Монгол Улс 1924-1990 он хүртэл ЗХУ-ын “дохиураар хөдөлдөг" улс байв. Энэ нь бид дэлхийн 1/3-ийг эзлэн тогтож байсан Социалист систем гэх том шоронгийн хамгийн анхны хоригдол болж бусдаасаа илүү хэлмэгдсэн гэсэн үг. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар “гурав дахь хөрш”-үүдтэй болсон. Гэхдээ л ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын Гадаад бодлогын улс, төрийн нөлөөлөл болох “зөөлөн дайн”-д Монгол Улс өнөөдөр ч гэсэн хэлмэгдсээр байна. Тухайлбал, НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “ой модны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2012 онд гаргасан. Манай Улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Монголчууд бид энэ оны Дэлхийн ойн өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор "Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал хуралдуулан тэмдэглэн өнгөрүүлэв. Дэлхийн экосистемийн нэг чухал хэсэг болох Монгол орны 18.5 сая га талбай бүхий ойн сан нь олон төрлийн хөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч зэрэг амьтны амьдрах орчин, малчин, нүүдэлчин, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ, өвс тэжээлийн нөөц болсоор ирсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найман хувийг эзлэх манай ойн 297 мянган га талбай өнгөрсөн оны эхний сарын байдлаар “хөнөөлт” шавжид нэрвэгдсэн мэдээлэл бий гэнэ.
Нэгдүгээрт, XXI зуунд байгальд “хөнөөлт” шавж байдаг гэж ярьж байна гэдэг орчин үеийн биологийн шинжлэх ухаанаас хол хоцорсон гэсэн үг бөгөөд хөгжингүй улсуудын эрдэмтэн, судлаачид байтугай энгийн иргэдийн доог тохуу болно гэсэн үг. Хоёрдугаарт, дэлхийн амьд байгаль 4,1 тэрбум жилийн настай экосистем. Экосистем гэдэг нь амьд биет болгон бие биенээ дэмжин оршдог буюу ганц ч хортон байдаггүй систем буюу тогтолцоо гэссэн үг. Иймээс “хортон” гээд байгаа тэр амьд биетийг устгах гээд байгаа татвар төлөгчдийн мөнгөөр уг нь тухайн шавьжийн авгалдай, хүүхэлдэйн байгальд үзүүлэх үүргийг судлан тогтоох ёстой юм. Яг үнэндээ саяхан л 10 байснаа одоо газар нутгийн маань найман хувь болоод буй ой модноос илүү энэ буруу дүгнэлт хийгээд чуулаад байгаа ойн мэргэжлийнхэн чинь манай улсын жинхэнэ үнэт баялаг юм. Харин үнэт баялаг болох мэргэжлийнхэн буруу дүгнэлт хийгээд байгаа нь түр зуурын асуудал бөгөөд цалин мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаагаас хэдэн сэргэлэн нь дэндсэн нөхөр “хортон”-оор хэдэн төгрөг олох гэж байгаа хэрэг. Цалин хөлс хомс байгаа нь явж явж хойд хөршийн “ач тус” билээ. Тухайлбал, манай амьтан судлаачид үлийн цагаан оготно хэрхэн бэлчээрийн талхигдлыг арилгаж, экосистемийг буцаан сэргээдгийг нэгэнт тогтоочихсон. Гэтэл төр, засаг энэ оготныг устгах гэж татвар төлөгчдийн мөнгийг цацсаар байгаа нь ч, бид Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн-нийтийн өмч гэж заасан ч нөхөгддөг баялаг нь ганц яамны сайдын өмч болж, орон нутгийн иргэд ядуурлаас гарч чадахгүй бүр түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй, цөлжилтөнд нэрвэгдээд буй нь ч, цөлжилтийн түйрэн далай гатлан бусад улсад гай тарьж байгаа нь ч үнэндээ хойд хөршийн бодлогын эцсийн үр дүн юм. Учир нь бид өнөөдөр ЗХУ-аас үлдсэн төрийн байгуулалтын тогтолцоо болох нийгмээ урагш нь чирч явдаг баялаг бүтээгчдийг ойлгох ямар ч чадваргүй байдгаасаа үүдэн хүнд суртал, авлигын үүр уурхай болдог яам, агентлагийн сүлжээ гэх экосистемд амьдарч байна.
Харин бид яагаад социалист тогтолцоонд амьдраад байгаа нь ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын нөлөө өнөөдөр ч манай улсад хүчтэй байгаатай шууд холбоотой юм.
