ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 20 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зургаадугаар сард Францад болох “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчдын уулзалтад оролцоно гэж Цагаан ордноос мягмар гарагт мэдэгджээ.
Энэ талаар анхлан мэдээлсэн “Axios” цахим хуудсанда бичсэнээр, Д.Трамп тус уулзалтын үеэр АНУ-ын тусламжийг худалдаатай уялдуулах, тус улсад хөгжүүлсэн хиймэл оюуны хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын нөлөөг багасгах зэрэг асуудлыг хөндөн ярилцах хүсэлтэй байгаа аж. Энэ жилийн "G7”-гийн дээд хэмжээний уулзалтыг Франц улс зохион байгуулж байгаа бөгөөд Альпийн нурууны бэлд нуурын эрэгт орших Эвиан-ле-Бен хотод зургаадугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Ирантай хийж буй дайн болон бусад асуудлын улмаас Д.Трамп “G7”-гийн гишүүн олон оронтой харилцаа нь улам бүр хурцадсаар байгаа юм.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл1
Dear the people: The Future of the world will not be the same as before. Relationship between America and Iran is moving forward in favour of the both nations. The world economy is changing. America will never look back.America is changing. Sincerely Iron Leader the Great