МАСКАТ, 2026 оны хоёрдугаар сарын 23 /Kazinform/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-Ираны гурав дахь шатны хэлэлцээ энэ пүрэв гарагт Женев хотод болно гэж Оманы Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди X сүлжээнд мэдэгджээ.
Иран, АНУ-ын төлөөлөгчдийн шууд бус хэлэлцээний эхний үе шат хоёрдугаар сарын 2-нд Оман улсад болсон бөгөөд уг хэлэлцээнд Оманы Гадаад хэргийн сайд зуучилсан юм.
Талууд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирч, хоёр дахь шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 17-нд Женевт Оманаас НҮБ-д суугаа элчин сайдын өргөөнд болжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэлцээний дараа хэлэхдээ, талууд цаашдын хэлэлцээний үндэс суурь болох үндсэн зарчмуудыг тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
Dear Diplomats and journalists: Deal means delay problem will remain. Iran will change.Not because of the enemy of Iran.The people of Iran deserve freedom and justice.Democracy and capitalism. Separation of powers.Separation of religion from state.Rule of law.Human dignity.These universal values are none negotiable. Sincerely Iron Leader the Great