Манайхныг ийнхүү “Мартын 8”-нд анхаарч байх зуурт нэг явдал боллоо. X Богд Монголоос тодорсон талаарх мэдээллийг эх сурвалжууд түгээлээ. Дөрөв хоногийн өмнө Энэтхэгт болсон явдлын зураг хөрөг, түүнийг дагасан мэдээ, нийтлэлүүд хөвөрч байна.
Тодруулбал, XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотыг Зүглэг Хан дуганд болсон авшиг хүртээх ёслолын үеэр энэ тухай зарлажээ. Гэхдээ энэ “...X Богд тодорлоо” гэдэг нь та бидний байсгээд л сонсдог хутагт, хувилгаадын хойд дүр тодорсонтой холбоотой бусад мэдээллүүдтэй агаар нэг юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуулиараа шашин шүтэх эрхийг чөлөөтэй нээсэн. Тэр утгаараа Монголд хүн төрөлхтний итгэж үнэмшдэг бараг бүх шашин зэрэгцэн оршдог. Хамгийн гол нь энэхүү шашны асуудалд Монголын төр оролцдоггүй. Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-д “...Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, 9.2-т “...Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй”, 9.3-т “...Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Ингэж төрийн хэрэг төрийнхөөрөө, шашных нь шашнаараа явж ирсэн. Тэр утгаараа, X Богдын асуудал дээр Монголын төрийн байр суурь ямар нэг байдлаар гарч ирэхгүй нь тодорхой юм. Харин Монголын Бурханы шашинтны төв хэмээдэг Гандантэгчинлэн хийдийн зүгээс “үг” дуугарч болох юм.
Хамгийн гол нь энэ үйл явдал нь цаагуураа зарим улс орны геополитикийн шинжтэй байр суурьтай холбогдоно. Шулуухан хэлэхэд, “...X Богд Монголоос тодорсон” гэдэг нь зарим хөршид маань таалагдахгүй л болов уу.
Судлаачид, экспертүүд ингэж дуугараад эхэлсэн байна. Бид мэднэ, XIV Далай лам Монголд айлчлах гэж юу болдог билээ дээ. Ямартай ч “асуудал” дагуулах магадлал өндөр. Их эвгүйтвэл ямар нэг “хариу арга хэмжээ” ирж мэдэх л юм. Тэгэхээр бид энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(15)
Одоогийн монгол бол зуун жилийн өмнөх феодалын үе шиг байна.
одоо богдоор яах гээд бгаам буцаад феодализмруу яваад байхын
1990 оноос зуун жилийн өмнөх феодалын үе рүүгээ буцаад орчихсоныг мэдээгүй юм уу?
Сунаж мөргөад л, цэнгэлийн манлайд лав очно
Мартын 8 н гээд аальгүйтэж байх зуур нэг явдал болсон гэжээ ! 10 р богдоор нь хятад хүүхэд тодорчоогүй нь их юм ! Банчин богдын шугамаар явсан бол ингэх байлаа ! Гарамжавын зээ хүү юм билээ өвөө нь талийгаач Энэбиш байх их магадлалтай ! Өмнөх богдуудын эмээ болон ээж нь ийм мундаг хүмүүс байгаагүй гэхдээ сайн богд болох заяатай хүү байх ! Тодорсон ч гэлээ 12 жилийн дараа 20 гарахаараа Монголд улс төрийн нөлөө үзүүлж эхлэнэ !! Энэ богд хүү Далай ламын хойд дүрийг зарлах эрхтэй шүү !!
Цух.хятадаас чи л ай.гэхдэ чи хүни үгээр бичмэр аядаж бга тул уучилна а
Гадны тусгай албад оролцсон байхаа
Дэээрэмчин Америкийн тархи угаалтаар Монголчууд минь үнэхээр солирчээ. Лам, сүм хийд, Богд, Исус Христос, Ертөнцийн эзэн, Аллах, шүтэх, эс шүтэх эрх, хүний эрх, эрх чөлөө, жендер, Чингэс, Цагаан сар .... энэ бүхэн бүгд монголчуудыг, нэн ялангуяа монгол залуучуудыг орчин үеийн шинжлэх ухаанаас холдуулах гэсэн хорон санаат Америкийн бодлого бодитоор хэрэгжиж байгаагийн тод илрэл шүү дээ. Энэ бүх солиорлыг нам дарах хүчтэй төр монголд нэгэнт байхгүй болжээ. Монголчууд мөхөл сөнөл уруугаа улам бүр хурдласаар...
за чи дуугаа тат, чи хэний өмнөөс ярих гээв. сүсэг итгэл мөнхийнх байдаг юм аа, чи битгий хуц
далай лам бол түвд хятадын асуудал. харин богд бол хятадад огт хамаагүй. зөвхөн Монголын шарын шашинтнуудын л тэргүүн. тиймээс хятадад тал олох гэж наль наль гэхээ энэ судлаач нэртэй хулчгар бэртэгчингүүд ичих хэрэгтэй. одоо байтлаа шашныхаа тэргүүнийг тодруулахдаа хүртэл харь улсаас айдаг болох нь уу? үүн дээр бол тусгаар улсын бие даасан шашин л мэднэ. шашин бол итгэгчдийн л асуудал мэт харагдавч үүн дээр харь улсын ашиг сонирхол маш их байдаг. ялангуяа хятадууд энэ шарын шашнаар дамжуулж Монголыг нөлөөндөө оруулах сонирхол сонирхолтой нь ил харагддаг. хэрвээ далай лам богдыг тодорсон гэж зарлаагүй бол хятадын панчин өвөрмонголоос нэг хятад жаалыг зарлах байсан. Манай улс аль эрт өрсчихсөн.
Шашны асуудлаа эргэж хахмаар брлжээ!!! Хэрцгий харгис сектүүд орж ирсэн бгаа !! Сүүлд гэхэд иууний нэг шүтэгч японы ерөнхий сайд Абе г буудаж алсан!!! Одоо ийм замбараагүй явж болохгүй !
odoo bogd todruulah shaardlaga bna uu daa
ТӨВДҮҮДИЙН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ ХЯТАД ДУРГҮЙЦНЭ. ОРОСЫН БУРИАД, ХАЛИМАГ, ТУВА, АЛТАЙЧУУД ТАТАГДААД ЭХЭЛБЭЛ ОРОС ДУРГҮЙЦНЭ. ЗӨВХӨН ХАЛХЫН БОГД ШҮҮ, ОЙРД, ӨВӨР МОНГОЛ, ТҮВД, БУРИАД, ХАЛЬМАГ, ТУВАД ЯМАР Ч ХАМААГҮЙ ГЭЖ АЛБАН ЁСООР ЗАРЛАХ ЮМ УУ ЯАХ ЮМ.
Хувхай дөрвөд хуцаад байгаарай !
Хутагт хувилгаад,богд ,мэрэгч ,төлөгч язартал таргалсан лам ,бөхчүүд овоо бүхэнд уралдах уяач нар одон зүүсэн бацаанууд гавьаят ,баатарууд улам олшрохын зэрэгцээ энэ улсад ШУ гэдэг зүйл улам алсарч 1900 ондоо очицгоож бх шиг бнадаа.Өнөөдөр Монголчууд бид 13 р зуунд тэр улсыг эзэлж байв гэж хашгиралдахаас өөр хийж чадах юмгүй болцгоожээ