Монголын радио хятадаар мэндэлбэл би үхнэ... хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн нь бий. Монголоо бодсон хэн бүхний л зүрхнээс ийм үг ундрах биз ээ. Тэгвэл тун удахгүй монголчууд бид юаниар гүйлгээ хийгээд эхэлбэл та юу хэлэх вэ.
Ийн эмзэглэх шалтгаан байна. Юу гэвэл БНХАУ-ын Их дөрвөл хэмээх ойлголтод багтдаг Bank of China салбараа Монголд нээх тухай сүүлийн үед эрчимтэй яригдах болов. Тэндээс хүсэлт тавьчихсан. Энд манай эрх баригчдын зүгээс ч дэмжээд эхэлж буй бололтой. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гаднаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж, бага хүүтэй зээл орж ирнэ гэдэг мэдээж сайхан. Гэвч гадны банк манай улсад салбараа нээвэл юу болох вэ.
Гадаадын банк аль нэг улс руу орохдоо эхлээд бага хүүтэй мөнгө зээлүүлдэг. Үүнд нь тухайн улсын аж үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн салбарынхан голдуу хамрагддаг. Энэ жишиг манайд ч адил гэсэн үг.
Гэтэл тэд маань зээлээ төлж чадахгүйд хүрвэл бид хичнээн их баялагтай орд газруудаа Хятадын банкинд тавьж туухыг таашгүй юм. Энэ нь байгалийн асар их нөөцтэй орнуудад өөрийн салбараа нээх хүсэлтэй байдаг гаднын банкныхны хувьд томоохон олз төдийгүй хамгийн гол зорилгодоо хүрлээ л гэсэн үг.
Гадаадын банк нь хөгжиж буй болон буурай орнуудад салбараа нээхдээ дотоодын голлох аж үйлдвэрүүдийн салбарын өрсөлдөх чадварыг үгүй хийж, эдийн засгийн бүрэн хараат болгохын зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө, батлан даалтаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ноёрхлоо тогтоож эхэлдэг.
Зээлээ төлж чадахгүйд хүрсэн стратегийн чухал ач холбогдолтой томоохон үйлдвэр, обьектуудынхаа дээр бид хятад ханзтай хаяг хадах цаг ирэхэд гайхах зүйлгүй.
Хамгийн аюултай нь тусгаар улсын илэрхийлэл болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ алдагдаж, бид төгрөгөөрөө цаасан шувуу хийж нисгэх цаг ирэх вий. Учир нь гадаадын банкууд ихэвчлэн ам.доллар эсвэл бусад валютаар зээл олгодог тул валютын ханшны эрсдэл, төгрөгөөр илэрхийлсэн бүтээгдэхүүний ханшны хэлбэлзлээс инфляцийн хурд хөөрөгдөх бодит аюул үүснэ гэсэн үг.
Яваандаа “хайр зарлаж” орж ирсэн банк маань аашаа гэнэт хувиргаж, ихээхэн хэмжээний зээл олгосныхоо дараа бодлогоор зээлээ зогсоох, өмнө нь гаргасан зээлийн нөхцөлөө чангалах, дордуулах, төлбөрөө нэн яаралтай төлөхийг шаардаж эхэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүд олноор дампуурах, төлбөрийн асуудалтай тулгарах аюултай юм.
Энэ эрсдэл хөгжингүй орнуудад ч тулгарч байсан жишээ бий. Тухайлбал Францын төвбанкны судлаач Беллевиллегийн дүгнэснээр хямралын үеэр гадаадын банкууд хөрөнгөө огцом татсанаар санхүүгийн зах зээлд үүссэн зээлийн шокийн сөрөг нөлөө одоо ч Францын эдийн засгаас бүрэн арилаагүй байна (Belleville, 2014) хэмээн тэмдэглэсэн байдаг.
Өмнөд Солонгост л гэхэд зах зээлд нь хямралын шинж ажиглагдаж эхэлмэгц тус улсад үйл ажиллагаа явуулж байсан гадаадын голлох банкууд (KB Finance holdings, Hana Finance holdings гэх мэт) үйл ажиллагаагаа хязгаарлаж эхэлснээр хямрал улам гүнзгийрсэн байна.
