Орост халаасны арми 33-т хүрчээ
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 16 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын цэргийн шинжээч Павел Губарев, ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан Илья Пономарев, оросын Дождь ТВ-ийн сэтгүүлч Екатерина Котрикадзе, америкийн тоймч Томас Фридман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Эдүгээ Оросын ТВ-ээр яригдаж буй нэг ноцтой сэдэв байна. Амтай болгон л ирээдүйд өрнөх, эсвэл өрнөж эхэлсэн иргэний дайны тухай ам хална. Зуун жилийн өмнөх улаан, цагаан, ногоон, хөхөөрөө хувагдсан Оросын иргэний дайн шиг цуст дайн Оросыг нөмөрнө хэмээн ярьж байгаа Павел Губарев 7 хоногийн ориг ярилцлага өгөгчөөр тодров.
Путины сул доройг гайхахын сацуу халаасны хувийн армиуд үржсээр одоо 33-т хүрсэн тухай, тэр олон ЧВК арми нь Орос орныг тасчин хэсэглэж салгах тухай, аль нэг олигархи–улс төрчийн халаасанд орсон арми өвөр хоорондоо алалцах тухай ил шууд ярьжээ. Босоо тогтолцоотой дэглэм Орост ноёлж ирсэн, Путин тэр дэглэмийн оройд суудаг бол одоо босоо нь хэвтээ болж, ихэнхи отрядууд олигрхиудыг мөнгөний боол болж Орос орон тэр чигтээ томруулсан Луганск болчихлоо гэж хэлэв. Эх оронч гэж хэн бэ гэдэг ч эргэлзээтэй болсон гэв. Учир нь тэрхүү 33 арми бүгд л эх орны төлөө гэсэн уриа шошготой. Гэвч ОХУ задралын босгон дээр тулж ирлээ гэсэн анхааруулга сануулга Губаревын ярианаас илт.
Оросын агаарын ба сансрын хүчний авиацын хар өдөр (“5.13”) гэдгийг Брянскад тэмдэглэв. Оросын нисэх хүчний бүхэл бүтэн авиагрупп тэнгэрт өөрсдөө сөнөв. Эх орны дайнаас хойш нутагтаа ингэж хохирол үзсэн түүх байхгүй аж. Паникт орсон суртал нэвтрүүлэгчид уйлж байгаа дүрс оросын ТВ-үүдээр харагдана.
Орос даяар энд тэндгүй тэсрэлт дэлбэрэлт, гэнэтийн гал түймэр, Крымд ачааны галт тэрэгний цуваа явж байхад нь төмөр зам дэлбэрэн бүхэл бүтэн цуваа хажуу тийшээ налж унажээ. Азаар тэсрэлт, гал дүрэлзсэнгүй–иймэрхүү мэдээ тасрахгүй ирж байна. Илья Пономаревын ярьснаар, Депутинизац ОХУ-д хэдийнээ эхэлсэн, Путин өөрийгөө авс руугаа чирж буй, Орос даяар партизаны хөдөлгөөн өрнөөд эхэлсэн, оросын сөрөг хүчний “Оросын эрх чөлөө” (“Свобода России” буюу “Liberty of Russia” Legion) гэх цэргийн легион Орост нууцаар хорлон сүйтгэх партизаны дайн хийж байгаа, Брянск муж тэр чигтээ оросын партизанаар дүүрсэн гэж ярих нь огт оргүй зүйл биш ажээ.
.jpg)
Белгород мужийн хил давж “Свобода России” легион байлдаж эхэлсэн мэдээ олонтаа цацагдлаа. “Оросын сайн дурынхны корпус” (“Русский добровольческий корпус”) Белгород мужийг чөлөөлж эхэлснийг Оросын ФСБ-гийн хурандаа Игорь Гиркин өлгөж аваад ФСБ болон тагнуулын бусад албаа тавлаж доромжлов. Белгород хотод ФСБ ба Дотоодыг хамгаалахын байрууд халдлагад өртжээ.
Белгород мужид контртеррорист ажиллагаа зарласныг бодохул байдал бишэджээ. Мужийн губернатор Вячеслав Гладковын ярьснаар, Глотово, Козинка, Гора-Подол гэх гурван ч тосгонд “украины хорлон сүйтгэгчид” нэвтрэн орсон, тэд нь америк “MaxxPro” БТР-ээ хаяад зугтсан гэв. Оросын эрх баригчдын хүсээд байсан дайны байдал улс даяараа зарлах шалтаг ийнхүү олджээ. Америк, НАТО Оросын нутагдэвсгэр рүү халдлаа гэж зарлаад, “Операция Z” рүүгээ орох биз.
