sonin.mn

Анагаах ухааны доктор, профессор Виталий Евгеньевич НАЗАРОВ хоол боловсруулах эрхтнүүдийн өвчний тухай хүмүүсийн асуултад хариулж байна.  

«74 нас хүрсэн ч би өөрийгөө залуу гэж бодож явдаг. Олон өвчтэй болвч ихэнхийг нь эмийн бус аргаар аргалдаг. Гэхдээ надад амсарын ажиллагаа суларснаас хоол маань улаан хоолойруу буцдаг нэг өвчин бий. Эмч нар энэ өвчин эмчлэгддэггүй гэх юм. Мэргэжилтнүүд энэ талаар зөвлөгөө өгөхсөн болов уу?»

В.Назаров: Ходоодны амсрын ажиллагаа суларсан гэдэг нь улаан хоолойноос ходоодруу ордог цагирган булчин суларч, ходоодноос хүчилтэй хоол улаан хоолойруу буцдаг болохыг хэлж байгаа юм. Иймээс улаан хоолой үрэвсэж, цээж хорсдог болно. Энэ нь гол төлөв буруу хоол-лосноос болж үүсдэг өвчин. Энд би зөвхөн хоолоо алдаг оног идэхийг хэлээгүй. Үүнээс гадна хуурай хүнсээр, хам хум хооллох, шинэ талх, нарийн боов, кофе, лооль, шарсан төмс байнга идэх зэрэг нь амсрын булчинг сулруулдаг.

Өнөө үед метамол, метоклопрамид, перинорм, реглан, церуглан зэрэг цагирган булчинг чангаруулан, үүгээрээ ходоодноос хоолойруу хоол буцахыг болиулдаг эм олон байдаг. Гэвч бид эдгээр эм нь шалтгааныг бус, зөвхөн үр дагаврыг нь л эмчилж байгаа юм гэдгийг сайн мэднэ. Тиймээс амсрын ажиллагаа суларсан бол хооллолтын горим баримтлах хэрэгтэй. Яарч сандралгүй, тогтмол дагт хооллож байх шаардлагатай. Юм идэхээсээ 10-15 минутын өмнө ходоодоо халааж, стакан шингэн зүйл, цай, хийжүүлээгүй рашаан уух нь зүйтэй.

Өдөрт 1 удаа шөлтэй хоол идэж, хангалттай их ногоо цагаа хэрэглэж байвал сайн. Амсрын ажиллагаа сулрахыг эмчлэхэд юм идсэнээсээ хойш 1.5-2 цагийн туршид хэвтэж хажуулахгүй байх нь маш чухал. Ходоод хэвийн ажиллахын тулд хөдөлж, явж байвал маш сайн. Амсрын ажиллагааны сулралтай бол өндөр дэрэн дээр хагас суугаа бандаптай унтаж байх нь зүйтэй. Зарчмын хувьд эдгээр арга хэмжээг авсан байхад амсрын ажиллагааны сулралтай ч хэвийн амьдрах боломжтой.    

Харин дээж хорсоход хэрэг болдог хэдэн сайн жор зааж болох юм.

-Өдөрт 2 удаа өглөө болон үдэш унтахынхаа өмнө 21 хоног 1 хоолны халбага буцалсан усанд 0.2 гр барагшуун (мумиё) уусган ууж байх.

-Адил харьцааны алтан дэгцүүхэй (зверобой), төлөгч өвс (тысячелистник) намгийн хөвүүргэнэ (сушеница болотная) хатааж жижиглээд холино. 1.5 хоолны халбага хольц дээр 0.5 л буцалсан халуун ус хийж, 2 даг идээшүүлээд, шүүн, өдөрт 4-5 удаа тал стаканаар уудаг.

«Би 78 настай. Найз хөгшчүүлийнхээ зөвлөсний дагуу өдөр бүр сүүн мөөгөөр тараг исгэж уудаг. Тараг уусан таван сарын хугацаанд нарийн гэдэсний ажиллагаа хэвийн болж, ганц  ч удаа ханиад хүрсэнгүй. Гэвч би энэ тарагны тухай бараг юу ч мэдэхгүй юм. Сүүн мөөг хүний биөд хэр сайн байдаг тухай албан ёсны ямар нэг мэдээлэл ерөөсөө олж мэдээгүй. Найз нарын  маань ярьсан шиг тийм сайн юм уу? Эсрэг заалт байдаг уу? Түүнийг хэрхэн зөв арчлах вэ?»

