sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар 11-р сарын 22-нд Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьж, улмаар өчигдөр НИТХ-ын ээлжит XVI хуралдаан болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
 
Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлтэй холбоотой иргэдийн шүүмжлэлийг хамгийн их хүлээж буй зүйлийн нэг бол нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэгийн удирдсан Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн явдал юм.
 
Хамгийн хачирхалтай нь уг 3,1 тэрбум төгрөг Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулахад биш уг төслийн нэгж буюу нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэг ба түүний нөхдийн цалин, оффисын түрээс мэтэд л зарцуулагдах юм байна.
 
С.Сугархүү