Монголын ой модны хувьд 3,5-4 мянган жилийн өмнө манай Их нууруудын хотгор болон Говийн нууруудын хөндий нэг л том цэнгэг уст мөрөн байж, одоогийн Говийн болон Монгол Алтайн нуруу тэр чигээрээ өнөөдрийн Хэнтийн нуруу шиг ой модоор бүрхэгдэж байсан нь нэгэнт шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Харин нэг том мөрөн нуурууд болон тасарч, Алтай нуруу ойгүй болж нүцгэрсэн нь цэвдэг хайлж багассантай шууд холбоотой. Хэргийн учир нь цэвдэггүй болж буй манай ой мод хөгжингүй улсуудын хүн ам шиг хөгшрөлтөнд нэрвэгдээд байгаа юм. Ой модны хувьд ийм зүйл галав бүрийд тохиож байсан. Өөрөөр хэлбэл мод, бутнуудын эсийн ген буюу үрэнд нь байнгын усалгаа шаарддаггүй буюу цэвдэггүй хөрсөнд ургах “нууц” нь байгаа гэсэн үг. Байгалийн өөрчлөлт хүний настай харьцуулахад хэтэрхий удаан явагддаг. Иймээс нэгэнт цаг үе нь шаардаж байгаа учир хэн нэгэн энэ “нууц”-ыг нээж л таарна. Тэр цагт манай ойн мэргэжлийнхэн эх орноо ойгоор бүрхээд зогсохгүй экспортын жимс, жимсгэний аж ахуйнууд бий болгох гол хүч болно. Харин мэргэжлийнхэн байхгүй бол ямар ч технологи байгаад яах билээ. Иймээс л ойн мэргэжлийнхэн бол ойгоосоо илүү манай үнэт баялаг, харин тэдний мэдлэг, туршлага нь жинхэнэ үнэт зүйл юм.
ЗХУ задрах сиймхийгээр Монголчууд бид ардчилсан тогтолцоотой улс байгуулан, парламентын засаглалтай болж чадсан нь яах аргагүй “бурханы аврал”.
Иймээс Ардчилсан нам монголчууд бидний үнэт зүйл бас баялаг мөн. Харин АН-ын үнэт зүйл нь үзэл баримтлал бол баялаг нь гишүүд, дэмжигчид нь билээ. Гэтэл зарим удирдлага нь үнэт зүйл, баялгаа орхин Оросын явуулгаар АН-ыг ОН болгох гэж зүтгэсэн нь түүхэнд ховорхон тохиох үзэгдэл болов. Оросын эрх ашгийн төлөө зүтгэн Монголоо хохироох “ОН и она”-гаас АН салсан ч харамсалтай нь өөрсдийгөө барууны үзэлтэй гэдэг болчихсон. Үнэт зүйл нь “баруун”, харин баялаг нь “зүүн”, бас л ховор үзэгдэл. Ийм юмыг Монголчууд “гал, ус мэт харшилдах” гэдэг. Иймээс АН-ын хувьд цаг үеийнхээ шаардлагын дагуу үзэл баримтлалаа сайтар нягтлан хэлэлцэж, тов тодорхой болгох шаардлага үүсээд байна. Гэтэл Ардчилсан намын анхдагчдын нэг, Монгол Улсын Шадар сайд асан Д.Ганболд саяхан “ОХУ-ын одоогийн дэглэм оршин байгаа цагт АН-ын хагарал зогсохгүй” гэж мэдэгдэв. Иймд Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд бүр Оросын улс төрийн бодлого гэх “зөөлөн дайн”-аас болж учирсан хохирлоо Олон улсын шүүхэд хандан төлүүлэх бүрэн боломжтой шүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй. ЗХУ нь коммунист үзэл суртал, арми, өөрийн нөлөөнд буй удирдлагуудад өгдөг татаас гэсэн гурван тулгуур дээр оршиж байв. Үзэл суртал нь барууны жийнс, зажилдаг бохь, поп, рок хамтлагуудад ялагдчихаад байх үед арми нь Афганистанд бүтэлгүйтэн энэ улс түүх болж үлдсэн.
Тэгвэл ЗХУ-ыг албан ёсоор залгамжилж буй өнөөдрийн ОХУ-д “их гүрэн” гэсэн хийрхэлийн ард нуугдсан авлигаас өөр үзэл суртал гэхээр зүйл алга. Харин армийнх нь хувь заяа дэлхийн хөгжингүй улсуудын 95 хувийн “дэмжлэг”-ээр Украинд нэг мөр шийдэгдэх гэж байна.
