sonin.mn
Миний уг санаа нийгэм төвшин болгохыг эрсэн буй за Чингис хаан
 
Гүн ухаарал
 
Хүний амьдралын хоёр дахь том салбар-соёлын дунд хэрд жагсах уран сайхан бас л олон салаа мөчир өнгө аястай баян бүрд л гэсэн үг. Юуг урнаар өгүүлж сайхныг бий болгох вэ? Нэгд, дээд их ачлалт нар сар од эрхэс орчлон ертөнцөө энх амгалан байлгах шүтлэг бишрэл, Хоёрт., байгаль дэлхийгээ унаган төрх, бүх амьтан ургамалд хэрэгтэй хэвээр байлгах., Гуравт, дээд төрөлт хүмүүн бидний гурван бие нигүүлсэн чанараа хадгалж гоо сайхан орших, харыг холдуулж цагааны энергийг хураах сайн үйлсийг байнга дуудаж байх ажгуу.
 
Хүн бүрт би биш (яг ингэж хэлэх хэцүү) сүнслэг бие оршин тэр нь дээд оюунт бурхан тэнгэрт тайлангаа тавьдаг бололтой. Сүнслэг бие оршдогыг шинжлэх ухаан нотлоод грамалчихсан, бас түүнд нь бидний өмнөх олон үеийн сайн муу зүйл дагалдаж байдгийг бурхан багш будда нээсэн, тэгээд бие сэтгэл үгээр үйлдэх нүглийг цээрлэж буяныг хурааж байж л үр хүүхэд хойд насандаа зөв хүн болох зүй тогтлыг томъёолсон, Чингис хаан үүнийг олон удаа сургасан. 
 
Энэ нь эдүгээ шинжлэх ухаан хариулахыг оролдож буй сайн муу энерги, туяанууд хар нүх зэрэг ярвигтай олон асуудал. Монголчууд яагаад эдгээрийг гадарлаж дээд эх үүсвэр рүү нь тэмүүлж шүтэн залбирч шившлэг уншлага үйлдэн (м.м сонин 2015 он, 008) цагааныг дээдлэн харыг жигшин хон хэрээ тогооны хөө, мухар эрэг агуйн талаар сонин домог яриа ч бий. 
 
Ньютон нүд рүүгээ хадаас хатгаж өөрийгөө туршилтын туулай болгох шахсан. Олон сая бага буурай ард түмэн коммунист балгаар гаслан зовж байгаад нүгэлт амьтад хээв нэг байгаа ч тэд хойд нас үр хойчдоо 18 тамын ёроолд унах нүгэл үйлдэж байгаагаа ойлгохгүй л байна.
 
Аль ч үндэстний уран сайхны соёл тэр нутаг олон түмэндээ сайхныг урнаар дуудан дуудан авчрах саарыг холдуулан холдуулан зайлуулахаар зорьдог. Монгол эртний уртын сайхан хүрэн, уяхан замбуу тив дуулал зэрэг хорвоо ертөнцийг уяраан зөөллөж монгол түмний амар амгаланг айлтгаж байдаг. Ер нь уран сайхан хоёрхон биений өгүүлэмж бус хотол олных учраас бодох хэрэг. 
 
Мунхаг мунагийн юм уу гэмээр хачин кино дуу гарч бүр гавьяат ардын төрийн гэх тодотголтой хүмүүс уран сайхны үнэ цэнэгүй ганцхан аяаар дуулах, мохоо, модон хэллэгтэй шүлэг найруулал гаргаж буй нь ичмээр юм. Монгол уран сайхан цолны уралдаан зэрэг дэв ахих гишгүүр бүү болоосой. Мөнгөөр биш гүн ухаарал, уран сайхны сэтгэлгээ давамгай байх учиртай.
 
Үндэстэн бүр өөр өөрийн онцлогт тохирох уран сайхан төрүүлдэг. Монголчуудын хувьд цэлмэг хөх, шар цагаан туяа, ногоон өнгө, хонь орд эрхшээсэн ч эр язгууртай (м.м сонин, 2015 он 30,31) Энэ нь инди буюу энэтхэгчүүдтэй төстэй дотоод сэтгэл их баялаг, бурханлиг, тансаг, Жавхаалаг, баясал ихтэй боловч зоримог “талын хэрсүүд” гэж хэлэгддэг нь үнэний хувьтай. Монголчуудын сэтгэл индиго, энэтхэгчүүдийн сэтгэл хөх бие нь индиго тул хоорондоо зохицож байдгаас нутаг улс хол ч оюун сэтгэлийн их холбоос мөнх оршсоор буй нь маш эртний уг сурвалжаас эхтэй. 
 
