Энэ оны 02 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Иргэд Та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандана уу.
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл3
Pizza Hut Монголын хамгийн гайгүй амттай пицца хийдэг газар. Pizza Hut-аас бусад пиццанууд амтгүй таалагддаггүй.
Луйварчин хулгайч Монголчуудаа гэж
Өдөр тутам хэн нэгнийг хулхидаж, луйвардаж байхгүй бол хошного бөгс, гарын алга нь загатнаад сууж чаддаггүй хулгайчуудыг хатуу чанга шийтгэмээр байна.