ОХУ ингэхэд юун дээр тогтож байна вэ, юун дээр тогтож ирсэн юм бэ гэдэгт Украин дахь цэргийн тусгай ажиллагаа бүрэн хариулт өгчихөөд байна. Ерөөсөө л Оросын армийн суу билэг, хүч чадал гэсэн миф дээр тогтож ирсэн ба цэргийн салбарт Орос унавал цаашаа нийгэм дагаад унахаар тогтолцоотой юм байна. Эрчүүлийг цэрэгт хуу татаад фронт руу хөөчихвөл Оросын нийгэм ардаа тогтвортой байна гэсэн тогтолцоо одоо явахгүй болжээ. Шинэ цэрэг татлагад оросууд тун дургүй байна. Дайчилгаа хэзээ ч төлөвлөсөн тоондоо хүрэхгүй. Тун дургүй фронт яваад, очоод аргацаах, бултах, бууж өгөхөөс өөрөөр байлдах дур хүсэл орос залууст огт байхгүй. Оросын Кинжал пуужингуудыг бүгдийг амдан сөнөөж чадсанаар оросын цэргийн хосгүй, дэлхийд өөр байхгүй, эгнэшгүй зэвсэг гэдэг миф дагалдаад унав. Кинжал, бусад хэт авианы пуужин бүтээхэд оролцсон Новосибирскийн онолын ба хэрэглээний механикийн хүрээлэнгийн эрдэмтдийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж багаар нь баривчилж шийтгэх болжээ. Энэ янзаараа бол зэвсэглэлийн бүх салбарын эрдэмтэд, үйлдвэрийн дарга нар шүүхийн хаалга татах бололтой. Хэрэв тэгвэл маш олон салбар жагсана. Оросын флотод фрегатууд байгаа ч ихэнхи нь хуучирсан, тэдгээрийг засч сэлбэн байлдуулж байна. Бас баахан эрдэмтэн, инженер-механик ял сонсох болно. Цэргийн тээврийн ба цэргийн ачааны авиац огт хөгжөөгүй байна. Тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр бүтэл муутай. Мөн л буруутныг хайж байна. Шинэ танк массаар нь үйлдвэрлэнэ гэхэд маш өндөр өртөгтэй тусна. Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын мэдээлэл байдаггүй. СС-18 пуужингийн төслийг Украинд бүтээж, үйлдвэрлэсэн, толгойн хэсгийн цөмийн цэнэгийг Украинд угсарсан, гэтэл шинэчлэл, сэлбэлт үйлчилгээ хийгдэлгүй олон жил болжээ. Орост орлуулчих эд анги нь байдаггүй. ОХУ-д шинэ зэвсэг боловсруулж бүтээлээ гэснүүд нь туршигдах шатандаа бүтэлгүйтсэн. Оросоос зэвсэг, байлдааны техник, байлдааны онгоц худалдан авдаг гадаад улсууд бараг бүгд татгалзсан. Энэтхэг гэхэд л Су-57 авахаасаа татгалзаж, НАТО-гийн орнуудаас ижил төрлийн нисэх онгоц авахаар болжээ. Мөн л ард нь маш олон орос зохион бүтээгч, инженерүүд буруутан болно.
Эндээс харвал оросын эрх баригчид Украиныг ялах гэж халдан довтолсон биш Оросын зэвсэгт хүчнийг сулруулж, нэр хүндийг нь унагаж, цэрэг–аж үйлдвэрийн хамслуудынхаа экспортын орлогыг хаажээ. “Орос өөрийгөө хэрхэн ялагдуулсан тухай хожим ном бичнэ” хэмээн кино найруулагч, суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров Соловьевын нэвтрүүлгээр ярьж харагдав.
