sonin.mn

Гэгээн хайрын өдөр, дурлалт хосуудын баяр гэгддэг Валентины өдөр өчигдөр тохиолоо. Олны танил эрхмүүд энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг  сонирхлоо.

 
soy
 

Н.Соёлмаа /Загвар зохион бүтээгч/: Үнэнч байх гэдэг нэг өдрийн хэрэг биш
 


-Монголчууд сүүлийн үед Валентины баярыг  тэмдэглэх болсон. Энэ өдрийг та хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Үндэсний баяр цагаан сараа ёс жаягаар нь тэмдэглэчихэж чадахгүй байж, гадаадын баяр, наадмыг хуулбарлаж хөөрцөглөхөө боливол таарна.



-Залуу хосууд  үнэнч хайрын бэлгэдэл болгож  байгаа нь дурсгалтай юм бишүү?

-Бие биедээ үнэнч байна гэдэг валентины өдөртэй, өдөргүй өөрсдөө хичээвэл болох зүйл шүү дээ.



-Гэхдээ л энэ өдрийг амьдралдаа дурсч үлдэхээр сайхан тэмдэглэхэд юу нь болохгүй гэж?

-Тэгээд хаашаа юм, нэг өдөр  үнэнч байгаад бусад үед хамаагүй гэсэн үг үү. Амьдралаа утга учиртай, дурсах юмаар дүүрэн байлгахад өдөр, сарын  ялгаа байхгүй  биз дээ.

 

 

Ш.Галсансүх “Болор цом”-ын эзэн, яруу найрагч/ : Тэмдэглэж байгаа хүндээ сайхан байх



-Та Валентины баярыг тэмдэглэдэг үү

-Үгүй.



-Яагаад?

-Яах юм бэ.



-Тэгвэл баяр тэмдэглэж байгаа хүмүүсийн тухайд ямар бодолтой байна?

-Сайхан  л байдаг байх даа.

 

 

Б.Жаргалсайхан /БНН-ын дарга/: Есөн жорын баяр хэнд хэрэгтэй юм

 

-Танай гэр бүл Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Есөн  жорын баяр тэмдэглэх ямар хэрэгтэй юм бэ?  Тэгээд ч Валентин гэж ямар  хүн байсан  юм, монголчууд тийм сүрхий таниад тахиж шүтээд байдаг бил үү.



-Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ийг хайр дурлалын өдөр,  үнэнч хайрын бэлгэдэл болгож олон оронд тэмдэглэж байна, манайд  ч ялгаагүй?

-Өдөр, энэ тэрээс  шалтгаалахгүйгээр хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хайр сэтгэлээ илэрхийлж,  баяр ёслол тэмдэглэж  ирсэн  байх. Тэгээд ч залуусын  тэмдэглэдэг баяр  над шиг хөгшин хүнд  ямар хамаатай юм.



-Баяр  тэмдэглэж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

-Бага уу, эртхэн  харь.

 

Эх сурвалж: "Зууны Мэдээ"