АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажиллуулсан хэмээн буруутгагдаж байсан тэрбумтан Жеффри Эпштейнтэй холбоотой нууц баримтууд ил болсны дараа олон улсын хэмжээнд улс төрийн томоохон доргилт үүсээд байна. Уг материалууд дотроос Монгол Улс болон Монголын улс төрчдийн нэр дурдагдсан хэсгүүдийг шүүж үзэхэд, Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөрвөн удаа, Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат 194 удаа тус тус дурдагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байсан зураг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж түүнтэй холбоотой мэдээллүүд хөвөрсөөр байна.
Тэрээр энэ зурагтаа тайлбар өгчээ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэжээ.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй емэйлээр тогтмол харилцдаг байсан баримтууд задарсан. Ч.Ганбат нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулсан байдаг. Харин Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч АН-ын гэрэгэ гардуулах үеэрээ "Би Эпштэйнтэй ямар ч холбоогүй" гэсэн тайлбар өгчээ.
Ямартай ч Эпштэйнтэй холбоотой гэх экс Ерөнхийлөгч нар өөрсдийгөө хамгаалсан тайлбараа өгөөд эхэлжээ. Гэхдээ цаашид ямар баримтууд гарч ирэхийг таашгүй. Олон улсын улс төрийн нөхцөл байдал томоохон өөрчлөлт доргилтыг авчраад байгаа Эпштэйний гэх файлууд Монголын хаврын улс төрд ч гал нэмж мэдэхээр байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл13
Орос, украин, бразил модел хүүхнүүдийн нэрс их гарсан юм билээ. Гэхдээ хамгийн их нэр нь гарсан хүн бол Путин
Youtube дээр зурагтай , улсынх нь далбаатай бичлэг гарсан байна лээ.
Питйишаа.
Элбгийн өсгөж өгсөн 28 хүүхдийн эцэг эх болон өдгөө эрийн цээнд хүрсэн тэр залуус чимэ гаргаж дуугарвал яана. Эх орондоо эсэн мэнд ажллж амьдарч бга бол? Их олон жил хар массыг Элбг хошигруулж амжсан тул энэ удаад арай үгүй бх гэж найдна. Мнгл багачуулаар Эпштейнд тухайн үедээ бэлэг бариагүй бгаасай
Эби 18 хүргээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэсэн үнэн байх. Асрах байр угаасаа тэгдэг юм, тэр жишгээр л явж. 2рт асрахын хүүхдүүд бүтэн өнчин хүүхдүүд биш. Эцэг эх нь архинд орсон, тэнэмэл, шоронд орсон гм. Бүтэн өнчин хүүхдүүд SOS төвд амьдардаг байгаа
Тэр хүүхдүүдийг Элбэгдорж бүгдийг нь алсан учраас одоо үхсэн. Элбэгдорж худал шааж байгаа. Урвагч Цахиагийн Элбэгдоржийг төрсөн үр хүүхэдтэйн хамт устгаж, Элбэгдоржийг дэмждэг хорт бүлэглэлийн бүх гишүүдийг буудаж алвал таарна.
Чи бол Баттулга төвдийн гарз нохойн гөлөг гишгих газаргүй, долоох угаадасгүй болчоод сарруу хуцаж бгаам бна доо !
❗️ Цалингын доод хэмжээ 699.600₮ ❗️Жолоочын хариуцлагын даатгал 700.000₮ ❗️Авто машин татвар зам ашигласантайгаа 600.000₮ ❗️Автомашины улсын дугаар 1.000000₮ ❗️Торгууль төлөгдөөгүй бол жолооны эрх хасна Өмхий оркууд аа Эпштейн бидэнд ямар хамаатай юм бэ?__
Монголоос урваж зайлсан Цахиагийн Элбэгдоржид үхэх ял оноосугай. Элбэгдоржийн бүлэглэлд бүгдийг нь буудаж алах ял Монголын төрөөс шаардаж байна.
Манай Элбэгээ сайхан хошгуурлана мэргэжлийн түвшинд энэнд итгэдэг тэнэгүүд ардчилсан намд зөндөө
америкад монголын хичнээн хүүхэд үрчлэгдсэн бэ тэд эсэн мэн үү
Dear Mongols: Lock them up period These scavengers are destroying the planet earth. Never ever let these scavengers teach You how to live. Justice will prevail.Human dignity is none negotiable Universal treasure. Sincerely Iron Leader the Great
Суулийн уед эрчээ авч байгаа элбэгдорж, батсуурь нарыг харлуулсан энэ дайралт нь ойрд монголчууд руу чиглэсэн дайралт юм аа. Сошиал увс хун, хар санаатай, хазгай хэлтээ, омхий дорвол гэсэн троллуудын хараалаар хахаж байна.Ундэсний эв нэгдэлийн бэлэгдэл гэгддэг еронхийлэгч хаа явна аа?