Харин Соловьевын тамир барагдсан аятай “Биднээс хэн ч айхгүй байна. Бид сулхан гэдгийг бүгд ойлгожээ. Бар цаасан болох нь харагдлаа” хэмээн ярив. Сулхан хоцрогдсон, авилгад нэрвэгдсэн болохоо Орос орон харуулсныг тэрээр шууд хүлээн зөвшөөрөв. Дэлхийд 2-рт бичигдэж байсан армийг Путин сөнөөлөө гэх шүүмжлэл оросын сөрөг хүчнийхний амны уншлага болжээ. Оросыг 20 гаруй жил захирахдаа цэргийн бүтээн байгуулалтыг өөрөө удирдаж, өөрөө толгойлж оролцсоноо өөрөө эргээд нэг жилийн дотор баллаад хаялаа гэв. Оросын цэргийн үхэл хорогдол, зэвсэг техникийн сөнөөгдөж байгаа инфографик нэг зүйлийг баттай хэлж өгнө.
.gif)
Алагдсан цэргийн тоо 200 мянгаас давлаа гэсэн нь баримжаатай тооцоо судалгаа гэж үзэж байна. Орос нь сүүлийн 5 сард голдуу Бахмутын районд, мөн Украины бусад бүс нутагт 100 гаруй мянган цэргээ алуулсны дотор 20 мянга нь ширүүн тулалдааны явцад алагджээ. Эрүүгийн ялнаас нь чөлөөлнө гэсэн ам өчигтэй фронтод илгээгдсэн ЧВК Вагнерын ялтан-цэргийн тал нь амь үрэгджээ. Бахмутаар дамжаад Донбасст томхон давшилт хийнэ гэсэн Кремлийн төлөвлөгөө нуржээ. ОХУ нь стратегийн бодитой чухал нутаг дэвсгэрийн нэг ч хот, районыг эзлэн авч чадсангүй өнөөг хүргэв. ЧВК Вагнер нь Украинд ингэж тамаа үзэж байхаар Суданд очиж байлдах минь гээд орхин гарах бэлтгэлдээ оржээ.
Оросын БХЯ Украин дахь гарз хохирлоо ил мэдээлж чадахгүй дүлэгнэсээр, 2022 оны 9 дүгээр сард “6000 мянга гаруй” гэж мэдээлснээсээ хойш таг чиг. Алагдсан ба фронтод эргэж ирэхгүйгээр шархадсан цэрэг 250 мянгыг давлаа гэсэн олон улсын баримжаа тоо байгаа ба энэ алдагдлын хариуцлагыг тохож Украин дахь цэргийн командлагчаа 17 удаа сольсон нь нэгийг хэлээд өгнө. Оросын армийн байлдах чадавхи илт суларсан, зарим талаар унасан дүнтэйгээр 2023 оны зунтай ийнхүү золгов.
Оросын сөрөг хүчний сэтгүүлч Екатерина Котрикадзе америкийн сэтгүүлч Томас Фридмантай ярилцсан нэвтрүүлэг сайтуудад ил байна. “Путин бол даян дэлхийн хамгийн аюултай тэнэг” гэсэн гарчгаар “The New York Times”-даа Фридман бичсэн нь алдаршуулжээ. Путинд “Б” төлөвлөгөө алга. Одоо явуулж байгаа нь цэргийн тусгай ажиллагаа биш, ердөө л Путины нэр нүүрийг авч гарах гэсэн операц. Оросын фронтыг Украины зэвсэгт хүчин сэт цохичохвол оросууд бүрэн дууслаа гэдгээ мэдрэх байлгүй, гэвч Путин ойлгохгүйгээрээ дуусна, харин одоо Путин Пригожиноосоо илт хамааралтай болчихсон, дайны шинэ үе шат эхэлж байдаг, цаашаа яах бол гэж ярьцгаав. Орос ийнхүү байлдаж байлдаж хамаг байдгаа бараад дуусдаг. Харин хорогдож цөөрдөггүй цэнхэр дэлгэцийн эх оронч патриотууд ам мэхээрээ ялсаар хараал урсгаад үлддэг, ийм л хувь заяа Орос орныг хүлээж байна хэмээн Freeдом ТВ-ээр ярив!
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(57)
нэг талын мэдээг түүгээд орчуулсан л бна ш дээ Манай байр суурь биш гэсэнч сониндоо тавьсан л байна
АЛААД БАЙ АЛААД БАЙ ХАРИУЦЛАГЫГ НЬ БИ ХҮЛЭЭНЭ.А.ГИТЛЕР./В.ПУТИН./
Кинжал нь үнэн хэрэгтээ унжаал, Сармат нь сармай дээлт байсан. Хоосон буунаас 20 рүн айна гэдгээр эргүү Путин бусдыг сүрдүүлж байсан байна. Жижигхэн сууриныг эзлэж авах гэж 1 жил мунгинасан Оросын арми гэгч нь худал үлгэр домог байжээ...