Ерөөс аль ч улсын арми ялагдахад жижиг улсуудад бослого, үймээн, самуун том улсуудад хувьсгал гардаг нь өөрөө нийгмийн хөгжлийн хууль болсон зүйл. Иймээс юу болох нь ойлгомжтой. Тэр цагт бусад улсуудтай адил Оросын төр, засгаас учруулсан “Зөөлөн дайн”-ы хохирлыг бид заавал ч үгүй нэхэмжилж таарах гээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа! Манай Тоолол(МТ)- ын V зуунд бий болсон хэвтээ араб бичгийг босгож, одоогийн Сирийн нутагт байсан Согдууд үүсгэн VIII зуунаас хэрэглэж байсан бичгийг бидний өвөг дээдэс урд хөршийн ханз үсэгний эсрэг XIII зуунаас хэрэглэж байсан. Энэхүү Уйгаржин гэх бичиг бидний Үндэсний бичиг юм бол та бид хэний үр сад болох нь маш тодорхой болж байна бус уу? Уйгаржин бичиг Монгол бичиг юм бол МТӨ II зуунаас МТ-ын I зуунд оршин тогтнож байсан Хүннү гүрэн ч бидний өвөг дээдэс биш, Скандинавын хойгоос олдон баруунд “РУНИ” (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэж байсан манай Орхоны бичээсийг бичсэн Хүн(Хүннү) бичиг ч биднийх биш болж таарна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны бичиг үсэгнээс нь биднийг салган, Монголчуудын түүхийг бүтэн мянган жилээр хойшлуулах хорон санаа яг анх хаанаас гарч, хэний санхүүжилтээр биелэлээ олон хэрэгжиж эхэлсэн юм бол оо?! Шинжлэх ухааны ач тусаар монголчууд бид оросуудаас хамаагүй өмнө төр, улсаа байгуулж бичиг, үсэгтэй байсан болох нь батлагдаж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан боловсрол маруухан “товариш”-аар Уйгаржин бичгийг бидний Үндэсний бичиг гэж заалгаж, сурталчлаад байсны цаад учир, шалтгаан хэтэрхий гэмээр ойлгомжтой байна бус уу?! Иймд Хүннү бичээсийг тайлан түгээгч, “Сэргэлэн интернэшионал экспидишн” ТББ-ын тэргүүн, эрдэмтэн судлаач С.Сэргэлэн манай хэл судлалд бий болоод буй “Женко” болох доктор С.Дуламд хандан “Үсэг бичгийг нь үгүй хийвээс түүх нь устана. Түүхийг нь үгүй хийвээс үндэстэн устана” гэж бичсэнийг монгол хүн бүр цээжлэн, үр хойчдоо байнга сануулж явах нь зүйд нийцнэ.Өнөөдөр орос монголоос бусад бүх улс бүрэн эрхт төлөөлөгч гэсэн утгатай “амбан сайд” гэсэн монгол үгийг хэрэглэж байхад бид оросуудын зааж өгсөн “элчин сайд” гэсэн үгийг хэрэглэсээр байна.
Монголыг тагнаж байсан Оросын цэргийн тагнуулуудын зургийг офицер хувцастай нь залчихаад “эрдэмтэд” гээд сууж байна. Бүр шинжлэх ухааны тайлбарыг ойлгохгүй, зөрөөд байсанд нь уурлаж, бухимдсан амьтан судлаач тахийг латинаар “Пржевальский адуу” гэж хонзонтойгоор нэрлэн шинжлэх ухаанд үлдээсэн байхад бид Пржевальскийн адуу гэж буруу нэрлэсээр л байна. Аминдаа л Оросуудад тал засаж байгаа хэрэг.
