Монголын улстөрд байх “шинэ цагийн баячууд”-ыг УИХ-ын гишүүн гэхээсээ “АПУ”-гийн, “Талх чихэр”-ийн, “Мах импекс”-ийн гэх мэтээр үндэсний томоохон компаниудын ард нэрийг нь зүүж дууддаг. Саяхан л ард түмэнтэйгээ адил явсан нөхөд яахаараа бидний эцэг, эхийн өр их хөдөлмөрөөр бүтээсэн үйлдвэрүүдийг өмчилдөг билээ хэмээн шинэ цагийн залуучууд гайхаж бас ухаж магад. Түүнчлэн эдгээр үйлдвэр яагаад улстөрийн нэг бүлэглэл буюу АН-ын гишүүдийн гарт орчихов гээд хөөвөл багагүй урт түүх өгүүлэх болно. Харин өнөөдөр “АПУ”-гийн Г.Батхүү, “Талх чихэр”-ийн Х.Баттулгын тухай биш, тэдэнд үндэсний үйлдвэрийг дангаар эзэгнэх боломж олгосон Да.Ганболдын тухай тогтож өгүүлье. Уг нь бид шинэ нийгмийн босгон дээгүүр хэр баргийн үнээр үнэлж баршгүй том том үйлдвэрүүдтэй алхаж орсон. Гэтэл энэ үйлдвэрүүд "шинэ баячууд”-ыг төрүүлэх боломж болсон нь хэний ч сонирхлыг татна биз дээ. Тэр тусмаа их бүтээн байгуулалтыг босгож байхад хүрз шороо хаяж үзээгүй цагаан гартнууд эзэмшээд байхаар бүр ч гайхна.
Төр эргэж, нийгэм өөрчлөгдөж асан цаг буюу 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд ажиллаж байв. Тэгэхэд засгийн эрхийг барилцаж байсан Да.Ганболд тэргүүтнүүд Монгол оронд эдийн засгийн шинэ хувьсгал хэрэгтэй хэмээн өмч хувьчлалыг эхлүүлж, цэнхэр, ягаан тасалбар тарааж байв. Тухайн цагт өөртөө авч байгаа хэдэн малаа л өмч гэж ойлгож байснаас цэнхэр, ягаан тасалбараар бараг л галаа ноцоох нь халаг байв. Учир нь тэр өнгийн цааснууд ямар учиртайг хэн ч хэзээ ч тайлбарлаагүй. Засгаас баталсан дагуу л харанхуйгаар тарааж байсан болохоор хэн ч мэдээгүй. Тухайн цагт өмч хувьчлалыг гардан хийсэн хүмүүс үнэт цаасны тухай ойлголтыг ард түмэнд өгөх кампанит ажил өрнүүлэх нь бүү хэл тайлбар төдий зүйл ч хийгээгүй гэсэн үг. Хэргээр ч ингэсэн гэсэн яриа байдаг нь оргүй зүйл биш.
Ийм л зүйлийг Монголд анх удаа эхлүүлж, олон зуун мянган эгэл иргэний гарыг нь мухарласан хүн бол Да.Ганболд. Өмч хувьчлал хэмээх нэрийн дор ард түмнийг хоосруулж, олигархиудын гарт эрдэнэ атгуулсан Да.Ганболд өнөөдөр Сонгино-хайрхан дүүрэгт нэрээ дэвшүүлээд манаргаж явна. Анх ерээд оны эхэн үед Да.Ганболдын эхлүүлсэн өмч хувьчлалын ажил 1996 онд АН олонхи болоход дахин эрчимтэй явагдсан. Энэ үед цэнхэр, ягаан тасалбарын “загалмайлсан эцэг” Да.Ганболд УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга болж, өнөөгийн УИХ-ын гишүүн З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар очих тохиол бүрдсэн нь өнөөгийн зах зээлийн олигополь хэсгийг
шулуухан дэмжих, өөрсдөдөе ашиг унагах хувьсгалын тохироо болсон юм. Улсын өмчийн гэх бүх зүйлийг өмч хувьчлал нэрийн дор өөрсдийнхөө талд буюу зах зээлд ноёрхогч хэдхэн хүний гарт хийж байсан нь энэ.