СЛАВА РОССИИ
оросын фашизм гитлер шигээ дэлхийн түүхэнд шившиглэж үлдэх болно
Оросын байдал муудаж ялагдах тусам ашгүй нөгөө дайны цөмийн шат нь ойртоно ! Орос ялаад байх юм бол цөмийн шат нь холдоно ! Орос укрианы дайн нь удахгүй дэлхийн дахинд цөмийн мөөгөн үүлийг зурагтаар харуулах болно ! Хирошимо Нагасаки давтагдана ! Путин бол цөмийн чёмоданаа байнга бэлэн хажуудаа байлгаж байгаа бөгөөд удахгүй алагдахынхаа өмнө хэрэглэж үзнэ гэсэн тооцоотой байгаа эцсийн найдвар нь энэ юм ! Ёр нь найдваргүй байсан ч гэсэн хэрэглэнэ гэсэн бодолтой хүн юм ! 6800 н цөмийн зэвсэг зоочихоод дайнд ялагдана хөөгдөж гарна гэсэн ойлголт байхгүй ! Путин амьд байгаа үёд бол Орос задрахгүй хоорондоо байлдахгүй ! Номиндарь 10 хоног бүрт урвагч нарын үгийг түүж бичдэг юм үнэн үг олон байна бичээд бай !!
Иконд Даваанямыг муулснаа энд Номиндарийг муулж гэнэ. Орсон сайт болгондоо л ингэж уруу дорой байхын оронд арай дээрхэн бодитой юм хийвэл яасан юм. Украин, америкийн далбаа шатаах ч юм уу, Жуковын хөшөөнд цэцэг өргөх, дээрээсээ ус асгах г.м
Teriig putin ashiglaj chadahgui bh.ashigluul oros bas suirne
ОХУ цөмийн цохилт бүрэн хэмжээнд өгөх чадваргүй гэсэн судалгаа гарсан бна. Яагаад гэхээр Орос улс цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд шаардлагатай прутони болон бусад цацгар идэвхит бодис нэмж үылдвэрлэлгүй 20 жил болж бна гэсэн. Цөмийн хошууг 10 орчим жилд нэг удаа үйлчилгээнд нэг удаа бүрэн солих ёстой юм бна. Солихгүй бол задрал нь бага багаар явагдаад тугалга болж эхэлдэг юм бна. Тэгэхээр Орос оронд тэсрэх чадвартай цөмийн хошуу үлдээгүй
ПУТИНД ЦӨМИЙН БӨМБӨГ БАЙГАА БОЛ УУ БАЙСАН Ч АЖИЛЛАХ БОЛ УУ КИНЖАЛ ПУУЖИН НЭГ Л БОЛОХГҮЙ БАЙГАА СУРАГТАЙ ККК
Ямар юмныхан нь цөмийн шат харин задрах шатандаа орж байна, Оросууд. Оросын цаг нэгэнт дуусчээ, Коммунист үзэл сурталын золиосууд аа...
Хэдхэн цагын дотор нам дарагдах зүйлд манай хэд эндээс их л олзуурхаж бх шиг. Манай АН ууснууд аймаар найдлага тавьж байгаа ч удахгүй талаар болж хариу ара хэмжээ л их зовоох бх даа.
