Хөдөлмөрийн баатар, Геологий уул уурхайн сайд асан Ч.Хурц гуай нэгэнтээ “...Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй” гэжээ. Үнэн л дээ. Ингээд л яваад ирсэн. Цаашдаа ч ингэсээр байх бололтой юм. Сая наадам дамнаад амарч явах хооронд дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ 4000 даваад явчихав. Харин АИ92 нь хэвэндээ үлджээ.
Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуйж байгаад он дуустал хэвээр нь байлгахаар тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм. 2023 он гарахаар С.Лавров гуайн “ам” дуусна. Тэгэхээр АИ92 шатахуун Сингапурын биржийн ханшаар нэмэгдэж буй дизелийн түлш, АИ95 хоёроо дагаад талийх уу гэдэг асуулт гарч ирнэ.
Угаасаа Монголын амьдрал, амьжиргаа шатахууны үнээс шууд шалтгаалж байдаг л даа. Тийм учраас дизелийн түлш, АИ95 шатахууны үнийн өсөлт, бас АИ92 шатахууны үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал болж байгаа юм. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьсан байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “...УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 шатахууны хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан. АИ92 шатахууны жижиглэнгийн үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулсан. 2022 оны долдугаар сард “Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал АИ92 шатахууны үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр Сингапурын бирж дээр 1285 ам.долларт хүрсэн АИ92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон” гэжээ.
Үүнээс гадна дээрх хуралдаан дээр манай шатахуун импортлогчид үнэ дээр тодорхой нэмэлт үүсгээд байгаа тухай яригджээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг шахаж, дарамталсан өнгө аяс бүхий нэлээд ноцтой зүйл ярьжээ.
Тэрбээр “... Шатахуун импортлогчид тодорхой алдагдалтай явж байгаа нь үнэн. Гэхдээ АИ92 шатахууныг 830 ам.доллараар авахаар ярьж тохироод байхад үнэ нэмнэ гэж ярьж болохгүй. Шатахууны импортлогчид компаниуд үгсэн хуйвалдаж байгаа бол Засгийн газар “Роснефть”-д шууд борлуулах эрх олгож болно шүү. Угаасаа импртлогчид шатахуунаа нэг л үйлдвэрээс авдаг. Заавал дунд нь ашиг хийлгэх гээд царайчлаад байх шаардлагагүй. НИК-ийг хувьчилсан нь манай өнгөрсөн 30 жилийн бодлогогүй үйлдлүүдийн нэг байсан” гэсэн байна. Энэ нь шатахууны импортлогчдод албан ёсоор очсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид шатахуун импортлох үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниудаа шахаж, дарамтлах бодлого барьж болзошгүй нь эндээс харагдаж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Шахах - дарамтлах юу байхав , бодит байдал энэ . " Шууд " авах нь зөв - алийн болгон МАН - ын үр садыг үе залгамжлан давраахав ...
Муу хүн биеэ магтана гэж нөгөө хэдэн бөгс долоогч сэтгүүлчид нь хамгаалах гэж ядаж байна амьдрал дээрээ дарамтлаад байгаа бензин өдөр өдрөөр өсөөд байдаг бараг өөрөө дарамтлуулаад байгаа харагдаж байна хүний бөгс долоож бичиж байгаа бол тэр ганзул амундарь гэх авгайчууд ингэж битгий долоож байлдаа.
За тэгээд роснефть орж ирвэл ирэг л дээ, тэгвэл ШТС -үүд жижиглэн зарахаа больчихье. Ер нь роснефть нь тэдний хүслээр 2390 ээрээ үүрд зарах болов уу? Түй май л гэнэ дээ. Яахав. Элгээрээ хэвтүүлээд, өөрөө огцороод тэгээд дараа нь би тэгэж бодсон ингэсэн гээд сууж байх болно доо. Тэр хэро улсдаа дандаа үнэгүй юм хийхгүй л бгаа биз дээ. П.з.дакууд.