Ер нь л гадаадын банкны оролцоо зах зээлд өсөх хэрээр Монголоороо овоглогддог үндэсний банк, санхүүгийн салбар гүн хямралд орж, ажилгүйдэл нэмэгдэх, үүнээс болж нийгэмд бухимдал, тогтворгүй байдал үүсэх нь хэнд ч ойлгомжтой. Гэвч эрсдлүүд үүгээр зогсохгүй. Хамгийн аюултай нь яваандаа Монгол Улсын эдийн засаг гадаадынхны хяналтад бүрэн орж хөгжлийн бодлого, стратеги алдагдаж, өөрийн газар нутагтаа тавих хяналт сулран тусгаар тогтнолоо алдах аюултай юм.
Өнөөдөр Монголын банкууд санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлж байна. Энэ нь хэдийгээр мундаг үзүүлэлт мэт харагдах ч бүх банкуудын актив нийлээд 12 орчим тэрбум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөг л байна. Хажууд нь Вank of China 560 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Харьцуулбал дэлхийн дэргэд цэг хатгасан мэт л үзүүлэлт.
Дээр өгүүлсэнчлэн Bank of China-гийн Монголд орж ирэх гол хөзөр нь бага хүүтэй зээл. Үүнтэй манай хувийн хэвшлийн банкууд яасан ч өрсөлдөж чадахгүй. Учир нь Монголын арилжааны банкууд дэлхийд хамгийн өндөр хүү болох 15-20 орчим хувийн хүүгээр хадгаламж татан төвлөрүүлдэг тул зээлийн хүү 19 хувиас буух аргагүй. Энэ тохиолдолд ялалт Вank of China-гийнх болно. Бизнес эрхлэгчид тэдний үүдийг л сахина гэсэн үг.
Гэвч бага хүүтэй зээл авч л байвал Монголын арилжааны банкууд дампуурах нь хэнд хамаатай юм гэж амиа бодох нь утгагүй хэрэг ажээ.
Учир нь хэн ч банкнаас зээл авахдаа иргэний үнэмлэхээс эхлээд санхүүгийн байдлаа бүрэн тайлагнасан материал бүрдүүлдэг. Нэг ёсондоо бид гадны банкинд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн талаарх томоохон мэдээллийн сан бүрдүүлж өгөх бөгөөд үүнийг дараа нь хэн яаж хэрхэн ашиглахыг таашгүй юм.
Bank of China банкны 67 хувь нь Хятадын төрийн өмчийнх тул тус улсын төрийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулдгийг үгүйсгэх аргагүй нөхцөлд шүү.
Эцэст нь гаднын банк Монгол Улсад салбараа байгуулсан нөхцөлд үүсч болох эерэг үр дагавар нь сөрөг нөлөөнөөсөө их байгаа ийм нөхцөлд Монгол Улсын язгуур эрх ашиг, улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн болон цаашлаад геополитикийн төвшинд хараахан дархлаа нь бүрдээгүй байгаа юм.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АН-ы вампир банкууд л яг одоо ард түмний цусыг сорж байна. голомт ХХБ улаанбаатар банк хаан банк
АН, МАН болон М.Энхболд Хятадаас бага хүүтэй мөнгө зээлж болдог байхад ард түмэн яагаад бага хүүтэй мөнгө Хятадуудаас зээлж болохгүй гэж. Намууд улс орноо өрөнд тавьж байхад ард түмэн яагаад эд хөрөнгөө быарьцаанд тавьж бага хүүтэй зээл авч болохгүй вэ. Дотоодын банкууд бол Хятадуудаас илүү шулан мөлжигчөд.
GALSANSUHIIN AAV NI CH JM UU EMEE CH JMUU HEN NEG NI HUJAA BAIGAA DAA.ENE NIITLEL BICHSEN TENEG BAS HUJAA L BAIGAA.SEREECHEE TENEGUUDEE.