tugalgan cenegt hoshuuta puujin hoorno
СССРИЙН СҮНС ТЭНҮҮЧИЛСЭЭР Л ХУРДАН АМАР АМГАЛАНДАА ОДОХ БОЛТУГАЙ ККК
америкийн сонинд зөвхөн бахмутал 170 000 хүн үхэж шархадсан гэж бичсэн байх юм бахмутыг орсууд украйны фашист нацистуудаас бүрэн чөлөөллөө гэж хаа яагүй бичиж байна нөгөө украйнчууд белгород мужийг аваад крым домбаассаар солино гэдэг нь хаа байна УКРАЙН ЁВРОПООС ТАНК ОНГОЦ АВЧ Л БАЙНА УКРАЙН УДАХГҮЙ ЁВРОПООС ЦӨМИЙН ЗЭВСЭГ ГУЙХ БАЙХ ДАА ИХ ДОЛОО ХЯТАДТ ОРСЫН ДАЙНЫГ ЗОГСООЛГООД ӨГ ГЭЖ ДАРАМТЛАХЫН ОРОНД АЙГААГҮЙ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ОЧООД ХЭЛЭХГҮЙ ЮУ тулалдааны талбарт орсыг ялна гэж хаанахын тэнэгүүд санаашраад байнаа орос орныг чингэс хааны алтан ордны улс нэгтгээд өгснөөс хойш мянган жил болж байна дайн болонгуут орос хүмүүс нэгдчихдэг юм гадны хүнийг байлгахгүй байнга партизан болоод ч гэсэн сөнөөгөөд байдаг
СССРИЙН СҮНС ЭНЭ МОНГОЛД ТЭНҮҮЧИЛСЭЭР Л ЭНЭ СҮНСНҮҮД ХУРДАН АМАР АМГАЛАНДАА МОРИЛОХ БОЛТУГАЙ АМИН.ККК
Орос сугын хулмастай үс чи ядаж Монголоороо зөв бичээд сурчих, эсвэл орос тролл цаана нь сууж байна уу?
угаасаа номиндарь хохолуудын талаар бичээд унахаар л хохолуудад ямар нэг муу юм болдгийн,бахмутыг алдсаныг нь халхалж байгаа ухаантай,ялагдаад сүйрээл байгаа орос хотуудыг нь нэг нэгээр нь түүгээд л даввшаад байдаг, барууны 50 орны зэвсэг,хүн хүчээр дэмжүүлсэн хохолууд ухраад байдаг,нөгөө сүртэй зарлаад байсан сөрөг довтолггоо нь чимээ тасарч,байлдааны ажиллагааг удирдаад байсан генерал залужный амьд үхсэн нь тодорхойгүй олон хонолоо цаашид яахыг номиндариас өөр хүн таашгүй л болчихоод бнадаа???
заложный кипрт байнлээ
ПУТИН ЧАМД ЦАЛИН МӨНГӨ ӨГМӨӨР БАЙДАГ ДААНЧ ГАДААД РУУ МӨНГӨ ГУЙВУУЛЖ БОЛОХГҮЙ БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ХОРИГТОЙ БАЙНА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ АЙН ККК
Бахмутыг оросууд аль хэдийнээ орхисон шүдээ хэдхэн хоногийн өмнө хөлсний алуурчид нь хаяад зугтааж байсан ииглийн ганбаяр гэж мэдээ уншдаг хүн л солиороод бга болохоос оросууд тугаа хураагаад зугатсан
Худлаа мэдээ тараадаггүй үнэнийг шудрагаар бичдэг Д.Номиндарьд дахин талархая
Эргүү дагз юм аа чи.. чи ийм юманд талархах балай хүн-хог юм
iim yumand itgej baidag chi bol helgui bolovsorolgui mal bnaa.. teneg ch amitan bol doo..
япон хятад руу довтлоно гээд л гошгороод годройтоод сүүлээ сөхөөд сүгсэлзээд байна шүү дээ
Монголын хиймэл сүржин фашистууд том то м унгажээ, та нар оростойгоо хамт мөлхөж л байцгаадаа, мөдхөн мөлхөхөө ч байгаад мөх өхийг чинь харнаа, гайгүй !!!
бахмутад орсын шинэ мэдээгээр 200 000 гаруй украйн алагдаж шархаджээ 55 000 лавтай алагдсан байна хамгийн чадвартай сдецназ тагнуул цэрэг тэнгсийн цэрэг элитийн арми устгагдсан байна бахмутыг алдсандаа зелинский давшиж байгаа хүн болоод белгородын ойролцоо гурван тосгон руу украйны ДИВЕРСАНТ-залхаан цээрлүүлэгчид -алан хядагчид дайрсан байна нэг эмэгтэй сэхээнд долоо найм хөнгөн шархаджээ тосгонуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ нисдэг тэргээр хөөж буудаж байгаа нь харагдлаа украйны яснаасаа орсыг алагч буданов өөрөө удирдаж байгаа гэнэ Диверсантыг араас нь хөөж яваад ойрхон байгаа эртний нийслэл харьков руу нь орос цөмрөөд орчдоггүй юм байхдаа
ПУТИН ЧАМД РУБЛЬ ЯВУУЛАХ ГЭСЭН ЧИНЬ ГАДААД МӨНГӨН ГҮЙЛГЭЭ ХОРИГТ ОРСОН ГЭЖ ХЭЛҮҮЛСЭН ШҮҮ ХАРИН МАНАЙ ЦЭРЭГ БОЛЖ УКРАЙНААС АМЬД ИРВЭЛ ОРОСЫН ИРГЭНШИЛ ОЛГОЖ ТЭТЭГЛЭГТ ХАМРУУЛАН ГЭЖ ХЭЛҮҮЛЛЭЭ ЗА ӨӨРӨӨ Л МЭД.ККК
Бантсандаа балайрав гэхчээр өөрөө өөртөө лайк дараад тэнэгтээд наасан.. мэдрэл орос тролл чинь..кк
Неофашист Бандэрчуудын үлдэгдэл хогийн хохоолуудын толгойг илээд байлгүй ширүүхэн гараар няц дараач. Сунжраад удаад байх юм.
