МАХН-аас УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар өчигдөр тус намаас гарахаа мэдэгдэж, намын батлахаа буцаан өгсөн ч ердөө хоёрхон цагийн дараа АН-ын гишүүнээр элссэн нь олон хүнийг гайхшрууллаа. Тэрбээр өмнө нь ХҮН-ын гишүүн байсан бол дөрвөн жилийн өмнө МАХН-ын гишүүнээр сүр дуулиантай элсэж байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд их итгэл үзүүлж, УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН-д хамгийн ээлтэй тойрог болох Эрдэнэтийн тойрогт нэр дэвшүүлснээр С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон нь худлаа биш. Гэвч С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон даруйдаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн намаасаа урваж, АН-ын гишүүн болж буйгаа мэдэгдэв.
МАХН-аас татгалзсан тэрбээр АН, МАН-ын алинд нь ч орохгүй гэж ярьж байсан ч эцсийн дүндээ Ц.Тувааны буюу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалж буй АН-ын гишүүн боллоо. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч буй шалтгаанаа “Эрдэнэтчүүд аль нэг намд хүч нэм гэж намайг сонгоогүй” гэж хэлж байв. Гэвч АН-д бүл нэмж, сайн дураараа хүчээ өгөхөө зарлачихав. С.Ганбаатар ямар худалч, урвагч хүн болохоо энэ мэт үйлдлээрээ илэрхийлж буй.
Нэг намд хүчин зүтгэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр “С.Ганбаатар хэлэхдээ, МАН, МАХН нэгдвэл би “Та бидний эвсэл”-дээ үлдвэл яасан юм бэ гэсэн бодолтой байна” гэж хэлж байсныг дурдав. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар ИЗНН-ын гишүүн болохоор тохиролцсон байжээ. Үүнийг нь баталж, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг цахим хуудастаа “С.Ганбаатар “Та бидний эвсэл”-дээ үлдэж, ИЗНН-ын гишүүн болохоор урьдчилан тохирсон тохироогоо эвдлээ” гэж мэдэгджээ.
Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүд эрмэхийн зуурт МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хаяж, АН-ыг сонголоо.
Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой ярьж, олон нийтийн тархийг угааж, өөртөө татдаг хүн бол С.Ганбаатар. Эрдэнэтчүүд МАХН-аас УИХ-д нэр дэвшсэн С.Ганбаатарыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас болж сонгосон гэхэд нэг их зөрөхгүй. Учир нь, тэрбээр 2017 онд Эрдэнэтийн 49 хувийг төр эзэмших ёстой гэж ярьж байсан нь Эрдэнэтчүүдэд итгэл төрүүлсэн нь мэдээж. Харамсалтай нь, С.Ганбаатар Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээж МАХН-аас УИХ-ын гишүүн болоод жил ч болоогүй байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авч, хуссан АН-д нэгдлээ. Энэ нь эрдэнэтчүүдэд төдийгүй, ард түмэнд таалагдахгүй байгаа нь олон нийтийн сүлжээнд байршуулж буй иргэдийн байр сууринаас харагдаж байна.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
An bish biz de 2 laa odoogoor xylxi bolood bgaa biz de xaxa
ДҮРДЭЭ БҮРЭН ШИНГЭЖ ХА ХА ХА
Zaa ix shunaj yavaa xun yum bn daa,Ter xuniig dagdag tun tusgyi yum bolj.
Ганбаа яаж ч мэднэ! Та нар одоо л мэдэж байгаам уу?! Ккк.
ИЗНН-с үзсэн бол 17оны сонгууль шиг сиймхийгээр гараад ирэх магдлал өндөр байлаа гэж.
Menge xychtei xoino, AN-d orox ni ynatstai baijee. 2000 onoos xoich ix xyrald devchigchid byrg yamar negen achig xarj baigaa ni nyyts bich.
Женко л уруу татчихсан юм байна лээ ш дээ
Хиншүү угаасаа л ХУЛХИНЫ ГАР ш дээ
ИЗНН д очишдээ хулхидаагүй угаасаа бүх НАМ аар дамжиншдээ ... ХҮЛЭЭЖ Л БАЙ Л ДАА ..
Албан тушаал эрх мэдлийн төлөө намаа худалдагчид бол зүгээр, шахаанд орж намаас гарсанд бурууг тохох сайхан байна уу монголчууд аа
Тэнэг минь хулхидна гэж Монгол уг байдаггуй юм ядаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж бичихгуй байж узээч хэлсэн угэндээ хурсэнгуй ч гэх юм уу хуурлаа гэсэн ч болно
Нөгөө солонгосын Мүүний сүмийн эздээсээ авсан хахуулиа яасан бэ. Тэд зүгээр мөнгө хаяж явдаг хүмүүс биш. Хатуу нэхэлтэй ёс заншилтай. Мүүний сүмийн монголд тарьсан балаг багадаагүй. Боловсролын салбараар элбэгдорж,лу.гантөмөр,насанбаяр гэхчлэн мүүнист хог шаарнууд яаж тоглолоо. Бид мартаагүй байна. Тэгээд чухам ганбаатар аль АН д элсчихсэн нь сонин байна. Хоёр АН байгаа гэхээр аль нэгэнд нь элссэн байж таарна биз дээ.АН д элслээ гэсэн тайлбар утгагүй байна. Ямар ч үзэл баримтлал зарчим гэж юм байхгүй жавхлан,ганбаатар мэт бол үнэндээ золбин нохойноос ямар ялгаа байна аа. Хаана хоол байна тэнд л шогшиж явдаг хүн ноходоос хоточ банхар хамаагүй дээд төрөлтөн шүү. Тэд урвах гэж юм мэддэггүй юм.
