sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст халдвараас хамгаалах нэг удаагийн хэрэгсэл бүхий “Ковид-19” цар тахлыг даван туулах тусламжийн цувааг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгуудад хүргүүлсэн байна.
Тусламжийн цувааг хүргэхээр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав өнгөрсөн долоо хоногт орон нутагт томилолтоор ажиллаж, Ерөнхийлөгчийн хувиасаа хандивлаж буй тусламжийн хамгаалах хэрэгсэл, материалыг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт хүлээлгэн өглөө. 
 
 
Ерөнхийлөгчөөс аймгуудын Онцгой комисст хандивласан тусламжид хүзүүтэй малгай, малгай, нүдний шил, ширхэг нөмрөг, улавч, мөн амны хаалт, шилтэй маск зэрэг нийт 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ковид-19 цар тахлаас сэргийлэх шаардлагатай эд зүйлс багтсан байна. 
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав дээрх аймгуудад байрлах Зэвсэгт хүчний 339, 256, 325 дугаар ангиудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаж, цэргийн алба хаагчидтай уулзжээ. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бусад аймгуудад тусламжийн цуваагаа үргэлжлүүлнэ.