Удахгүй чамайг бяц дарна, МАН-тай чинь хамт.Эртхэн бас сэмээрхэн Хойд Солонгос руу зугт.
ОРОС НЭГМӨСӨН ЗАДАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ДОТООДЫНХ НЬ 86 СУБЕКТҮҮДИЙН АМБАН ЗАХИРАГЧ НАР ДАРУЙХАН ТУСГААР ТОГТНОЖ ХОРИГООС ГАРАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭГДЭЛ ГАРЧ ЭХЭЛСЭН БАЙНА.
chinii moroodol uu hujaa hurliiz ovgon min. daanch chinii nas hvrehgui l dee hujaa mini. chi bol neg zvgeer l neg nogoochin hujaagiin shees l dee. aguu oros oroniig cham shig gar yaj medeh be dee..
Газраараа, тэнгэрээрээ Галт тэргээр Ганган онгоцоор Масагваад бид очноо
Оросын хүн амын 80% нь Путиныг дэмжиж 20% дэмждэггүй. Тэр 20%-ийг бүх Орос мэтээр зөвхөн нэг талын мэдээллийг тэнцвэртэй гэсэн хуурамч үг хэрэглэн Номиндарь гэгч орчуулжээ.
Тэнэг новшнуудаа цөмийн зэвсэгтэй хаяаны улсаа хатгаж байгаад цаад өлөнтсөн дайны хэнээтэн америк чинь манай нутаг дээр зэвсэг туршина гэдэгийг мэдэж солиорооч
Орос ялана эс бөгөөс цөмийн дайн гархад удахгүй дэлхийгээрээ үхэлдээ бэлдэцгээ
Цөмийн үхэл хаяанд ирсэн байна
Энэ цөмийн зэвсэгтэй хоёр оронтой бид яаж байлдахуу
Бахмутад Украйн хүчээ барсан одоо сөрөг довтолгоо нь тодорхойгүй хойшлогдож байна
Бахмутыг орос алдчихсан Пригожин худлаа өвчигнөж, 7, 8 хүн зогсоож байгаад ялсан гэсэн утгатай хуурамч бичлэг хийсэн байгаа нь үнэн ш дээ.
ёвропийн фашист франц польш англи улс украйны давшилт довтолгооныг удирдаж байна белгородск муж руу диверсант болж ороод орсын к-52 аллигаторт хиар цохиуллаа гурван суурины ард иргэдийг нүүлгэсэн тэднийг орсууд хойноос нь элдсээр бөмөгдсөөр хажууд байгаа харьков орчих байлгүй
Болоогүй ээ. Одоогоор ялагч,ялагдагч нь тодорхой болоогүй байна.
