Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж болон “Үндэсний хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийж МҮОНРТ-ийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдоод байгаа М.Наранбаатар болон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн ашиг орлого, телевизийн орлого, зарлагад нэн яаралтай санхүүгийн шалгалт хийхийг АТГ газар болон ТЕГ-аас шаардав.
М.Наранбаатар нь улсын төсвөөс жилд 6.3 тэрбум төгрөгөөр санхүүждэг, 700 гаруй ажилтан, албан хаагчтай энэ том айлыг халаа сэлгээгүй гурав дахь удаагаа тэргүүлэхээр болоод байгаа гэх цуурхалыг нийгэмд санаатайгаар тараагаад байгаа ч МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн хурал ирэх сарын эхээр болж, энэ асуудлыг эцэслэн шийдэх юм байна.
Анх телевизэд хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан М.Наранбаатар өнгөрсөн хугацаанд өөрийн найдвартай тойрон хүрээлэгчдийн баг бүрдүүлэхийн тулд албан тушаалын наймааг ёстой л эрээ цээргүй хийж ирсэн гэнэ.
МҮОНРТ-д боловсон хүчний асуудлыг жинхэнэ утгаар нь дампууруулж, төлөөний хүмүүсээ аль чухал албанд томилохдоо мэргэшсэн дүр зураг нь өөртэй нь албанаас гадуур “нууц” харилцаатай гэгддэг нэвтрүүлэгч Г.Гэрэлээг “Өглөө” хөтөлбөрийн даргаар тавиад удалгүй МҮОНТ-ийн санхүүг атгадаг Эдийн засгийн албаны даргаар тавьжээ.
Өнөөдөр үндсэндээ МҮОНТ-ийн санхүүгийн нарийн асуудлууд М.Наранбаатар, Г.Гэрэлээ хоёрын нууц тохиролцоогоор явагддаг гэдгийг бүх л ажилчид нь мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй, нэг ёсондоо М.Наранбаатарын дархлагдсан эзэмшлийн газар болсон гэдгийг З.Дорж гуай мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр удаа буюу найман жил байдаг бол МҮОНРТ-ийн хөрөнгөөр туйлж суугаа М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа улиран сонгогдох бүх л арга, нүх сүвээ нэгэнт ухчихсан гэдгийг энэ үеэр баримттай дэлгэсэн юм.
Тухайлбал МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийг Арабын нэгдсэн улсаар дагуулан явж бэлэг сэлтээр дарсан сурагтай. Урьд нь хоёр дахь удаагаа сонгогдохдоо ч тэр үеийн дарга байсан Н.Чилаажавыг мөн л гадаадад дагуулан явж өөрийнхөө төлөө хоёр гараа өргөх болтол нь дайлж, цайлсаар санасандаа хүрч байж.
Тэр ч байтугай өнгөрсөн тавдугаар сард олон ангит киноны павилон, концертын тайз хийх зориулалтаар батлагдсан 40 сая төгрөгөөр өөрийгөө сайн ажилласан гэх тодорхойлолт гаргуулаад шагнуулж байжээ.
Түүний хууль бус ажиллагааг бүгдийг нь багтаан бичнэ гэвэл бүтэн сонинд багтахгүй гэж хэвлэлийн бага хурал зарлагчид мэдээлсэн юм.
Мөн МҮОНРТ-ийн хашаанд өөрийн төрсөн дүү Мянганбуугийн Шатарын компаниар барилга бариулж, тойрон хүрээлэгчдээ эхний ээлжинд байртай болгох тохироо хийгдсэн байж болохыг ч үгүйсгээгүй юм.
Түүнчлэн монголдоо ганц МҮОНТ-ийн 600 студийн дуу чимээ нэвтрүүлдэггүй, чанарын өндөр түвшинд хийгдсэн хана, хаалгыг сольж чанаргүй шилээр сольсон нь өмнөхөөсөө долоон дор болсныг мэргэжлийн хүмүүс санал нэгтэй хэлж, энэ ажлынхаа нэрээр хэчнээн сая төгрөг завшсаныг нь ч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.