Өдгөө “шинэ баячууд”-ын овоглоод байгаа АПУ, “Мах импекс”-ээс гадна гутлын, гури-лын, оймсны гээд томоохон үйлдвэрүүд Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаас УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга хүртэл ажиллах хугацаанд бүгд өмч хувьчлал хэмээх малгай дор өнөөгийн шинэ баячуудын гарт орсон. Ардчилсан нийгэмд иргэд өөрсдөө өмчтэй байх ёстой гэх лоозонгийн дор ёстой л нэг туйлж байв. Иргэд ч тэдний өгсөн буруу ташаа ойлголтоор өнөөдөртэй золгосон гэхэд тэгтлээ ташаарсан болохгүй. Энд мэдээж өмч хувьчлалынутгаагуулгыг буруутгаад байгаа хэрэг огт биш, гагцхүү өмч хувьчлал нэрийн дор ямар их баялаг, их бүтээн байгуулалтыг хэдхэн хүний гарт атгуулсан юм бэ гэдэг нь сонирхол татна.
Ингээд өмч хувьчлал нэрийн дор замхруулсан зарим зүйлийг баримтаар дурдъя. 1991-1999 он хүртэл хийсэн өмч хувьчлалаар томоохон үйлдвэрийн газруудыг хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан цэнхэр тасалбараар худалджээ. Цэнхэр тасалбар гэх цаасаар 344 төрийн өмчит газрыг анх хувьчлахаар тухайн үеийн Засгийн газа|11 ярьж байсан ч сүүлдээ бүр улайран 916 аж ахуйн нэгж болгон өргөн тараалт хийсэн гэдэг нь баримттай зүйл. Албан баримтаар
бол “916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж, 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн байгуулагдаж байсан. Үүнд 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч нь болж байлаа” гэж эвтэйхэн тайлбарладаг байжээ. Гэхдээ өнөөдөр 2.7 сая иргэний тал хагас нь буюу 1.3 сая нь үнэхээр төрийн өмчөөс хувьчлалд орсон томоохон компаниудын хувьцааг эзэмшиж байгаа бил үү гэвэл үгүй. Тухайн цагт төр барьж байсан Да.Ганболд нарын хүмүүс иргэдээ хулхидаж, өөрсдөө баяжиж хөлжсөн хэрэг. Өдийд таны, бидний аав ээжийн хөдөлмөрөөр боссон үйлдвэрүүдийг ардчилсан журмаар, хулхидуулалгүй хамтдаа эзэмшиж байсан бол арай ч ийм амьдрахгүй байсан нь мэдээж.
Хэрвээ 1996-2000 онд АН засаг барьж байх үед Да.Ганболдыг Ерөнхий сайд болгосон бол өнөөдөр төрийн өмчид юу ч үлдэхгүй байлаа. АН-ыг засаг барьж ахуй цагт түүнийг Ерөнхий сайдад удаа дараа нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй юм. УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэрээ дэвшүүлээд удаа дараа өвдөг шороодож байсан тэрбээр олон жилийн дараа УИХ-д эргэж ирэхээр сонгиночуудын тархийг угааж эхэлжээ. Монгол Улсын мөн-гө төгрөгөөр үнэлэмгүй үйлдвэр үйлчилгээний газар, ахмадуудын маань нөр их хөдөлмөр, хөлс хүчээр боссон бүтээн байгуулалтыг хэдхэн хүний гарт хийсэн Да.Ганболдыг сонгиночууд сонгохгүй гэж найдна. Хэрвээ сонгох юм бол Сонгино-хайрхан дүүргийг өөрсдийнхөндөө өмч хувьчлал нэрийн дор өгчихөж магадгүй л нөхөр.
С.Ууганбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн"
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0
songogdox yy ygyi yu gedgiig ard tymen l medne shyy dee
Монгол улсын интернет байнга хэрэглэдэг идэвхтэй 270000 хүны шалгагдсан, давхардаагүй мэйл хаягийн сан хямд зарна. Сүүлийн 6 сарын дотор цугласан. Үнэ: 2 саяас. Бусад газар 3000$-с эхэлдэг. Утас: 91111591
Өмч хувьчлалаар Модны бүх салбар , Аж үйлдвэрийн томоохон салбарууд бүгд ардчлаллаар өмч хувьчлал нэрээр хэдхэн хүний гарт очиж олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь үнэн билээ.
