sonin.mn
Нийслэлийн Засаг Даргын Захирамжийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний байгууллагуудын хаах цагийг түр хугацаагаар хойшлуулжээ. Тодруулбал, баар, цэнгээний газрууд аравдугаар сар хүртэл 04:00 цаг хүртэл ажиллана.
 
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Өнөөдөр энэ захирамжийн талаар олон нийтэд мэдээлсэн. Туршилтаар цагийг түр 04:00 болгон өөрчилсөн" гэв.
 
Шинэ журам гартал буюу аравдугаар сар хүртэл энэ цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна. Урьд нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд 00:00 цагт үүдээ барьдаг байсан билээ.