Ха Ха тэгж л таараа ЕК болох гээд мөрөөдсөн нөхөр байна даа. Монголчууд “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг дээ.
Ганбаатарт нам дамжих рекорд тогтоох гэсэн том зорилго байгаа байх. Өнөөдөр АН-2 с гараад маргааш МАН-д орвол энэ рекорд эвдэх хүн ойрын 10 жилд гарахгүй. Босоо нэрэн дээрээ рекорд чимэгтэй болох боломж гарна.
За Ганбаа минь зүгээр л өмнөхөө хий, мөрөөдөхөө больж үз чамайг дэмжихгүй
1 жилийн дараа Гүндалайгийн эхнэрийн Ард түмнээ хайрлая намын дарга, 4 жилийн дараа ИЗНН-д очно доо. Янзын гачин сдаа шүү. Аль бага ангид байхын л сонин гажиг хүүхэд байсан юм.
Шинэ үндсэн хууль Зургаадугаар зүйл 5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6. Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Энэ босоо ч ёстой нэг нам дамжихийг үзүүлж өгч байнаа Гиннест орохоор шулуудсан байна одоо АН-аас буцаад ИЗНН ороорой цаадуул чинь 2 гараа дэлгээд авна гэхдээ дотроо бол түй чоорт энэ улс төр ямар лалар вэ гэнэ дээ
Ногоон малгайтнууд минь өөрсдийгөө л хичээ.
Ганбаатар 4 нам дамжсан бол хамгийн дээд рекордыг Логийн Цог буюу Хогийн Цог 8 нам дамжсан шүү дээ. Үүний дараа Цэрэнпилийн Цолмон 7 нам дамжсанаараа одоогоор монголын генист бичигдээд байгаа.
Энэ хүн юу ярьж яаж попогхоо сайн судалсан хүн өөрөө ч их но- той нөхөршүүдээ алра урвуулахын төдийд л намаа сольчихно өөрийн гэсэн үзэлбаримтлалтай хүний үйлдэлогт биш монголчууд дарга болох уралдаанд марш гээд үхэн хатан зүтгэцгээвээ гэжхөөрхий дээ өрөвдөлтэй ядуу сэтгэлгээтэй үхээнц дорой улс төрчдийн оронцгууд
Угийн урвагч баагий
Женко Ганбаа хоёр яг тохирно.
Улс төрийн янхан гэж энийг хэлдгиймдаа.
Янхандаад байх юү бдийн сүртэйшд. Одоо ИЗНН д очоо. АН болохгүй нь!!!
Her nuuree aldaad odoo chamd heb ch itgehgui tuilbardui balai hudalch mini omnoos ni haramsaj bna
MAXH-s urbaagui ee nam n urabsan bhgui uy
Монголын намууд хэцүү хэцүү. Хүн нам ямар хөгийн нам байлаа.Хоорондоо хэрэлдээд. АН шиг 2 даргатай , хэд хэд хуваагдаад, сүүлдээ нам нь биш, нэг нэгээрээ бие даагаад сонгуульд ороод ялагдсан. Тийм намаас Ганбаатар гарахгүй гээд яах вэ?МАХНд гайгүй явж байтал МАН д нам нь нэгдчихээр намаасаа гарч болно ш дээ.
Сая МАН намынхан үнэндээ Хүрэлсүхээс айсан. Хэн түүнийг АН ын сунгаа руу оруулчихав. Нэр хүндийг нь унагах гэж зориуд намуудын хийсэн ажил. Уг нь сунгаанд орохгүйгээр шууд ИЗНН саа шууд нэр дэвших боломжтой байсан. Тэгнэ ч гэж бодоод МАН замаасаа эвтэйхэн зайлуулсан бололтой.
ene hun butehgui ee. Uzel bodol n ch tuluvshuugui userch hariasan iim ch hun bh ch gej dee yanaa yanaaa
Яс юман дээр чи хормойгоо дэвсээд гуйлагчин царайлж суухаасаа ич хүн аль намд орохоо өөрөө мэднэ чиний эхнэр юм уу хулихдлаа хуурлаа гэж гоншигноод
Эхнэр нь хуурчихсан юм шиг ярих юм
Өөрт чинь нам бга юм уу