Манай дэлхий нэг бүхэл бүтэн тив байсныг энэтхэгчүүд: Гондван, монголчууд: Замбуу тив гэж байв. Мянган их сургуулиас илүүтэй уран сайхныг ард түмэн өөрсдөө бий болгодог учир зүй нь энэ л дээ. Эртнээс монгол хүний толгой бөөрөнхий эгэм сайтай байсан нь бодомж ухаан сүнслэг уламжлалтай, баруун зүүн тархины үйлдлээр тэнцвэрийн цагаан өнгө их үүрэгтэй. 
 
Өнөөгийн бумбын эринд монголчуудын нил ээд хэсэг суурьшиж нүүдэлчдийн тоо улам цөөрч бид эх байгалиасаа улам бүр хөндийрсөөр биеийн ба орчин агуй дахь өнгө туяаны нягтрал саармагжиж байна. Гоц авьяас мэдрэмжийн индиго туяа Чингис хаан, өндөр гэгээн Г.Занабазар нарт илүүтэй байсан нь тодорхой. Энэ туяа нь хөх цэнхэр өнгө хосолмол гэмээр зохицол тэнцвэрийн учраас энгийн нүдээр ялгах боломжгүй, бясалгалын ид шид зургаа дах мэдрэхүйд хүргэх эзэн богд Чингис хааны маань язгуур өнгө байжээ.
 
Монгол дуу
 
Төв азийн цээжин биенээ далайн түвшний дэлхий дунджаас 800 м өндөр, мөртлөө уулс нь намхан, уужим гавиу хөндий хээр тал ухаа гүвээ, ус мөрөн нь хүний хараа дууны хөвчийг шалгах буй за. Энэ бүхнээ дагаад монгол хүний цээж том уушиг, зурх, хоолой, хэлний эрхтэн сайн байх нигууртай. Олон зан үйлээр тэдгээр нь бэхжиж хөгждөг гэлтэй. Монголчууд их эртэч агаарын сайхнаар уушгаа дүүргэж хөдөлгүүрээ жигд ажиллагаанд оруулна. 
 
Шандаст хөлгөөр салхи зүсэн давхиж гүүний айраг цагаан идээ зүй зохисыг бүрдүүлэн уртын сайхан хүрэнээ ая оруулан зохиож дуулахуйд гурван өдөр шөнө болсон гэдэг. Монголчуудын уртын дуу хүн анхлан буйд бие биенээсээ төөрөх, араатан амьтнаас болгоомжлох, дайсан талаа сүрдүүлэх зэрэг хүчтэй дуу хашгираанаас үүдэн ихэнхи ард түмний дууны уртавтар аялгуугаар илрэх авч өргөн цар хүрээ, маш уран чичиргээ, нугалаа шуранхайг нэгэн дор цогцлоон бий болгодог нь яруу, цээл хослох гайхам урлаг мөн.
 
Дорждагва, Норовбанзад нарын дууг сонсоход ертөнцийн жам ёсыг ойртуулан холдуулаад байх шиг гайхамшигт мэдрэмж, монгол ардын богино дуу ч гэсэн яруу сайхан уянгалаг сэтгэмж өгч долгион ба эрчмийн үелзлээр тархаж сэтгэхүйг зөөллөнө. Төв эрхэмсэг, хол түгэцтэй хардал, чамин угалз, хаялга эгшиглэнтэй боржигон, урт биш их угалз, цохилготой баруун аймгийн арга барилууд бий. Мөн эршүүд цээл, эмшүү тунгалаг хоолойгоор хадаах нь сэтгэл сэргэн урам хайрлана.
 
Монгол Улсын нийслэл, аймгуудын төв, Дархан, Эрдэнэт хотод дэлхийн сонгодог дуурь, жүжиг тоглож соёл урлагийн бааз мэргэжлийн ур чадвар дээшилжээ. Монгол ардын дуу бүжиг, морин хуурын чуулга, симфони, бүжгийн хамтлагтай. Маш эртний лимбэ, дун бүрээ, бишгүүр, цуур, доомбороос аваад орчин үеийн хөгжмийн зэмсэг, кино урлаг хөгжиж байна.
 
Морин хуур
 
Монгол хүн морио молор эрдэнэ хэмээн толгой чээжийг нь өхөөрдөн илэн таалж соёолон адууны тоос хурдан морины хөлснөөс адис аван, хот айлын дээд талд морины уяа, айл гэрийн хойморт морин хуур баримал зураг хуар байрлуулна. Адуугаа 68 зүс, 20 янзаар нас шүдийг тогтоон хайртай морьдыхоо толгойг хайрхан овоонд тавих буюу авдрандаа хадгална. 
 
Эрт цагт нэгэн сайн эр жонон хар далавчтай морио дурсан санаж толгойг модоор сийлэн ширээр нь цар, сүүлээр нь хялгаслаад давирхай түрхэж дуу гарган сайхан жонон хар мориныхоо алхаа, гишгээ, хатирааг эгшиглүүлэн суудаг болсон домогтой.
 
Аргасун хуурчийн тухай домог Чингисийн цадиг, Сагансэцэний түүх, Инжинаашийн хөх сударт гардаг. Монгол айл бүр морин хуураа эгшиглэхгүй гэрийн жавар арилан хүмүүний ажил үйлс хийморь золбоо нэмэгдэнэ гэж үздэг. Бурхадын хөгжим морин хуурд байгаль эхээс мод, арьс, хялгас авч оньс сийлбэрийн аргаар 
 
1. Морины толгой, 
2. Чих буюу хөтлөгч, 
3. Дээд доод тэвх, 
4. Иш, 
5. Доод дээд цар, 
6. Хялгасан жавхдас.
 
Морин хуурын хоёрхон жавхдас ид шидийн эгшиглэн хадаж хорвоогийн бүхий л өнгө аяс сонсогддог.
 
Монгол төрийн хүндэтгэлийн танхимд төрийн их морин хуур заларч Монгол хүннү гүрний 2220 жилийн ой, Их монгол улсын 805 жил, Богд хаант Монгол Улсын 100 жилийн ойд мянган морин хуурчдын тоглолт болж дэлхийн өв сан, гиннесийн номонд бичигджээ.
 
ВА Моцарт, Л.Ветховен, Ф.Шүбэрт зэрэг сонгодог симфоноос аваад монгол найрлал хөгжим ардын урт богино дуу орчин үеийн хип хоп аяыг ч морин хуураар тоглож болдог.
 
Монгол бүжиг
 
Эрт үеэс эхлэн өвөрмөц дэг хөдөлгөөнтэй үнэхээрийн гайхамшигт бүжгийг монголчууд дэглэн найруулж, бүжиг наадам, дуу хуур, хөгжмийн арвин их соёлын өв уламжлалын сан хөмрөгтэй байсан тухай монголын тулгар түүх, он дарааллын бичиг, харь газрын эрдэмтэн жуулчдын дуртгал, зохион бүтээл, тэмдэглэл баримт сэлтээ олон удаа тохиолддог юм.
 
Өвгөдийн сүмийн их танхимд янз бүрийн хөгжмийн багажтай 312 хөгжимчин ордны найрлал хөгжмийн бүрдэл болж-312 эрэгтэй эмэгтэй бүжигчин тэр хөгжмийн аянд бүжиглэдэг бүжгийн хүрээлэн хэмээх эндхийн бүжигчид алтан торгомсог алтан саахатгамал магнаг, бие гэрэлтсэн нимгэн хувцас өмсч цэвэр гоолиг орь залуу бүсгүйчүүд тэнгэрийн (Энэтхэгийн) охид дагинасын дүрд хувилан бүжиглэхийг Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр ихэд сонирхон шохоорхож байсан тухай тэмдэглэсэн байна. 
 
Бадралт баг бишгүүр бүдүүн нарийн, урт богино олон лимбэ мэтийг баглан багцалж хөөрөгдөн дуугарахад хөгжимч хүн хурууныхаа үзүүрээр олон даралтыг даран тэр даруул тус бүрийн лимбэнд хий оруулан дуугарна.
 
Бадралт баг бишгүүрийн хоёр талд модоор сийлсэн тогос байдаг байж, тэр нь тогосны өдөөр хийсэн сүүл, далавчтай, далд сууж байгаа хүн нэг оньс эргүүлэхэд тэр хоёр тогос далавчаа хөгжмийн аясаар нийлүүлэн дэрвэж, сүүлээ дэлгэн хумьдаг байжээ.
 
Эртний монголын бүжигт эмэгтэйчүүд уян зөөлөн, наалинхай уянгатай, гол төлөв нахилзах, үелзэх, суялзах зэрэг уран намбалаг хөдөлгөөнийг хийж бүжиглэдэг байсан ба эрчүүд идэр зоригтой эрэлхэг чадалтайгаа гарган гайхуулж их төлөв үсрэх, дүүлэх, харайх зэргээр сэргэлэн жавхлантай хөдөлгөөнийг хийж бүжиглэдэг байсан нь маш өвөрмөц шинжтэй агаад, монголчууд дээр үеэс өөрийн сонгодог бүжигтэй байжээ. 
 
Баруун зүүн хязгаар нутгаар оршин суудаг олон ястанууд өөрсдийн аж амьдрал, зан заншчыг тусгасан өвөрмөц сайхан бүжигтэй байсан нь мэдэгдэж байна.
 
Хүрээ цам нэг өдөр цамнадаг байхад Эрдэнэзуугийн цам хоёр өдөр цамнадаг байжээ. Эдгээр цамын дэг найрууламж, дэс дараалал, бүрэлдэхүүн нь өөр өөр байсан байна. Зарим хийдийн цамд хашин хаан, цагаан өвгөн гэж нөгөөд нь хар өвгөн, хүрэн өвгөн буюу зарим хийдийн цамд буга согоо байхад нөгөө нь буга нохой, буга үхэр, хэрээ, галуу, тогоруу, бас Майдарын цамд Дударын цам гэж хүүхдүүдийн цам байсан байна. 
 
Баруун монголын олон ястны бүжиглэх нь ихэвчлэн гар хөдөлмөрийн үйлдэлтэй холбоотой бөгөөд ерөнхийдөө цээжин биеийн хөдөлгөөн голлоно. Үүнд: торгууд хөдөлгөөнөөс голлосон байхад, дөрвөд цацлага эвлэгхэн хаялгаас голдуу бүтдэг юм.
 
Манай ардын бүжгийн аль алинд нь түгээмэл байдаг бүжгийн үйлдэл-хөдөлгөөн бол морины тухай биелэг, чичрэг хөдөлгөөн ба морины тухай магтаал бол хуур, товшуур, шударга, доомборын "татлага" аялгуугаар халх, баяд, торгууд, дөрвөд, казах, урианхай, захчид жороо морины сайхан намбалаг явдлыг илэрхийлсэн цээжин биеийн маг чамин шигшрэлт, шилгээлт байдаг байна.
 
Орчин үед монгол уламжлалт бүжиг улам хөгжиж сонгодог хэлбэр загвар бүрдэхийн хамт дэлхийн сонгодог бүжгэн жүжиг нийтийн хүртээл болжээ. Энд монголын соёл урлагийн коллежи, их сургууль зонхилох үүрэгтэй. Театрын урлаг, кино, дүрслэх урлал, хөшөө дурсгал чамлахааргүй төвшинд хүрчээ.
 
Энд би уран сайхны их салаа мөчрийн гуравхан хэсгийг товч дурьдааа. Тэр их ойгоос самар түүх төдий юм. Хамаг урлагийн гол сүнс нь гүн ухаарал, цэцэн мэргэн, уран сайхан, оюунлаг, өөдлөн дэвжих чавхдас хөглөгдөж, сэтгэлийн их ариусал хайрлах ёс зүйтэй. Түүгээр хөх тэнгэр, хөх толбот, хөрст дэлхий зохицон уялдаж, оршихуйн тэнцвэр, эрч хүч сайн сайхныг хайрлах буй за. Жинхэнэ ардын уран сайхан мөнхийн ус хүртэн түм буман жил цуурайх нь бидэнд ихийг өгүүлнэ.
 
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн судлаач Н.БААТАР