Хохолууд Москваг эзлээд наашаа явж байна гэнэ.. Буриад монголыг зүгээр орхихгүй гэнэ.. гүйцэд бич л дэ.. эргүү шаар хэтэрхий мэргэн жараахай их мэдэгч Номиндарь гэж өгөр шаар аа хахаха
Энэ нэг дүгэржавын номигдарь гэж балай бяздаг битгий өөгшүүлж сумлаад байгаачээ сонин.мн. үхэж далдмар номиндарь
Хүзүүгүй нөхрийн хөлсний бичээч юм биш үү ? Энэ номиндарь гэгч … элгийн алиа салбадай
бахмут онцгой стратегийн хот байжээ одоо славянск краматорскийг эзлэвэл шууд харьков киев орно ирэх жил авчихнаа анхаарлыг бахмутаас холдуулж худлаа чулуу хөөлгөж орсын белгород муж руу диверсантууд ороод нисдэг тэрэггүй юм чинь агаараас шүршүүлж бөмбөгдүүлж өнөөдөр 70 хүн алагдаж олон бтр танк хуягт техникүүд устлаа Будановын белгород мужийг эзлэж уг мужаар домбаас крымийг сольж авна гэсэн гитлер төлөвлөгөө нурлаа ДОРНО зүгт фронтын хамгаалалтын 2-р шугамаа нэг мянган км алдлаа днеприйн зүүн эрэг бүрэн хамгаалтанд байна запорож болон хоёр мужаар крым орох гитлер төлөвлөгөө нурлаа орсууд калининградаас хар тэнгэс хүртэ хилээ бүрэн хамгаалж бэхэллээ
Орос ялагдаж задрах нь нилээн эртнээс ойлгомжтой байсан. Харин энэ задралын үеэр манайх хүнд байдалд орно шүү| Хойд хил хязгаараа хамгаалах, бэхжүүлэх талаар засаг төр юм бодож хийж л суудаг байх гэж найдахаас...
бахмутад украйны 200 000 гаруй үхэж шархадсан бахмут стратегийн ач холбогдолгүй гээд ёвроп даяаар бичээд байсан нь худлаа байжээ бахмутыг орсын тв-ээр бүрэн үзүүллээ хот үнсэн товрог болтол байлджээ орсыг орос л ялж чаддаг юм байна Украйнаас ёвроп айсандаа зеленскийтэй хуйвалдан хоёр орсыг устгаж байгаа юм байна ЗЕЛИНСИЙ ПРИГОЖИН хуйвалдсан болтой
kaput putler, Bravo Russian legioners anti Putin
Үнэн дээ Бахмутад Вангер 22-23 мянган цэрэг орсон үүнээс яач бодсон 100к үхэхгүй л дээ. Харин украйны бүүр анх 134 к цэрэг байсан дараань өчнөөн их цэрэг очсон харин одоо бахмутаас хэдэн украйн цэрэг гарч чадсаныг мэдэхгүй юм
Аан тийн вангер нийт цэрэгийн тоо нь 55 к байдаг гэж сонсон юм байна. Харин 6-7к хоригдол нэмж төтсан гэсэн үүнээс хэд нь үхсэн хэд нь одоо байгааг би үл мэдмоо
bagneriin tseregiin too 40000 geed l bainlee. ter amerik ukrainuud 100000 gedeg bol vnendee yaj bodood baihgui too l doo. harin ukrainii 50000 tsereg vhsen bol barag taarah baihaa. orosuud niseh ongots nisdeg tereg puujint sistem ih buunii tsohiltiig zai zavsargui ogson ch dee. vagneruudiin hohirol 7000-9000 baih bolomjtoi doo. gehdee vagneruud mergejiliin tsereguud l dee. ted nartaa barag zarim buu barij vzeegui hvmvvs tulaldsan ch dee..
orosuud 24 tsagiin dotor but tsohij 70 horolon svitgegch alaad 4 hyagt , 3 pikap mashin ustgaj haysan daa. yun irgenii dain baih be dee. hudalaa buraad baih yumaa. ihenh ni ukrainii tusgai albatiin tseregvvd baisan geed bgaa. odoo udahgui ustgaj hasan tseregvvdiin bicheg barimtiig tavij ogon ch de. ene nomuundari hvvhen hudalaa yum end tendiig shar soniniig avchirj bicheed baih yum daa. Chi chin Bahmut hotiig orosuudaas choloolj bnaa orosuud ylagdaad zugtaad bnaa geed baisan haan bna. tegeed baahan hudalaa ukrainii medeg tabij orosuudiig tegej alj hyadsan geh yum daa.. odoo chamd itgeh hvn baidag bolov uu daa.. dainii daraa nvvree haan hiinee. baahan hudalaa bvlterch bichij baisan hvn bolohoor..
Ёстой л нэг талын мэдээлэл байна. Иваанууд тийм ч амар хүмүүс биш
Goyo2
hyrdan orosyyd seneesei!!!meheesei,dilehgyi hebtej muusain orosuud yugaan hiij dain ehluuldeg bainaa;;;oros dotroosoo daisagnaj baigaa syrag garlaa,ene zeb syy!!!!!Putin yalagdaj Oros senehiin saltgaan daa????????????