АШХАБАД. /TASS/. "Газпром" компани Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн талаар БНХАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэхүү төсөл нь маш ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй байх болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Бид энэ төслийг манай түншүүд, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гол төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Одоо шаардлагатай бүх ажил хийгдэж байна. Хятадын түншүүдтэйгээ хийж буй “Газпром” компанийн хэлэлцээ үргэлжилж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих хийн хоолойн ТЭЗҮ, зураг төслийн ажил хийгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл маш ирээдүйтэй бөгөөд байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед эрэлт хэрэгцээтэй байна гэж бид үзэж байна" гэж тэрбээр хэлсэн байна.
“Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох уг хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд Монголын талтай гарын үсэг зурсан тухайгаа "Газпром" компани өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдээлсэн. Мөн оны хоёрдугаар сард уг хоолойн төсөл зураг төслийн үе шатанд шилжсэн.
Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улс руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭГ АРД ТҮМЭНД НЭЭЛТТЭЙ ХИЙХГҮЙ БОЛ ЮУН ЖДҮ ХБ НААС ИХ ЮМ БОЛНОШҮҮ ШУУД ИРГЭДЭД АШИГ НЬ ХҮРТДЭГ ХЭЛБЭРЭЭР ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Энэ хоолойн асуудал анх Багабандийн үед Ельцинд тавьж байсан хүсэлт. Москва дэмжиж бна гэж хэлдэг, гэсэн ч урьдах хоолойнууд монголоор дайраагүй явсан. Гол шийдвэр гаргагч нь Хятад. Өнөөдөр хүртэл хятад эцсийн хариу хэлээгүй байгаа. Харин оросууд монголоор явуулна гээд зүтгээд байгаа. Үнэндээ юу ч шийдэгдээгүй төсөл юм билээ.
ОХУ-аас манай улсын нутгаар дамжуулан БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах XXI зууны томоохон МЕГА бизнес төслийг 2027 онд ашиглалтад оржулах бэлтгэл бүх арга хэмжээ яТалуудын тохиролцсон төлөвлөгөөний дагуж тууштай хэрэгжиж байна. Уг төсөл хэрэгжснээр мхнай улсад жилдээ 5 тэрбум хүртлэх $-ын цэвэр ашиг авах эдийн засгийн сайхан боломж найдвартай бий болох тооцоо, судалгаа хийгдэж байна.
5 тэрбум $ -ийг манай дарга нар ард түмэндээ амсуулалгүй хусна биздээ !
Хэн 5 тэрбум гэж хэлсэн юм хаанч байхгүй тоо оросууд толойг угааж байгаа юм
Одоо байгаа хоолойныхоо хүчин чадлын талын талыг ч ашиглаж чадахгүй байгаа шдээ, тэгээд ч хятадууд оросыг маш найдваргүй түнш гэж үзэн аль болох хамааралгүй байхыг хичээн өөр эх үүсвэр ашиглахыг илүү үздэг болсон.. ер нь л ямар ч байсан ойрын үед хэрэгжинэ гэж найдах хэрэггүй
Тэрэнд нь монголын талаас хэн оролцож байгаа юм даварсан хулмасууд аа
ЭНЭ ХИЙН ХООЛОЙГ ТАВИУЛЖ ЕРДӨӨ Ч БОЛОХГҮЙ. ЯГ УКРАЙНЫ ХУВЬ ТАВИЛАН ДАВТАГДАНА. одоо л орос хятад хоёр найзалж байгаа болохоос энэ хоёр хөрш мөнхийн дайснууд. одоо ч оросууд хятадад эзлэгдэхээсээ, алс дорнотоо хятадад алдахаас үхтэлээ айдаг.
Уг нь хийн хоолойн ашиг тус хэрэгтэй л дээ! Гэхдээ өнөө үеийн Орос улс нэг л найдваргүй болчихжээ?! Хаашаа ч хамаагүй, түрэмгийлэл үйлдэх юм. Хятад улс Орост итгэхгүй байж магадгүй! Энэ хоолойг даган, геополитикийн далд бодлого явж ч магадгүй?! Орос улс одоо үед Монголд тийм их дотно сэтгэлээр хандах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй болчихсон шүү дээ?!
Дайн хийх шалтгаан, Монгол үндэстнийг устгах уу
Энэ хоолой тавигдлаа гээд монголчууд бид шатдаг хий огт авч хэрэглэхгүй, зүгээр л газар нутгаа сийчүүлэн, 2 их гүрэнд ашиглуулна гэсэн үг гэдгийг бид сайтар ойлгох ёстой шүү!!! Маш их өртөгтэй энэ төсөл нь ОХУ-ын хувьд "үндэсний эрх ашиг"-ийн объект болох учраас өмч хөрөнгөө хамгаална гээд оросууд орж ирэхийг үгйүсгэх аргагүй!!! Ямар ч байсан Монголд хэрэггүй эд дээ!!!
Бүх юм гэрээг яаж хийхээс шалтгаалах, олон нөхцөл нь тодорхой бус байгаа төсөл. Гол нь Оросууд азийн бүх үндэстэнд арьс өнгөөр дайсагнаж ханддаг дэлхийн ганц үндэстэн.
Энэ хоолой тавигдлаа гээд монголчууд бид шатдаг хий огт авч хэрэглэхгүй, зүгээр л газар нутгаа сийчүүлэн, 2 их гүрэнд ашиглуулна гэсэн үг гэдгийг бид сайтар ойлгох ёстой шүү!!! Маш их өртөгтэй энэ төсөл нь ОХУ-ын хувьд "үндэсний эрх ашиг"-ийн объект болох учраас өмч хөрөнгөө хамгаална гээд оросууд орж ирэхийг үгйүсгэх аргагүй!!! Ямар ч байсан Монголд хэрэггүй эд дээ!!!
Бүх юм гэрээг яаж хийхээс шалтгаалах, олон нөхцөл нь тодорхой бус байгаа төсөл. Гол нь Оросууд азийн бүх үндэстэнд арьс өнгөөр дайсагнаж ханддаг дэлхийн ганц үндэстэн.
Энэ хэрэгжихгуй тесел хэрэгжвэл Монголд л гайтай тусна оросын хавханд орлоол гэсэн уг
Монгол улсад ямар ашигтай вэ гэсэн асуултад товч тодорхой хариулт өгч ард иргэдээрээ хэлэлцүүлвжл зохино. БОЛГООМЖТОЙ Л ХАНДАХ ЁСТОЙ
Хийн хоолой тийм ч их х эрэгтэй зуйл гэж боддог байсан Гэтэл манай МАН болон АН ы дарга хэдэн арван жил гуйж гувшиж зовшооруулсэн юм Ганц шалтгаан нь б Лэн монго аваад сууж байх сонирхолтой Орос олонтжил татгалзаж байгаад дараа нь зовшоорсон хятад ч бас анх дургуй л байсан Дараа нь зовшоорсон Одоо бол оорслох аргагуй Одоо олон юм яриад хэрэггуй байхаа
ОРОСУУД ХИЙН КРАНТ НЭЭЖ, ХААДАГ ХОРИГТОЙ БОЛОХ ЮМ БАЙНХ.
Хэдэн жилийн дараа орос цэргүүд ороод ирвэл яах юм бээ юун газ тусгаар улс биш болондоо
Орос орж ирэхээс өмнө эх орноо өдгөө Бээжинд өр зээл, авилгын барьцаанд тавчихсан байж???!!