sonin.mn

Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтын нэг чухал зүйл ажээ. Ямар ч насны хүүхэд аливаа зүйлийг хийж оролдож байж сурдаг. Иймд хүүхдийг тоглох, элдэв зүйл сонирхоход нь хориг саад хийх хэрэггүй. Тоглож наадах нь,

-Хүүхдийн хэлд орох, хөлд орохоос эхлээд түүний оюун ухаан бие бялдарыг хөгжүүлэхэд тусладаг.

-Тоглоом нь хүүхдийг өөртөө итгэлтэй, аливаад сониуч, бас өрсөлдөх чадвартай болж хүмүүжихэд тусалдаг.

-Энэ нь цаашдаа ажил, амьдралын чадварыг эзэмшиж сургуульд сурах үндсийг тавина.

-Тоглоом нь аль болох хүүхдийн өөрийнх нь сэдсэн зүйл байвал сайн.

-Хүүхэдтэй тоглож, сэтгэл санааг нь дэмжиж идэвхжүүлэх нь хүүхдийн хүмүүжил, өсөлт бойжилтод маш чухал нөлөөтэй юм.

-Дүрслэх, эвлүүлэх, өрж давхарлах, өөрчилж хувиргах тоглоом нь хүүхдэд их үр өгөөжтэй байдаг.

-Том хүмүүсийг дуурайж тоглох нь хүүхдийн хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

-Хүүхдүүдэд сэдсэн санаагаа хэрэгжүүлж үр дүнг үзэх бололцоог олгох хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлыг нь маш сайн хангах шаардлагатай.

-Шүлэг унших, дуулах, зурах, ном уншиж өгөх нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд хамгийн сайн туслагч болдог.

-Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ маш их, хүчин чармайлт гаргадаг бөгөөд энэ үйл ажиллагааг нь анхаарч, хүлээн зөвшөөрч, бас үнэлж магтахыг нь хүсэн хүлээж
байдаг

-Хүүхэддээ хэдий чинээ урам хайрлаж дэм өгч чадна хүүхэд чинь тэр хирээр өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, хүссэнээ биелүүлдэг болж хүмүүжнэ.

-Эцэг эхчүүдээ хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж яваарай.

Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ" сонин