sonin.mn

САН-ДИЕГО, 2026 оны тавдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотын Исламын шашны сүмд даваа гарагт өсвөр насны хоёр хүүхэд гал нээж, сүмийн гадна байсан гурван эрэгтэй, тэдний дотор нэг хамгаалалтын ажилтны амийг хөнөөсөн тухай цагдаагийн газар мэдээлэв. Халдлага үйлдсэн хоёр сэжигтэн амиа хорлосон байна. 


Хотын цагдаагийн газрын дарга Скотт Уолын мэдээлснээр, Мексикийн хилийн ойролцоох тус бүс нутаг дахь хамгийн том лалын сүмд тооцогддог уг төвийн харьяа сургуулийн бүх сурагч эсэн мэнд, аюулгүй газарт байгаа ажээ.


Зэвсэгт халдлага орон нутгийн цагаар үд дундын үед 12:00 цагийн орчимд (Гринвичийн цагаар 19:00 цагт) гарсан байна. С.Уол хэлэхдээ, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо туслалцаа үзүүлж байгаа бөгөөд хууль сахиулагчид уг хэргийг үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэрэг хэмээн үзэж байгааг дурдав. Гэтэл зэвсэгт халдлага гарах болсон шалтгаан, сэдэл одоогоор тогтоогдоогүй байна. Исламын төвийн захирал бөгөөд имам Таха Хассан сэтгүүлчдэд хандан “Бид урьд өмнө хэзээ ч ийм эмгэнэлт явдалтай тулгарч байсангүй” хэмээн ярьжээ.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг