Хүн төрөлхтөн хөгжлийн дээд шатандаа тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд, хэдэн аюул тулгараад буйн нэг нь бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй халдварт өвчнүүд. Эдгээрээс хамгийн аюултай нь мэдээж ДОХ буюу ХДХВ юм. Харин энэ өвчинтэй зэрэгцэн бусад бэлгийн замын өвчин ч улам бүр даамжирсаар байгаа ажээ.
Манай орны хувьд саяхан ХДХВ-ын 111 дэх тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна тэмбүү өвчин нэлээд газар авч байгаа талаар сүүлийн үед яригдах болов. Тиймээс энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ийн Тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч М.Энхтуяатай ярилцлаа.
-Бэлгийн замын зарим өвчин сүүлийн үед нэлээд газар авч байгаа бололтой. Энэ нь юунаас шалтгаалаад байна вэ?
-Улсын хэмжээнд БЗХӨ сүүлийн таван жилийн байдлаар тогтвортой байгаа. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, мөн сүүлийн жилүүдэд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Үүний ачаар БЗХӨ-ний эм, оношлуур, шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, өвчний илрүүлэлт сайжирч байна. Урьд нь оношлогддоггүй байсан бэлгийн херпис болон вирусын халдваруудыг оношлох зэргээр янз бүрийн нарийн шинжилгээнүүдийг хийдэг болсон.
Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн замын халдварын талаарх ойлголт нэмэгдэж байна. Энэ талаарх сургалт, сурталчилгаа зэрэг урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаанд сайн хамрагдаж өөрсдийн эрүүл мэндийн төлөө эмнэлэгт хандах нь их болсон.
-Эмнэлэгт хандаж буй хүмүүсийн шинжилгээний үр дүн хэр байна?
-Тэмбүү өвчин л гэхэд 2010 оны байдлаар улсын хэмжээнд 10000 хүн ам тутамд бодож үзэхэд 14.4 хувь байсан бол 2011 онд 15.3 хувь болж нэмэгдсэн. Нэг талаасаа илрүүлэлт сайжирна гэдэг нь өвчний тоо, тархалт нэмэгдэж гарна гэсэн үг. Нөгөө талаас шилжилт хөдөлгөөн, ядуурал, аялал жуулчлал нэмэгдсэн, мөн тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэхгүй байх зэрэгтэй холбоотой.
-БЗХӨ-ний дотроос манайд зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ манайхан хор уршгийг нь сайн мэддэггүй. Энэ өвчний талаар ойлголт өгөөч?
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт ордог. Цайвар трепонем гэдэг нянгаар үүснэ. Заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь 30, 40-өөд төрлийн бэлгийн замын халдваруудаас зонхилон тохиолдох өвчинд ордог. Тэмбүү өвчин ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжина.
-Өвчний нууц үе хэдий хугацаанд үргэлжилдэг вэ. Илрэхгүй байж байгаад хүндрэх тохиолдол их байдаг гэсэн?
-Халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр голчлон гарна. Манайхан үүнийг хатуу яр гэж нэрлэдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий.
Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвчлэн бэлэг эрхтнээр халдварладаг учраас цавины булчирхай томордог. Хэрэв үнсэлцэж байгаад амны шалбархайгаар халдвар авсан бол уруулын орчим яр гарч дараа нь тэр хавийн тунгалгийн булчирхай томорно гэсэн үг. Тунгалгийн булчирхай нь мөн ямар нэгэн зовиургүй, тэмтрээд үзэхэд хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеийг тэмбүү өвчний нэгдүгээр үе гэнэ.
-Дараа нь яах вэ?
-Хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилна. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг.
Хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь болохоор дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэдэг. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээгээр л мэдэж болно. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг.
Ингэж явсаар гуравдугаар үедээ ордог. Энэ үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүснэ. Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарны мөгөөрсөн эдийг иддэг. Ер нь ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай. Бас давхар мэдрэлийн системд нөлөөлдөг.
-Нууц үе өнгөрсөн л бол шинжилгээгээр шууд илрэх үү?
-Шинжилгээгээр илэртлээ бас удна. Хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн дараа цусны шинжилгээ өөрчлөлттэй гарна. Харин нууц хугацаа болон хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн хооронд цусны шинжилгээ сөрөг гардаг. Тиймээс энэ хугацаанд шинжилгээ өгөөд ч өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Харин үүнээс хойш шинжилгээний хариу эерэгжиж эхэлнэ.
Мэргэжлийн эмч бол хатуу ярыг гаднаас нь хараад ялгана. Мөн зовиурыг нь асууж, тандалт судалгаа хийсний үндсэн дээр тухайн хүний шинжилгээ сөрөг байсан ч шинж тэмдгээр нь оношлох боломжтой.
-Өвчний явцыг харахад хүний биед зовиур багатай мөртлөө их аюултай өвчин юм шиг санагдлаа?
-Ер нь зовиур багатай. Гэхдээ хоёрдугаар үеэсээ эхлээд дотор эрхтний системийг гэмтээж эхэлдэг. Мэдрэлийн систем, элэг, зүрх, судсыг үрэвслүүлнэ. Тийм учраас аль болох урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй.
-Аль насныханд илүү тохиолддог вэ?
-Ихэвчлэн бэлгийн идэвхтэй амьдралтай залуучууд өвчилдөг. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох өндөр магадлалтай. Мөн архи, дарс ууж, хяналтаа алдах зэрэгтэй холбоотойгоор өртөх нь бий.
-Зөвхөн залуучууд гэлтгүй эхээс урагт дамжин халдварлах байдлаар дөнгөж төрж буй нярай хүүхдүүд хохирох тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар?
-Төрөлхийн тэмбүү социализмын үед бараг устчихсан байсан. Жилдээ 1-2 удаа гардаг байсан бол 1990 оноос хойш нэмэгдсэн. Одоо бол жилдээ төрөлхийн тэмбүүтэй хүүхэд 10 гаруй төрж байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд хүүхэд нь зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэх аюултай.
Харин манайд төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх стратеги гэж байгаа. Үүний дагуу жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт хяналтад оруулж, шинжилгээ өөрчлөлттэй тохиолдолд эмчилгээнд хамруулах журам гарсан.
Ер нь сүүлийн үед манай жирэмсэн эхчүүд хяналтад эрт хамрагддаг болж байна. Хяналтад хэдий чинээ эрт орно, төдийн чинээ урьдчилан сэргийлж чадна. Ялангуяа жирэмсний эхний 3-4 сартайд нь эрт илрүүлчих юм бол өвчтэй хүүхэд төрөхгүй. Ер нь төрөлхийн тэмбүү буурч байгаа.
-Уг өвчин бүрэн эдгэрдэг үү. Алсдаа хүний биед муугаар нөлөөлөх үү?
-Эмчилгээ хийвэл үр дүн сайтай. Үндсэн эмчилгээ нь пенциллин. Заг хүйтэн өвчний үүсгэгч нь эмэнд хурдан дасан зохицдог учраас эмчлэхэд төвөгтэй байдаг. Харин тэмбүүг эмчлэхэд үр дүнтэй. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй, бүрэн гүйцэд хийлгэх юм бол 100 хувь эдгэрдэг өвчин.
Урьд нь натрийн пенциллинийг үе шатаас нь хамаараад олон хоногоор тарьдаг байсан бол одоо хүчтэй пенциллинээр нэг л удаа тарьдаг болсон. Тэгээд нэг удаа гэхээр залуучууд өөрсдийнхөө дураар юм уу, эмийн санчийн зөвлөгөөгөөр дутуу, буруу эмчилгээ хийдэг. Дутуу эмчилвэл өвчин тарах, хүндрэх тохиолдол их бий. Хамгийн гол нь өвчин илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Эцэст нь залуучууддаа хэлэхэд аль болохоор бие, биедээ үнэнч байж, тохиолдлын хавьталд орохгүй, архи, дарснаас хол байх хэрэгтэй. Тэгээд бэлгэвчийг тогтмол хэрэглэх нь чухал. Дээрээс нь залуучууд маань эрүүл мэндийн сэтгүүл, ном, хэвлэл сайн унших хэрэгтэй. Гадуур энэ талын материалууд маш их гардаг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
ovchlood edgersen bol tsusand titree vzvvleh estoi gesen haana vzvvlhvv
Serlogiin shinjilgee ogood titer garch irne
цусанд үлддэг гэсэн цусан дахь нь арилах боломжгүй гэсэн үнэн үү
эмчлуулсний дараа дархлаа сайн бол шинжилгээгээр эруул буюу цусанд мэдэгддэггуй юм билээ харин дархлаа сулраад ирвэл сул эерэг гэж гарч ирдэг энэ нь ямарч халдвар хор хенеелгуй дархлаагаа л сайн байлгах хэрэгтэй
tembuu neg ohin toi dohild loor shahuu untasan ym tegsen tembuu gdg ovchin tusan baih magdal ondor bolood bna chuham ymr tairaa yaij hergel hiig bicheed ogch bolhuu
Benzatin gdg taria
Сайн байна уу. Жирэмсний хяналтанд ороход тэмбүүгийн 1-р шат гэж оношлогдсон байна. Эмчилгээг төлбөртэй хийнэ гэж хэлсэн байхын, төлбөртэй хийгддэг юм уу? Улаан тууз дээр очоод асуусан чинь хяналтын эмчээрээ дамжуулан дүүргийн эмнэлэгтээ төлбөргүй хийгдэх ёстой гэхийн. Тодруулж өгөөч
bi jiremsen tgd shinjilge ogod tembvvtei gj garsan tgd mergejlin emchid handsan getel emchilge hiih shardlagvi eronhido gaigvi gsn boldog ymu
sain baitsgaana uuu ta buhnees chin setgeleesee asuuh zuil baina. tsusnii shinjilgee uguhud yag yamar uwchniihiig uguhiin gej asuudguumuu. tembuutei bol zaawal tembuugiin shinjilgee ugue gej baij tsusaa uguh yostoi uy. bi nadad yamar negen belgiin zamiin uwchin baina uu uzeed uguuch gesen chn baihgui bainaa sanaa zowoltgui gesen murtluu shinjilgeenii tsaasan der gantshhan l haruy baisiimaa surug gesen. tgd bi harchaad shuud hayatsan yumaaa. uneheer yag aliig ni uzsiiin bol ooo eswel tsus shinjleed ireheer tembuu nter ni shuud garaad irdeg uym bolwuu? eswel zaawal tembuug uzeh tusgai arga baidgiin bolwuu tsusaar medeh hun baina uu ?????
цусны шинжилгээгээр зевхен дох тэмбуу 2 л гарна бусад евчин нь мазокоор гарна шуу дээ
Serlok uguy gj helehgui bol gardagguim bnle bi tsusaar uguud l bsn yu ch garahgui unuudr l tembuutei gdgee medsen 3 tarialad l urewseliim em laa heregleed l aimr ym bnle
Сайн байна уу. миний нууц эрхтэн дээр юм гарсан тэгээд улайлтай харагдахын мөн ногоон юм Гараад их загнаад хааяа мэдээгүй юм шиг оргиод цавны булчирхай томорцон байна хаана хандах вэ ? юуны шинжилгээ хаана яаж өгөх үү
Би нэг тариулсан юмаа. Тэгээд эмч заодоо болно гэсэн аймар хүчтэй тариа өгзөгрүү тарьдаг юм бнлээ тэр мөн болов уу?
Mon 3 tariuldag
Энэ тэмбүү өвчин архи тамхи хэрэглэхээр титр эхэсдэг юмуу титр ихэсээд багасад байхаар муу байдагуу хариу хэлээд өгөөч
Малгайг нь угаагаад маргааш нь дахиад цагаан муухай үнэртэй үнгэр болчоод байх юм. ... юнаас болдийн
Muuguntsurtsun bnaa emlegt ochij mazokin shinjilgee uguurui hariu ni hurdan gardag tged emchilgee bichul esgul shinjilge ugsun gazartai emchilgee hiileg
Sain bainuu. Ene owchin tegeed tsusnaas yaj arildag we bi 3jiliin umnu tusaad nz zaluutaiga muudaltsaad salsan ter vydee emchlvlsen odoo hvrtel ichmeer titr 1.... ted ted geed garhiin hetsvv bainaa
Сайн байна уу? Би солоннос руу аялалын визээр 3сар гарах гэж бгаа юм л даа тэхээр заавал тэмбүүгийн шинжилгээ өгөх үл өгөөд тэмбүүтэй гээд гараад ирвэл би явж чадкү юу.. Аялалаар явчаад цаашдаа сурах бодолтой бгаа юм надад заавал хариулж туслаач өдрийн бодол шөнийн зүүд минь болоод үхмээр санагдах юм...
Aylalin viznd shinjilgee hamaarahgu tsaashid suraltsahaar bol shinjilgee hiilegsen ni der er em geltgu sar bolgon shinjilgee ugj hevshyoo zalusaa
Сайн байна уу миний эрхтэн дээр улаан юм гараад тэгээд хорсоод байх юм үзүүлэх гэхээр гадаадад байгаа болхоор хэцүү юм энэ улсыг эмийн санд байдаг болуу тэр тариа нь энэ миний туссан өвчин тэр тэмбүү гэдэг нь мөн болуу тариа г нь бөгсндөө хийлгэдэг юмуу хариу заавал бичээрэй
Uchiraa heleed emnelegt uzuulee udah tusam hundreltei bolno
Идээтэй ганцхан ширхэг юм гарцан байх юм хүрххэр хөндүүр байхын тэмбүү байж болохуу
Hatig bhoo biyiin hn bol hn gardagshdee ghde uzuulsen ni der
Belgiin havitald yeruusuu orj bgaagui. Neg udaa beleg ethtnii gadna bundgur hatuu uvchingui hatig shig yum gartsan bsan Tgd alga bolchihson Ternees hoish yamar ch asuudalgui bgaa. Ochij emnelegt uzuuleh yostoi yu?
Shaardlagatai uzuulj shinjilgee ugj baih ni chinii uureg uurtui hairtail bol
Sain Bnuu asuuh zvil Bn tembvv owchtei Gd emchlvvlsiin tgd tgsn chni dahiad yr ni gard bhiin odo ymar arga hemjee awhuu tuslaach
Sn bnu bi tembvvtei gard tgd 3 uda neg taria hiilgd tgd emchlvvlj chadagvie tgd hedn sar bolsn chine zvrh , elg vrewseltei elgni B virus gj garsn ene tembvv elg zvrhtei holbootoi yu Ndd tuslaach yh we
Сайнуу би жирэмсэн 7сартай сая давтан шинжилгээгээ өгөн тэмбүүтэй бна гэх юм одоо эмчилгээ хийлгэвэл хүүхэд халдахгүй байх боломж бий юу
Yamar emchilgee hiilgesen we hariu heleech
Сайнуу би жирэмсэн 7сартай сая давтан шинжилгээгээ өгөн тэмбүүтэй бна гэх юм одоо эмчилгээ хийлгэвэл хүүхэд халдахгүй байх боломж бий юу
sn bnu bi 3cariin daraa ene owchinoo medcen tgd emchlvvleed jil bolox gj bnaa tegcen minii doorooc conin ongotei ym garaad ondgowchnii neg tal n owdood bgama 3doloo xonog tariulaad idgetsn gesimaa odoo yg cn idgeej ogch zowolgoo ogox nuuts ymr emneleg bga bol xelj ogch tuclaach
sn bnu bi 3cariin daraa ene owchinoo medcen tgd emchlvvleed jil bolox gj bnaa tegcen minii doorooc conin ongotei ym garaad ondgowchnii neg tal n owdood bgama 3doloo xonog tariulaad idgetsn gesimaa odoo yg cn idgeej ogch zowolgoo ogox nuuts ymr emneleg bga bol xelj ogch tuclaach
sn bnu bi 3cariin daraa ene owchinoo medcen tgd emchlvvleed jil bolox gj bnaa tegcen minii doorooc conin ongotei ym garaad ondgowchnii neg tal n owdood bgama 3doloo xonog tariulaad idgetsn gesimaa odoo yg cn idgeej ogch zowolgoo ogox nuuts ymr emneleg bga bol xelj ogch tuclaach
Sain bnuu pentsilinii harshaltai ogt tariulj bolohgui bol yu heregleh we
Sain bnu. Bi say 5 honogiin omno dutuu torson yumaa. Onoodor nohor hvvhedteigee shinjilgee ogohod 3ula haldwartai Garsan. Nyrain emch vriig mine naidlagagvi geh yum. Torohiin tembvvtei hvvhed edgesen tohioldol bdg bolow uu heled ogooch. Bas taria hiilgehed ymar negen sorog noloo hariu urwal ni yaj ywagddag we hvvhed bolon tom hvmvvst?
?
Сайн байна уу? тамхи хэрэглэх нь энэ өвчинд нөлөөлөх үү?
sain baitsgaanuu benzatin ene tariag hiilgchxvel ene temuu ovchin arilax ymuu utasnihaa dugaariig ogj bolxuu zovlgoo avx gsn ymaa
Bi odoo 3 uda tariulsan tegeed dawtan shinjilgee ogson dahid tsusand ilerch bna ene bvren edegdeg ym uu yamar negen zowuur bhgvi baga zergin nogoon yu garch bna emch vitamin uu gesen yamar vitamin uuh we yaj tsusand ilrehgvi bolgoh we darhlaa demjih Taria bdag gesen vr dvnt yu yamar Taria we helj ogch tuslaach
Bi odoo 3 uda tariulsan tegeed dawtan shinjilgee ogson dahid tsusand ilerch bna ene bvren edegdeg ym uu yamar negen zowuur bhgvi baga zergin nogoon yu garch bna emch vitamin uu gesen yamar vitamin uuh we yaj tsusand ilrehgvi bolgoh we darhlaa demjih Taria bdag gesen vr dvnt yu yamar Taria we helj ogch tuslaach
sain bnu bi hytadad surgulid surahaar irsnmaa tgsen shinjilgee ogood tembuutei gj garsan tgheer surguuliasa hoogdh boluu oroondoo 2 la bdg bsn odoo gantsara bgd bhn tgd hjld e yhvs icheed bhn
1:4emchilgee hiilgesen chini gej garaad haldwart yu yaj sorog bolgoh we
Sain bnu bi shinejilge ogood tembvv gsen onoshtoi garsan 1:8 titr ni ymar argaar yaj hurdan emchleh we helj tus bolooch
Sain bna uu bi jiremsen ymaa 1sar garantai bhad shinjilgee ogood tembvvtei gej garsan titr1:32 bsan 3taria tariulaad dawtan ogohod 1:8boltson bsan haldwartai gesen vgvv
Сайн байна уу надад зѳвѳлгѳѳ ѳгч туслаач нѳхѳр маань хүүхдээ 6 сартай байхад хаяад хүүхэн дагаад явсан гэтэл 1нас хүрэх гэж байхад нь үхлээ хатлаа та 2 үгүй бол гээ л ирсэн би ч хүүхдээ тѳрсѳн эцэгтэн нь байлгая гэж бодоод нийлсэн.Гэтэл 1 нас 8 сартай байхад дахиал нѳгѳѳ хүүхнээсээ салхаа байсан.Тэгээл салсан.Сая 4 сард шинжилгээ ѳгсѳн Тэмбүүтэй гэж гарсан.Тѳрѳхдѳѳ мазок,сирелоги ,цусны бүх шинжилгээ ѳгсѳн зүгээр байсан.Нѳхѳртѳѳ л их гомдох юм. Эцэггүй хүүхдээ ирээдүйн баталгаатай болгоё ѳѳдтэй амьдаря гэж зүтгэж мэргэжлээрээ япон явах шалгалт ѳгѳѳд тэнцсэн боловч энэ ѳвчин асуудал болоод байх юмаа.11 сар гэхэд сайн эмчлэгдэх цуснаас арилах боломж байгаа болуу 21 хоногт 3 удаа хийдэг тариа бичиж ѳгсѳн тэрийг нь хийж дуусаад титр ѳндѳр байвуул дахиад 21 хоног хийлгэж болдог болуу
Sn bnuu bi jiremsen ymaa tgd shinjelgee ogson chn 1:4te gj garsn neg tariulsan taria tariulsni daraa hariltsaand ortsinmaa manai nohor shinjelgee bas ogson hariugaa awaagvi bi oroo emchlgeend ortson bolood ch ymu hariltsaand ortson jn aigaad bnaa tembvvte hvvhed garchahwi gj
bi odo emchluuleed udaj bn tsusnaas maani arilahgui ymaa bur moson ustgah arga bhgui yu ajild shinjilgee ogohoor garch ireed bh ym hetsuu bs mini hushed eruul bn tsusand ni bga boluu helj ogch tuslaach
ymr taria nam100argilgah we hariu ogch tuslaach zaawal
Та бүхэн сайн байна уу? Би огт бэлгийн хавьталд орж, үнсэлцэж ч үзэж байгаагүй. Харамсалтайгаар ойрын хүнтэйгээ сойз сольж угааснаас болоод энэ өвчнийг туссан гэж боддог юм. Хагалгаанд орох болоод шинжилгээ өгөхөд оншлогдсон бөгөөд тухайн үедээ эмчийн хяналтанд эмчлүүлээд 5 жил өнгөрч байна. Одоо ч гэсэн эерэг л гардаг. Санаа зовоод хүнтэй ч үерхэж чадахгүй юмдаа. Зөвхөн бэлгийн замаар биш, ахиун нөхцөлөөр ч халддаг. Манай эмч эдгэрдэг гэхдээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй гэсэн. Шинжилгээгээр илэрч гарж ирээд байдаг шүү гэсэн. 100 % эдгэрсэн хүн байна уу?
Надад бас яг тийм асуудал бнаа яах ёстой вэ
Надад бас яг тийм асуудал бнаа яах ёстой вэ
1:4 titer gj haldwartai ym boluu emch AE gd vitamin bichij ogood sariin daraa shinjilgee og gsen
Сайн байна уу юм асуух гэсэн юм аа би саяхан төрсөн тэмбүүтэй гээд эмчилгээ хийлгэсэн хүүхдэд халдварласан үгүйг яаж мэдэх вэ
Хүүхэддээ шинжилгээ хийлгэсэн үү?? Хийлгэсэн бол хаана хийлгэсэн бэ? Ижил асуудалтай байна
Хүүхэддээ шинжилгээ хийлгэсэн үү?? Хийлгэсэн бол хаана хийлгэсэн бэ? Ижил асуудалтай байна
Сайн байна уу юм асуух гэсэн юм аа би саяхан төрсөн тэмбүүтэй гээд эмчилгээ хийлгэсэн хүүхдэд халдварласан үгүйг яаж мэдэх вэ
yum asuuj blhuu
Bi anh 2009 ond medeed emchilgee hiilgesen tvvnees hoish 2 hvvhed gargasan ervvl gesen ch odoo shinjilgee uguhuur tsusad garaad baih yum yaj tsusnaas arilgah we tuslaach
Sain u gerleltee bataluulah tsus shinejilgee ugchuus aigaad bna 4jiliin umnu gadagshaa garah geed shinejilgee ugsun tembuutei garsan tsusand chini 1.4 bna gesen odoo uur gazar bga dahiad garah bh da
Цусаа шүүлгэвэл бүрэн эдгэрэх боловуу?. Заавал хариулаад өгөөрэй
Bi emchilgee hiigeed edegsen gesen hariu avsan 2010ond odoo ve ve hamrand dotor ym garaad edgeh ymaa ene tegeed tenbvvtei holbootoi yu