Судлаачид Өгөөдэй хааны үед анх барьсан гэдгийг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоочихсон өвөг дээдсийнхээ бүтээсэн тив дамнасан дэлхийн анхны хурдны замыг бид оросуудын зориудаар гуйвуулан нэрлэсэн “Чингисийн далан” гэдгээр нь өнөөдөр ч нэрлэн өвөг дээдсээ гутаасаар л сууна. Энэхүү замын ачаар Монголын хууль гурав хоногийн дотор Их Монгол улсынхаа захад хүртэл хүрч хэрэгждэг байсан. Харин өнөөдөр “Монголын хууль гурав хоног” гэдэг үг ямар утгатай болчихсон байгаа билээ. Хэн ингэж гуйвуулсан юм бол? Уг нь тив дамнасан дэлхийн анхны энэ хурдны зам чинь гадна, дотны жуулчдыг татах жинхэнэ, хосгүй үнэт объект мөн юм байгаа биз дээ?! Энэ бүхэн Оросын нөлөө хүчтэй хэвээр байгаагийн баталгаа. Дээрээс нь оросуудын хил, гаалийн хавчилт, гадны хөрөнгө оруулалт, бидний бизнест саад болж буйг болон ГХЯ-ны нууцад байгаа Оросоос ирсэн албан бичгүүд бас бус зүйлс нууцаас гарахаар Монголчууд ОХУ-аас явуулсан “зөөлөн дайн”-д яаж хохирч байсан нь маш тодорхой болно. Оросын ард олон дэмий ч нэг “Счастье там, где нас нет” буюу оросуудгүй газарт л аз жаргал байдаг гэсэн хэлц үг гаргаагүй байх. Иймээс хэзээ нэгэн цагт бид тэднээс болж учирсан хохирлоо ОХУ-ыг залгамжлан үлдэх төр, засгаар төлүүлэх л болно. Энэ нь Оросын нөлөөнөөс бүрэн гарсны дараа л манай эдийн засаг үсрэнгүй хөгжиж, Монгол Улс “хөл дээрээ босон” ард иргэд маань сайхан амьдарна гэсэн үг. Ийм цаг удахгүй ирнэ.
Г.Амар
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0
Оросын ард олон дэмий ч нэг “Счастье там, где нас нет” буюу оросуудгүй газарт л аз жаргал байдаг гэсэн хэлц үг гаргаагүй байх. Иймээс хэзээ нэгэн цагт бид тэднээс болж учирсан хохирлоо ОХУ-ыг залгамжлан үлдэх төр, засгаар төлүүлэх л болно. Энэ нь Оросын нөлөөнөөс бүрэн гарсны дараа л манай эдийн засаг үсрэнгүй хөгжиж, Монгол Улс “хөл дээрээ босон” ард иргэд маань сайхан амьдарна гэсэн үг. Ийм цаг удахгүй ирнэ
ТИЙМ ТИЙМ ОРОСЫН КОЛОНИЙ НӨЛӨӨ МОНГОЛД АМЬ БӨХТЭЙ ОРШСООР БАЙНА
Хүний эрх, Үг хэлэх, Хэвлэн нийтлэх, Жагсах, Шудрага сонгууль Авилгагүй Нийгэм зэрэг нь ҮНЭТ ЗҮЙЛС юм. Тэрнээс биш ЭРДЭНЭЭ Баярцогт 2 манай үнэт зүйлс биш юм. АВИЛГАГҮЙ Нийгэм хамгийн чухал.
ийм цаг хэзээ ч ирэхгүй, бүү горьд
1991 онд АНУ ын төрийн бичгийн дарга Жеймс Бэйкер Монголчуудад хандсан үгэндээ 2 хөрштэйгөө эвтэй сайн харилцаатай байх нь амин чухал гэдгийг сануулсан байдаг. Хойд Хөрш бол манай амин чухал хөрш шүү. Ард түмэн минь санагтун.
герман япон америкаар хорь молиодуулсан хөөрхий орос хэлт орос хүн орос эх орон минь нэг цагт орос ах монгол ах дүү нар ямар сайхан эртний найрамдал советийн совесттай шшудрага эх орон улсууд байсан байсаар ч байна одоо орос монгол хятад л үнэнч шудрага ах дүү хэвээр үлдэх үлдэх шив дээ монголчууд орсуудыг 240 жил боолчилж хөгжлийг нь хоёр зуун жилээр хойш ухрааж хятадуудыг 110 жил боолчилж тогоон төмөр хаан улаан алчууртанд хөөгдөн гарч ор сураггүй болсон Эцэст нь монгол хятадын манжийн дарлал төвдийн шарын шашны дарлалд давхар орж 240 жил боолчлогдож монгол улс хүн ам сөнөхийн даваан дээр улаантан орсын авралаар монгол ч чөлөөлөгдсөн японы боол байсан хятад ч орос монголын хүчээр чөлөөлөгдсөн одоо монгол хятад улсын эдийн засгийн хараат улс болсон бас улс төрийн хараат биш бол Америкийн боол өртөн байх шүү