Өнөөдөр төсвийн цалинтай МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хэдхэн жилийн дотор Монголын толгой баячуудын эгнээнд шилжиж, саяхан болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 90 жилийн ойн үеэр ёстой л арабын баячууд шиг ханхалзаж байсан гэнэ.
Улаан асартай битүү сийлбэртэй гэр барьж алт, мөнгөн аягаар зочид гийчдийг дайлсан түүний энэ их хөрөнгө мөнгө ямар эх ундрагатайг сайтар нягтлан шалгах цаг болсныг төрийн шагналт, зохиолч З.Дорж байн байн сануулж байсан юм.
Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь нэгэнтээ МҮОНРТ-ийг живж буй “Титаник”-тай зүйрлэн хэлж байсан.
Тэрбээр “MNB аажмаар живж байгаа Титаник шиг санагддаг болсон. Дотор нь амь тавин гүйлдэвч яаж ч чадахгүй байгаа халуун сэтгэлтэй уран бүтээлчид хөөрхий” хэмээн гашуун үнэнийг хэлсэн.
Ийм л нэг гурван төрийн нүүр үзэж, өргөл барьц, албан тушаалын наймаалцлаар МҮОНРТ-ийн захирлын албанаас ховхорч өгдөггүй М.Наранбаатар гэх “Төсвөөс төрсөн тэрбумтан”-тай ч ажилчид нь цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд баригдсан, улсын төсвөөс 6.3 тэрбумаар санхүүждэг ч хамгийн муу мэдээллийг олон нийтэд дамжуулах аядсан “аажуухан живж буй аварга онгоц” шиг хөөрхийлөлтэй газрын үнэн нүүр царайг З.Дорж, Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс дахин илчиллээ. Харин энэ талаар эрхэм дээдсүүд юу гэж бодож сууцгаадаг юм бол.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
хүүе энэ наранбаатарыг нууц амраг болсон гэрэлээтэй нь хамт зайлуулаач. Яагаад ийм хогийн юмнуудыг байлгаад байдаг юм вэ тэр шалгадаг газрууд нь шалгаач
zailyylj yahnav, Gerleeteigee hamt baij baigaagii ni TV-r haryyl.
хамтад нь байгааг харуулчуул ээ дээ мөн ч гялайх бн да
Hunii muud durtai gaihluud ve
энэ ард түмний төлөө гэсэн сэтгэлгүй хогийн юмнуудыг зайлуулъя хөөе ийм юмнууд байснаас байгаагүй нь дээр Наранбаатар тахисан бурхан юмуу
Одоо ч ард түмний төлөө хүн хурган даргаар ч сонгогдож чадахгүй болсон шүү... Ард түмний төлөө гэж худлаа дугарчихаад ард түмний хармааг ухдаг хүмүүс л дарга болдог болсон шүү дээ. Хаа сайгүй л ийм байна.
Дорж гуай Авлигатай тэмцэх газраар шалгуулчих зөв буруугийн олоод өгнөө
Buruu humuusiig ingej ilchleh ni zuv uu. Tusviin tsalingaaraa amidarch bui humuus yaj ch bodson bayajih bolomjgui.
Энэ Зундуйн Дорж гэдэг хүн эрүүл юм уу? Сэтгэцийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай болж дээ. Нөгөө яруу найраг, малын хулгай яасан бэ?
Odoo hamt olontoigoo duugaa negtgeed naad erhes yambatnuudtaigaa temts.
Iim setgel medrel ni eruul saruul ni medegdehgui humuusiin ugiig ulguj avah hereg bgaa yum uu
Төрөөс төрсөн тэрбумтан гэж онож хэлсэн аймаар үг шүү. МОНГОЛ ГЖ ХЭЭЛ ХАХУУЛЬД НЭВТ ИДЭГДСЭН АДГИЙН АФРИК ОРОН БОЛЧИЛОО ДОО ЗАЙЛУУЛ.
Авилгачдаас салсан цагт л Монгол хөгжинө. Эс бөгөөс улам л ядуурна.