ene hujaag ard tumen arai songohgui bailgui de ,yamar luibarchin gedgiig mongolchuud meddeg shu de
Mongoliin ediin zasgiig suiruulsen ene huniig songoh buu hel shorond hiih yostoi
songino hairhan avah hun bval ogchih l heregtei sh dee daanch
huuhduud n bugd gadaadin sayatanguud ch surgadaggui unetei surguulid baidag gesen shuu
JMAR TENEG NI IIM UHAAN MADAGGYI JM SARAACHDAG BAINAA
энэ эрхэм хүүхэнд нугасгүй.энэ нь луухаан цустай нь холбоотой.насжих тусам луухаан төрхөндөө улам ойртож байна шүү новш чинь.сонгуулийн хугацаанд СХД-ийн олигтой хүүхнүүдийг дуусгах байхөө
Өмч хувьчлал нэрээр энэ улсын үйлдвэр аж ахуйн газруудыг бүрэн дампууруулсныг бидний үеийнхэн бас хэзээ хойно ч түүх гэрчилнэ. Өнөөгийн олон настангууд өмч хувьчлалаар харах эзэнгүй, хийх ажилгүй хаягдаж хоцорсон. Ярихдаа сайн болохоос ёстой ганц өдөр хөлсөө гарган хар ажил хийж, эзэн ноёдууддаа хулхидуулан цалин ч үгүй байж үзсэн биш дээ. Таны хувьчилсан үйлдвэрүүдийн оронд жижиг жижиг үйлдвэрийн том том эздүүдийн ийм л дүр зураг Монголын эдийн засгийг "авч явж" байгаа ш дээ.
Энэ өвгөн хаанаас гараад ирэв ээ Дээр үеийн хөгшин төгцөг байна
setgegdel oroxgu bna
ene xuniig ajliin xiilgesen bol mongol arai iim baixgui shuu.Ardchilalaiin gol lider.Mongold bugd sain duriin uran saixanchid mongoliig udirdaj bna shuu.Tiim tsagt mongol xugjuxgui shuu maluudaa.
Songinoxairxanchuudaa songoltoo uxaantai xiigeeree.Bux,bussinessmenuudee songovol amaa algaduulaad muuxai tsarailaad suuna shuu.Jinxene uls turch,ediin zasagch,sain xuulchid mongold xergtee bna.
Øvgøn hujaa avah yumaa avsan bol zailaa ch de
Jinxene xulxidagchin MAN shuudee 20 jil tur barilaa yu bolov.Ardchilsan namiig demjye.MAXN iin suirel Enxbayaraar duusaj bna.Tuux iiml l daajintai eddee.
mangaraa ene niitleld tahin shutsen zuil alga sh dee Enhbayariin talaar gants ug alga baih yum bitgii tuilshraad baigaach AN yalna gej bas hen heleed baigaa yum chi mergen turgen bolson yumuu unendee AN MAN MAXN ch bugd dampuursan namuud sh dee ene hun teriig gantshan AN-d holbootoi zuileer ni helsen bna sh dee. MAN ch gesen uls orniig dampuuruulsan. odoo er ni MANAN MAXNiig gargahgui baival yasan yum be.
Ene setguulchid yum uu. Yamar chadvargui mangar yum bichdeg xumuus vee.Ene niigem uls turiin talaar.Zugeer l munguur xun muulj biyee uneldeg yum uu.Bichsen yumiin oilgosongui.Unexeer bid nar oyunii turaald orjdee.Mongol min yaandaa
Gadaadad zogsool bolon grajiin standart baidag.Teden metr kvadrat,teden hund uilchildeg,amidardag gedgeer ni togtooson baidag.Tomoohon ih delguur gehed 10aad davhar dooshoo grajtai esvel gadnaa hangalttai zogsooltoi.Manaid bol zogsool gamshigiin hemjeend ochchihood baigaa.Yariagaar zohitsuulagdah hemjeend bish huuliar l zohitsuulj boldog yum.Iim huuli batluuij chadah gishuud toloologchdiig songotsgooe mashin baridag,suuj yavdag,alhaj yavdag buh humuusee!Zamiin hodolgoond oroltsogchidoo!Oron suutsand amidagchidaa!Togloomiin talbaigaa bulaalgaj bui huuhdiin etseg eh ah egch naraa!
Да Ганболд бол ёстой жинхэнэ төр, түмний өмнө нүгэлтэн.Түүнд улс орон гэхээс өмнө юу идэж ууж болох, яаж хуваалцахаа бодоход толгой нь ажилладгийг түүний "өмч хувьчлал"-ын хар мөр гэрчлэнэ. Тийм, бидний эцэг эхийн хүч хөдөлмөрөөр бүтээсэн үйлдвэрүүдийг хувьчиллаа гээд оронд нь өгсөн "хувчлалын цэнхэр тасалбар" өнөөдөр 90-ээд оны 10 хэдэн төгрөгийн үнэтэй "хог" болсныг мэдэж байгаа хүн бүр түүний төлөө саналаа өгч "гуйлагачин" болохоос болгоомжил!!!!
demjij baina.
