Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.
Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.
Сэтгэгдэл0
Монголоос өөр ачаа нь ийм ихээр саатсан улс ч алга. Зунжингаа л ярьлаа! Шийдчихэж чадахгүй! 2 хөрштэйгээ аятайхан учраа олж чадахгүй ямар бүтэхгүй нөхдүүд дээр гараад сууцын бэ??? Чадахгүй бол ажлаа өгмөөр!!! нэг л их том ярьсан, эдийн засаг хууль эрх зүй улс төрч хүмүүсээр улс орноо удирдуулах юмсандаа! Олигтой боловсролгүй сурсан мэдсэнээр маруухан хүмүүс улс орныг самрах юм даа!!!
Баримтгүй цуурхалд одоо бацаанууд ч итгэхээ байсан.
Чадваргүй юмдаа.
Женко шиг хар шил зүүж Монголчуудын өмнө давхиад л аймаар мафи болчихдог чадвар уу?
Ийм ч арчаагүй байх гэж , том амнуудын бгаа царай
Ацнууд гийгүүлчихсэн юм шиг байх юм. Үнэндээ эд нарын арчаагүйгээс болж бгаа шдээ.
Агуу их мэдлэгтэй улс төрчид хаачив ард түмний амьдрал мэдэхгүй алтан загасны үлгэрийн баатарууд бүгдийг нь буудаад оронд нь залуучуудаа тавия
Archaagui uls amisgaa !! Delhiid bhgui hogiin nuhduud ard tumen n denduu hultsdngui har amia bodson !! Uhsen baasnii hugjil hedhen nuhduud n bayjaad hyatadiin shees bolno !!!
Алдаа гаргаад ард түмний эрх ашгийг хохироодог сайд нараа өмгөөлдөг хамгаалдаг уламжлал тогтжээ.Сумын галч хийж их мөнгө барьж үзээгүй Оюун-Эрдэнэ өөрт нь хувьд нь төлсөн мөнгөө бодоод ингэж байгаа. МАН-ынханд өөрсдөд хувьд нь ашиггүй бол асуудал шийдэгдэхгүй. Мэргэжлийн сайд нар гэх хуцаад байсан нь хаана байна.МАН-ын сайд нар хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсаар ирсэн.Инэгэж байж МАН-ын дарга нарт төлсөн мөнгөө эргүүлж олж авна.
Мод тарина гэж навсаганаад байгаа мантуу нүүрт амбан дарга нь юу бодож байдаг юм бол.
Манайхан амаараа хуцахаас еер чадваргуй. Чимээгуй урдахаа "совесть"-той хийгээд явбал бутэхгуй зуйл угуй.
Ерөнхий сайд нь ярьчлаа одоо ажил болгож чадах урд талд. Зангарагтай чадалтай урд талд мэдлэг ухаанаараа хүндлэгдэх шудрага хүн Олон улсын боомт замын үүдийн бүрэн эрхт төлөөлөгч тавь
Монголын сайд дарга ч боомт дээрх дарга нар ч Хятадын төрийн албатай шудрага харьцатгүй хараар наймаа арилжаа зохицуулагч авилга ашиг сонирхолоор нэгдээд байхаар яаж ажил явах вэ дэээ
Өвөл нь болчихоод бна, хавар болохоос өмнө татна гэдгийг буруу орчуулсан байх
Ийм албан ёсны мэдээлэл өгч байж өвлөөс өмнө байхдаа яахав дээ. 12 р сараас өмнө, 1 сараас өмнө гэх мэт хэлчихэж чадахгүй нь үү.
Хэрэггvй ээ. Наад саатсан ачаа гээд байгаа юм чинь дандаа машинтай контейнр бн гэсэн!! Саяхан баахан Ланд 300— тай контейнр орж ирээд манай баячууд гангараад байгааг хараач!!
Хятадын нэг том дарга Энэ монголчууд Хятадын үйлдвэрлэсэн машин авахгүй Японоос машин зөөгөөд байна гэнэ, Хятадын машин авдаг болгоо Японы машиныг нь болиулаа гэсэн юм байх. Хятадууд Япон Германы бүх машиныг угсардаг юм билээ.
Яа яа Буриадуудын эзэнгүй баримтгүй цуурхал аймаар аймаар.Орос ах нараасаа дутахгүй.
Америкт хэлний дамжаа төгссөн, америкийн талыг баримтлагчыг 2хөрш хэзээ ч дэмжихгүйн тодорхой л доо. Зүгээр огцроод улс орогдоо тус бол
Хөгцрөөд дууслаа карго үйлчлүүлэгч 2н дунд маргаан үүсгээд та нар нөхөн олговор өгөх юм уу хурдан татаачээ