшин нь талбайн баруун талын Хангарьди ордноос нэг их томгүй ! Тэр байшинд Оросын Нeбeнзe гээд нэг халзан нөхөр ганцаараа барууны 20 төлөөлөгчтөй тулалдаад сууж байдаг юм !
phoenix ордон. phoenix-оо залдгиймуу, одоо яадгийм байган.