Монголчууп Оросыг ч Хятадыг ч боолчилж байгаагүй.Манжид дарлагдаж байгаагүй, харин тэдэнтэй холбоотон байсан. Оросын Улаан цэрэг Монголд тэмбүү тараагаад, эргэж эмчлэх нэрээр улаан, цагаан тариагаа туршсаныг нь их тус үзүүлсэн гэж ойлгож болохгүй. Оросууд Монголд зарим нэг туслалцаа үзүүлсэн нь үнэн. Тэхдээ маш өндөр үнээр
Энэ дэлхий дээр муу ард түмэн гэж байхгүй. Ард түмэн оршин тогтнох хүчирхэг илүү чинээлэг аюулгүй байдал эрх ашиг гэж юм бий. Оросын ард түмэн бусад ард түмэнтэй адилхан л илүү чүгүй дутуу ч үгүй. Орос Монголын хооронд тогтоосон найрамдал бидэнд маш ашигтай туссан. Орос хүн хувь хүнийхээ хувьд ч гэсэн бас л сайхан хүмүүс шүү. Оросуудоос өөр олон хөрштэй байж үзсэн. Зарим нь бүүр Монголчууд биднийг газрын хөрснөөс арчих шахсан Нэр дурдаад хэрэггүй гэж бодож байна Америкчуудын хувьд Афганчуудыг зүгээр л хаячихсан шүү дээ_ Зардал ихтэй бол найзлахгүй зүгээр л зарчихдаг нөхөр бол АНУ юм санаж яваарай манайхаан
Афганаас зугтаасан. Америк ер нь еврази эх газар дээр зэвсэг барьж дайн хийгээд байх нь утгагүй хэрэг. Одоо тэр Украйныг дэмжих хэрэг америкт байхгүй. Энэ эх газар дээрх амьдрал, америкийн хүн ардын аюулгүй байдалд огт хамаагүй зүйл. Байден гэж тэр зөнөг өвгөн хурдан үхээсэй тэгвэл сая нэг украйны дайн дуусна.
21 онд Монгол Оросын нөлөөнд азаар ороогүй бол бас Сталин гэж хүн гарч ирээгүй бол яг өдийд Монгол Хятадын нэг муж болчихсон бүгд хятадаар яриад зогсч байх байсан юм ! Ийм илэрхий үнэнийг мэдэхгүй энэ Амар гэж нөхөр юу донгосоод байна аа !!
Пезда минь 11 онд Богдын баатрууд Хятадаас салаад 5 замаар дайрч хятадын цэргийг дарж өмнөд Монголоо чөлөөлж явсныг оросуудын нөлөөллөөр болиулж улсыг нь автономит болгосон шүү
Хэдэн зуун мянганы тэртээгээс хаяа нийлэн эв найртай амьдарч ирсэн хойшид ч өнө мөнхийн хамт байх Орос, Хятад ард түмний түүхийг он жилүүдийн эв найртай, ороо бусгаа цаг үеийн түүхийг нэг мөр өнөөгийн амьдралтай холбон хутган үймүүлэх нь хэнд хэрэгтэй гэж. Очиж очиж АН муу хулгайч Д,Ганболдын үгнээс иш татаад байхдаа яадаг юм. Иймэрхүү мэдэггүй мөртлөлөө мэддэг юм шиг , мэддэг мөртөлөө мэддэгүй юм шиг чалчигчид сүүлийн үед их хуцах болж дээ
Монголчууд Хятадыг өнөөдрийнх шиг айхтар хүчтэй үзэн яддаг байгаагүй юмаа. Хөрш шиг хөршүүд л байсан. Жараад оны дунд сүүл үеэ с л Оросыг дагаад Хятадад сүртэй муудсан. Одоо Орос, Хятад хоёр сүжрээд сүүлрээд,сү йд болоод байхад манайхан Хятадыг үзэн ядс ан хэвээрээл байхымдаа ! Энэ бол бидний ухаан муугийнх шүү !
Erguu pizda ba oros mongold nuluulsun zuil baihgui harin dollars kolonchlold 96ond orsonoor mongol buh ed baylagiig hooson tsaasaar solij baigaa dollars kolonchlol s salj baij ur zeel daramtnaas garna sonin mn iim humuusiig niitelj tusgaar togtoloo esrrguutseh hereggui
Ирээдүйд дэлхийн бүх хүмүүс эвтэй, найрамдалтай амьдрах болно,шинэжлэх ухаан өндөр хөгжиж , тэр энэ хүн муухай гэхийн завгүй өөр гаригируу нисэн , эрдэм боловсролдоо анхааран амьдрах болно
Санал нэг байна. Голоор нь хэлчихсэн юм шиг санагдлаа
amar gej ymar zahilalgiin har pizda ve haanaas mungu avsan baabar batuulu salga
Мөнхийн хөрштэйгээ хэл амаа ололцох нь зөв . Хэдэн мянган жил. Айл хөрш явсан нь харин туснаар тогтнолоо хамгаалахад тус болсон байх . Нэг талыг барьж далигнасан нь өнөөдөр авлигад өртөж дотроосоо өтөв өө