Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхай, газрын тосны салбарын хэмжээнд Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын хэлэлцээр болон хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн доорхи гурван санамж бичигт холбогдох байгууллагын төлөөлөл гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана.
Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой.
УУЯ-ны харьяа Газрын тосны газар, Хятадын Петро чайна интернэйшнл компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны өсөн нэмэгдэх хэмжээтэй уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг мөн байгууллаа.
Монгол Улс сард 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахууныг урьд хөршөөс татан авахаар тохирсон байдаг. Энэ санамж бичгийг байгуулснаар шатахууны дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болох юм.
Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах бөгөөд энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох гэж байгаатай ч холбоотой юм.
Өөрөөр хэлбэл, одоогийн хэмжээнээс 4 дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас нийлүүлэх боломжтой болно гэсэн үг.
Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК компаниуд, Хятадын Шенхуа Энержи компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан олон улсын зах зээлд худалдаалах боломжийг Талууд хамтран судлахаар тохиролцлоо. Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм.
Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр, ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэх юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний бусад уурхайнууд тухайбал, МАК ХХК, Саусгови Сандс ХХК зэрэг 10-аад компаниуд ирэх 20 жилд мөн 1 тэрбум орчим тонн нүүрс экспортлох боломж байгааг Уул уурхайн яам тооцож гаргасан бөгөөд зорилтот зах зээлийн судалгааг хийж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
5 òîëãîéí í¿¿ðñ ìîíãîëûí èðýýä¿é, ãàäààäûíõàí èðýýä¿éä ýâã¿é áàéäàëä îðîõîîñîî ë áîëãîîìæèëæ áàéãàà þì, Àëòàíõóÿã ãóàé ýä íàð îäîî áîëèä ºãºº÷ äýý. ÝÍý áàéõã¿é áîë ¿õýæ ìýäíý.
Монголчууд тэр дундаа МСС компани хүрэн нүүрсийг боловсруулж хий гаргаж авах төсөл нэлээд урагшилсан байх ёстой . Харин чоно борооноор гэгчээр ардчилсан хужаа ,луйварчид , урвагчид Монголын төрийн эрхийг хууль бусаар эзэгнэж байх хугацаандаа амжиж Монголын гэсэн болгоныг үйл ажиллагааг нь дампууруулан харийнхны эрхшээлд улам бүр оруулах зорилгын ээлжит бусармаг ажлынхаа хүрээнд Хятадуудыг Монголын хүрэн нүүрсэнд монополь эрх тогтоох эрх зүйн тогтолцоог нь бий болгох гэж ерөнхий хулгайч Н Алтанхуяг гэгч урвагч ихэд хичээсэн бололтой. Монголын коксжих нүүрсийг бүгдийг нь Чалкогийн өр гэгчтэй эгээ л ижил хэлбэрээр Монголын ирээдүйн боломжийг зориудаар хязгаарлан Хятадад хямд үнээр өгөхөөс өөр аргагүй байдалд оруулан дундаас нь ашгаа олж авах гэж шуналтсан зан нь илт харагдаж байна. Үнэхээр хүний оронцог , газрын бугууд л ийм хэмжээнд улс орон, ард түмэнд хүнд хэцүү гай зовлон тарьж чадна. Монгол улсын тусгаар тогтнолыг устгахыг санаархан бусармаг үйлдлийг гүйцэтгэн урваж өөрийнхээ арьсыг хамгаалах гэсэн ардчилсан хужаа луйварчид Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж тамын гүнд хаягдан тэдний тасралтгүй ёолон орилох дуу , шүдээ хавирах чимээ нь хэзээ ч тасрахгүй байх болно. … Юу тарина түүнийгээ хураана .
Хэрэгжүүлж чаддаг бол ёстой зөв асуудал байна. Монгол Улс газ үйлдвэрлэж ихлэх юм байна. Наад Хятадуудыгаа Монголын нүүрснээс хараат болгоод өг. Хахаж цацтал нь нүүрс нийлүүлээд өг. Монголын хүн болгон долларын саятан болох цаг ч ойрхон байна даа.
HEREGJUULJ CHADDAG BOLGENEE,UURUU MAHANDAA TULTAL HEREJUULDEG HUND GARUUDAA ,,,,,,MALAAAAAA,,,,,ENIIG CHIN DAGAAD ----OILGOJ BNUU MALAAAA-----HEDEN MYANGAN HUJAA ORJ IRNE TEGEED TENDEE HUJAAA TOSGONOO BARIAAD 100 JIL BOLOH GEJ BNA...
Za ingeed chinagiin koloni boljee,2045 ond china mongoliig ezelne gesen taamag bodit bolj ehellee.Busenesiin neg l evgui alham hiihed chinagiin erh ashig nereer tseregee oruulaad irne,guicee.Chinag USA,Oros,Japan hench hazaarlan zogsooj chadahgui,ingeed gadaad mongoliin oortoo zasah oron boljee.Zuu zuun jil chinagiin esreg bii bolson mongoliin darhlaag Altanhuyag evdleedee.Suhbaatar,Tsedenbal,DA Lam Tserenchimed,Namnansuren nariin temcel ami nasaa aldsan temcel yamarch utgagui bolj baigaa enedee.Tednii suns Alanhuyagiig gesgeene,gehdee mongol budaa,boon erliizuud mongoliin hoichiig zalgamjlah bolno.Yasan tom tolgoitoi teneg said ve,onoo margaashiin ih mongonii toonoos oor bodoh yum alga uu AH iin teneg zasagaa,,,,,,Ene bol suireliin ehlel,neg orontoi iim haraat baidlaar harilcaj bolohgui maluudaa
Ene Altanhuyag chin arai hujaagiin tagnuul yum bish biz,esvel iim teneg yum uu
Undesnii ayulgui baidliin uudnees uzehd 3 dagch orontoi hamtarch bolovsruulalt hiigeed chinad exportloh n zov.chinagiin 100 huvi haraat boloh n bna,ene Bol Tom ayuliin ehlel