яг одоо орж ирдэг цаг нь.яагаад гэвэл монголын банкууд өндөр хүүгээр ард түмэнээ шулаад дууслаа.ард түмэнээ боддогүй өөрийн банкнаас бага хүүтэй гадны банк дээр
С,Баяр Монголд Оросын 100 колонк оруулж ирэх гэж байсан. Тэгсэн бол ард түмэн хямд бензин хэрэглэх байсан. Гэтэл бид Оюунгэрэл эгч Батхүү ах нараасаа л авна, тэд маань хөөрхий л гээ биз дээ. Гэтэл тэд нь Оросын бенинийг аваад бидэнд шахдаг ченжилдэг, одооч тийм л байна. Монголын банкууд ялгаагүй Хятадын банкнаас бага хувийн хүүтэй зээл аваад Монголчуудад өндөр хүүтэй зээдэг. Ийм л ЧЕНЖ хийдэг. Тэгэхээр бид Оросоос шууд өөрсдийнх нь үнээр бензин авч, Хятадын банкнаас өөрсдөөс нь бага хувийн хүүтэй мөнгө авах нь дээр биз дээ. Энэ нь малчдынхаа гар дээрээс мах авахтай л адил зүйл. Ард түмэн бид заавал ченждүүлж байх "золиос" болж ченжүүдийг тэжээж байх хэрэгтэй юм уу? Дотоодын "ЧЕНЖ" банкууд Хятадын банктай өрсөлдөөд бага хүүгээр үйлчлээд гараад ир л дээ. Тэр нь нээлттэй ш дээ. Чөлөөт зах зээл гэдэг чинь энэ шүү дээ. Bank of china орж ирснээр Монгол улс, ард түмэн, эдийн засагт туйлийн өндөр ач холбогдолтой. Хуруу дарам хэдхэн хувийн банкны эздэд л хохиролтой. Тэд хамаагүй амиа хорлолно уу амьдарна уу өөрсдийнх нь хэрэг. Өөрөөр хэлбэл "ЧЕНЖ БАНК СӨНӨТҮГЭЙ" гэсэн үг ш дээ.
Bitgii naana ni ingej gonshgono. Exleed oruulj irchixeed daraa ni yari B.Bayar guai
Гадаадын банк оруулах асуудлыг тун нухацтай авч үзэх хэрэгтэй,хэт нэг улсаас хараат байвал Тажикстан болж болзошгүй,тун их бодож ёстой долоо хэмжиж нэг огтлох зарчмаар ажиллах хэрэгтэй.
Zuv zohitsuulalttai baival bolohgui yum baihgui
Nohoinuudad bariulj baigaa huniig avrah eseh n MAH-iin shiideh asuudal. Uruulaad duuslaa...
TOR BANK OROHGUI BOL BOLNO GADNII IREH TUSAM HUCHIRHEGJDEG CHAGRATAI
end mongoliin banknii vnen turhiig bichchihsen bishvv mongoliin gadaadad sursan geh mungunii tolgoigvi hvvhdvvdiin chadAL tenhee gj bnu ouynii hoosrold orchihson ene mongol ardchilsan gj helehed arai tomdohnee bvsee changalaad bankaa uls medeldee avaad hugjvul yasiin bee
Bank of China зайлаа
Yagaad hitaduud banka Mongol oruulah geed baina oilgomjtoi zeel urund oruulj baigaad gazar nutgaasni avhal sanaatai baiga manaihan sain bodooroi demjeh hergui svv !!!!!
гадаадын банк хүчээр зээл өгөхгүй. зээлээ төлвөл гадаад дотоодын альч банк зээл авагчийн юуг ч авахгүй. тиймээс анхнаасаа зээл авбал буцааж өгөхгүй гэж бодож байгаа хүмүүс л барьцаанд тавьсан юмаа өгнө гэж зээл авдаг юм.
tegej bolohgui ingechij bolohgui l gehiin chi huu bgaa bankaar uilchileech shal hudlaa shaagaad soyl irgenshiliin orgil franctai aziin bar solongostoi jisheed balaaraad bhiin arslangiin amidrah hev maygiig uheruud yugiin yaj jisheed uurtuu taaruulj herelehiin bol