Гадаадаас бёнзин аваад монголдоо зардаг энэ хүмүүсийг онцгой хяналтад байлгаж зарим үёд нь хатуу үүрэгтэй байхгүй бол бёнзин чинь 8000 болоод мөнгө чинь хошного арчдаг цааснаас долоон дор болно шүү дэ ! Оюука чанга байх ёстой !
Казахстан улсад 1 литр 92 1200 төгрөг байна. Яагаад заавал Оросоос өндөр үнэтэй бензин авах ёстой гэж. Яагаад хямдхан бензин Казахстагаас авч болохгүй байна . вэ? Үүнд мэдээж бензины наймаачдаас авлига аваад сурчихсан МАНынхан садаа болсоор ирсэн.
Шатахууныг чөлөөлснөөр түрэмгийлэгчдийн гарт ороогүй 30 жил боллоо
Шатахуун оруулж ирдэг хэдэн том компани Монгол улсыг багалзуурдчихаад олон жил болж байна. Төр засгийн зүгээс тэднийг одоо дарамталахад юу н буруу гэж. Тэд хойшоо очоод үнээ буулгаж болохгүй шүү гэж оросуудад санал тавьдаг улс шүү дээ.Болдог тэднийг дампууртал нь дарамтлаад өгөх хэрэгтэй.
Шатахуун оруулж ирдэг хэдэн том компани МАНыг засаадчихаад хөдөлгөхгүй байлгаад байгаа.Одоогийн хуурамч дүр эсгэгч Данх өөрөө тэднээс тогтмол авлига авч байгаа.
би монгол компиана дэмжвэл улс эх орон хөгжин гэж өнөөдрийн хүртэл бодож ирсэн даанч хэдэн хувалцууд ард түмнийг боддоггүй юм бна үүнийг хангалттай ойлгосон /бүх салбар дээр/ тий болохоор гадны компиан оруул ирээд зөв бодлого барьвал ард түмэний амьдрал дээшилэх байх шүү
Zov gaasaa dandaa duraaraa unee nemdeg ulsaa sohruuleh uil ajilgaa ywuulj bgaa
Дарамталсан биш. ЕСын зөв. Шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.
Шатахуун оруулж ирдэг хэдэн том компани МАНыг засаадчихаад хөдөлгөхгүй байлгаад байгаа.Одоогийн хуурамч дүр эсгэгч Данх өөрөө тэднээс тогтмол авлига авч байгаа.
Зөв ш дээ. Хэрэв ээ үнэхээр Роснефтийг оруулаад ирвэл Монголын түүхэнд нэр нь үлдэх байх даа.
Юун Роснефть вэ? Казахстаны 1200 төгрөгийн үнэтэй бензиныг оруулж ирэх хэрэгтэй.
Шатахуун оруулж ирдэг хэдэн том компани МАНыг засаадчихаад хөдөлгөхгүй байлгаад байгаа.Одоогийн хуурамч дүр эсгэгч Данх өөрөө тэднээс тогтмол авлига авч байгаа.
Зөв өөө
Энд коммент бичиж бгаа хөөрхий жирийн ард түмэн яахав дээ. Ингэж бодохоос аргагагүй. Та нарыг юу гэж бодуулахыг бид мэддэг. ядуу гуйлгачин ард түмний тархийг удирдахад амархан дөө.
Луйварчид дарамтлуулах уу уул нь гадны өрсөлдөгч баймаар бгаа юм
НИК ийг багабанд,энхбаяр,пүрэвдорж,ганзориг,оюунгэрэл нар луйвардсаныг Оюунэрдэнэ төрд буцааж авах нь зөв шүү
Ер нь бол улс эх орны эрх ашгийг эхний ээлжинд тавина гэдэг маань ард түмний амьдралыг бодохыг хэлээд байна уу эсвэл монополь компаниудын эрх ашгийг бодохыг хэлээд байна уу? Хэрэв ард түмний амьдралыг бодох ёстой бол "Роснефть"-г оруулах нь зөв л байх даа. Монополь компаниудыг бишгүйдээ л тэжээлээ.