энэ үнэншдэ энэ балиар амьтныг шалгадаг газар нь яагаад шалгадаггүйн болоо арай дэнднээ юм болгон төлөөстэй шүү наранбаатараа
Энэ Наранбаатар гэж хүн ер нь яачихсан хүн бэ? Ч.Даваабаяр гэж олон нийтийн телевизийн захирал байсан нөхөр шинэчлэл хийх гэж байхад нь ажлаас нь хууль бусаар халчихлаа гээд шүүхэд өглөө л гэсэн. Бас энэ З.Дорж гэж хүн байсхийгээд л элдэв шалдваар нь дуудах юм. Ингэж байхаар Наранбаатар нь өөрөө тэр Даваабаярыг ч, энэ Доржийг ч нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгчихвөл хэн нь үнэн яриад байгаа нь тодрхо юм шиг ээ.
Barij horiod shalgaach ee mungutei hund ch mongoliin huuli ch uilchlene ch gej bhgui bh duu
Gerlee gej maijgii huuhen Yu ve ichij uhmeer yum 2 Bugstei bsnaas yadaj neg ch gesen tolgoitoi bsan bol uurt Ni heregtei sen huurhii doo uruvdchihloo.....
Анх Намбарын Энхбаяраас ярилцлага авч танилцаад хөлд нь сууж дээш гарсан энэ залуу сая Элбэгдоржоос ярилцлага аваад зогсож байна билээ. Бодвол хэдэн жилийн нүхээ малтаа биз. Наранбаатар амьдралдаа энэ хоёр хүнээс л ярилцлага авч үзсэн байх. Наранбаатарыг хэн ч дийлэхгүй ээ. Хүний арга аргалахдаа гаргуун түүний гарт авилгатай тэмцэх газар захиралтайгаа байдаг. Чадаж байгаа юманд арга байхгүй. Үе үеийн ерөнхийлөгчид хүртэл үзээд бараагүй юм даа.
Монгол улс ерөнхийлөгчөө хоёр удаа, ерөнхий сайдаа таван удаа сольж байхад MNB захирал Наранбаатарын суудал ганхаагүй. Энэ хүн үнэхээр өөрийнх нь хэлснээр таван төрд нүүртэй. Анх Наранбаатарыг захирлаар томилогдоход телевизийн уран бүтээлчид хүлээж авахгүй өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Учир нь түүнийг мэдлэг боловсролгүй шалдан банди гэдгийг бүгд мэддэг байсан. Гэвч энэ хүн үлдэж өлсгөлөн зарласан хүмүүс бүгд ажил амьдралгүй болсон. Энэ цагаас хойш тв-д хэн ч Наранбаатарын өөдөөс үг хэлж чадахгүй болж амаа таглуулсан. Учир нь өөдөөс нь үг шөргөөцөлдсөн хэн ч болов ажил амьдралгүй болдог. Анх Намбарын Энхбаяраас ярилцлага авч танилцаад хөлд нь сууж дээш гарсан энэ залуу сая Элбэгдоржоос ярилцлага аваад зогсож байна билээ. Бодвол хэдэн жилийн нүхээ малтаа биз. Наранбаатар амьдралдаа энэ хоёр хүнээс л ярилцлага авч үзсэн байх. Наранбаатарыг хэн ч дийлэхгүй ээ. Хүний арга аргалахдаа гаргуун түүний гарт авилгатай тэмцэх газар захиралтайгаа байдаг. Чадаж байгаа юманд арга байхгүй. Үе үеийн ерөнхийлөгчид хүртэл үзээд бараагүй юм даа.
700 garan ajichid 1 dargaa avch hayhad huch hurehgui gejuu bugd ajilaa hay tegeed neelttei songuuli uls oron dayar yavuuli tatvar tologchidiin mongo butsaaj huutei tolno shuu naranbaataraa
мэдээж идэж байгаа нь тодорхой төсвийн цалингаар хүүхдээ 70 сая төгрөгөөр сургаж чадах уу
багажаа ч бариад явчиж мэддэггүй, буудалдаа ортлоо 1-2 цаг лоббид хүлээчиж чаддаггүй , энгийн ангилалаар ч нисчэж чаддаггүй элии балай амьтан
З.Дорж гэх нүгэлтэн бушуу үхвэл таарна.Аймаар халтар хувцастай үс даахирсан алмас шиг юм явж байсан.Бид айсан шүү