unexeer kommunist setgelgeenees salaxgui tsagt mongol xugjixgui.Ali ungursun balarsan socialisn ,kommunism balrsan belenchelsen amidralaas bux xun turuluxtun salachixaad baixaad socialismiin uyeiin xeden balgas nurangaa muruuduud.ajil xiixgui tolgoigoo ajillulaxgui zugeer amidrax gesen xumuus yaanaa.Minii mongol unexeer uruvdmuur
Chono boroonoo gegecheer umch xuvichlaliig jinxene zavhruulj xojson xumuus bol MAXN iin xulgaich nar shuu.Mongold odoo baigaa bayan xumuusiin diilenxi ni XU namiin erx medeltnuud.Ardchilala bol mongoliin avral shuu.Xun buxen muu sainiig tungaax erx chuluug ugsun,chinii ene duraaraa xutsaxiig ardchilaal ugsun shuu.Uuniig bitgii mart martval sununu.
НЭЭРЭЭ КАЗИНОДООД ЮУ
СУМ ДАШЗЭВЭГЭЭ ХААНА ЯВНА ХЭН ХЭЗЭЭ ХААНА ДОЛЛАР ТООЛООД СУУСНЫГ ХЭЛЭЭД ӨГӨӨ Ч
elbegdorj ene nuhur nar ch ih notoi nuhduuddee zorigiin heregt hamaatai baij boloh l nuhurduu
komunizmiin ueiin uildveruudiin buteegdkhuuniig TMS, tsergiinxend khucheer ogood iluu garsaniig ni yadyy buurai Laos ruu tuslamj geed ilgeesen chin nogoo yaduu Laos ni mongol ruu butsaagaad ogchixson gesen. Manaix iim uildvert, yadyychuud tooxgui buteegdkhuun khiideg baisan shd.
AN-iig demjij baina. Da.Ganbold bol jinxene ediin zasagch, zorigtoi shiidver gargagch shuu.
Ter ued Ganbold, Gerelchuluun 2 ediin zasag, tuluvlultuur ajiilaj, surguulid hicheel zaaj bsan alban tushaaltai, tsoltoi zeregtei 300 garui huniig tsugluulaad seminardaj Umch huvichlal yvuulah tuluvluguug taniltsuulj, asuult bna uu gehed ganhiih duu garaagui l yumdaa ter tanhimaas. 5-6 jiliin daraa l umch huvichlaliin utgiig oilgoj margaldaj ehelsen bh... Ene Bol tuuh, ard tumnii ediin zasgiin medlegtei bolohiig huleeh hugatsaa Mongoliin turd bgaagui l Dee...
ene hujaag buu songooroi AN iin oligarhuud umtc huwitclalaar hurungutei bolson luiwartcid ba ganbold tedend tusalsan shu dee enkhbayriin zotcid buudliin derged apu makh impeks huwitclaliig shalgah heregtei
ganbold ub iig utaagui bolgono gej ih mungu idlee utaagui bolson um alga tuuniig buu songooroi
Да. Ганболдыг хужаа гэдгийг мэддэггүй хүн Монголд байхгүй дээ.Сонгинохайрхан дүүрэг байтугай Монголыг ч Хятадад худалдачихаад зогсож байхаасаа сийхгүй хужаа даа.Сонгинохайрханчууд мэдэж байгаа байлгүй дээ.
mongold xujaa nergui xen bnaa.Bi bodood baisan chi bas xujaa yum shig bnaa.Xaxa.olon daxin davtaad baixaar jinxene bolchixdog yum shig bna shuu.
UB xotiin ajliig mash sain xiisen shuu.Undur meregjiltee sain zoxion baiguulagch xun bna lee.Daan ch nileed gantsaardsan baix.Sain edinn zasagch xun shuu.Demjij ajilaval ur dund xurnee.
naad hulgaich ba tuunii ehner ouyn nar hunees menge abaad egdeggui hulgaich shuu songoj uasan ch bolohgui shuu
MAN-ii PR BITGII HUTS MUUSAIN KOMUNIST KOMINTERN,NARAA GANBOLD BOL JINHENE MONGOL AJILAA HENEES CH ILUU HIIDEG,BOLOSROLTOI DA.GANBOLDIIN TULUU SANALAA UGTSGUUE MONGOLCHUUDAA.
СХ суурьшмал хятад ихтэй.Да Ганболд үүнд их найдаж байгаа юм байна.АН-ын хужаа бодлого гэж энэ дээ
songinohairhanii bolovsroliin yamnii Gerelchimegiin dugaariig uguuch pls nadad tuslaach
soko 2ula verheh vv pls
no sorry