В.Н.: Сүүгээр исгэж бэлдсэн дагаан идээ тогтмол хэрэглэж байх нь ялангуяа настай хүний хоол боловсруулах эрхтнүүдийн ажиллагаанд маш сайн байдаг хэмээн би ярьдаг, цаашид ч ярих болно. Яагаад? Яагаад гэвэл тэдгээрт бие махбодид чухал хэрэгцээтэй олон янзын уураг, эрдэс бодисуудаас гадна боловсруулахад хэцүү байдаг эслэгийг задлахад тус болдог бичил биетүүд агуулагддаг.

Сүүн мөөгөөр исгэсэн тараг нь нарийн гэдсэн дэх нянгийн харьцааг хэвийн болгож, бие махбодиос хүнд металлуудын нэгтгэлүүдийг гадагшлуулан, судас хатуурахаас сэргийлж, бие махбодийг ерөнхийд нь тамиржуулан, арьс, үс залуужуулдаг. Тиймээс тогтмол сүүн мөөгөөр исгэсэн тараг ууснас таны ходоод гэдэсний ажиллагаа хэвийн болж, дархлаа нэмэгдсэнд нь гоц гойд зүйл үгүй. Тарагнаасаа ууж байгаарай, танд зөвхөн тус л болно уу гэхээс муу зүйл болохгүй.

Сүүн мөөгийг арчлахад маш хялбар. Тасалгааны хэмийн урсгал усанд угаагаад (үүнийг өдөр бүр хийх хэрэгтэй, эс тэгвээс үхнэ), буцааж шилэнд нь хийн, шинээр сүү хийдэг. Шилээ таглах хэрэггүй самбайгаар л бүтээж байхад хангалттай. Хэрэв та хэдэн өдрөөр өөр тийш явах болвол сүүн мөөгөө илүү том шилэнд хийгээд, усаар шингэлсэн сүүгээр дүүргэж харанхуй, сэрүүн газар тавьж болно.

«Бүдүүн гэдэсний архаг үрэвсэлтэй, өтгөн хатдаг гэдэс өвддөг. Өтгөн хатахад тус болдог үр дүн сайтай арга юу байна, зөвлөнө үү.»

В.Н: Орчин үед ихэнх мэргэжилтэн бүдүүн гэдэсний архаг үрэвслийг үрэвссэн бүдүүн гэдэсний хамшинж хэмээн нэрлэх болсон. Гэхдээ энэхүү өвчнийг юу ч гэж нэрлэсэн шинж тэмдгүүд нь адилхан, гэдэс өвдөж, гэдэс дүүрэн, өтгөн хатдаг.

Энэ өвчнөөс болж шаналдаг өвчтөнүүддээ хялбар авч үр дүнтэй доорхи аргуудыг хэрэглэхийг зөвлөдөг.

•1 хоолны халбага бүрэлгэнэ (калина) жимс-дээр стакан буцалсан халуун ус хийж 40 минут идээшүүлээд, өдөрт 3 удаа стаканы 1/4-ээр юм идэхээсээ 30 минутын өмнө ууна.

•Унтахынхаа өмнө яарангүй, бага багаар оочлон 1 хоолны халбага ургамлын тос хутгасан стакан тараг уудаг.

•1 хоолны халбага эмийн алтан товчийн (ромашка аптечная) цэцэг дээр стакан буцалсан халуун ус хийнэ. Хөрснийх нь дараа 1 цайны халбага зөгийн бал хутгаад, 7 хонгогийн турш унтахдаа бургуй тавьж, 7 хоног завсарласны дараа курс эмчилгээг давтаж болно.

«Би цөсний хүүдийн үрэвсэлтэй (холецистит). Энэ өвчний үед хэрхэн хооллож байвал зүйтэй вэ? Надад ардын эмчилгээний ямар нэг арга тус болох болов уу?»

В.Н.: Цөсний хүүдийн үрэвсэлтэй хүн нарийн чанд хоолны дэглэм баримтлах хэрэгтэй байдаг. Түүгээр ч барахгүй, хоолны дэглэм нь эмчилгээний үндсэн зарчмуудын нэг болдог. Хоногт 5-6 удаа бага багаар тасалж хооллож байх шаардлагатай. Утсан, тос ихтэй, хурд, нөөшилсөн хүнс, шоколад, какао, архийг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Сүүн болон ногоотой шөл, чанасан будаа, чанасан өөх тос багатай мах, загас, исгэж бэлдсэн цагаан идээ, хучмал, чанасан болон түүхий ногоо идэж байхад сайн. Шөлтэй хоол, чанасан будаандаа халуун усанд дэвтээсэн улаанбуудайн хивэгнээс 1-1.5 хоолны хапбагыг хольж байх нь их тустай.

Ардын эмчилгээний хувьд гэвэл цөс туух, шээс туух, үрэвсэл намжаах, нянгийн эсрэг үйлчилгээ бүхий ургамлын хольд санал болгох байна. Адил хэмжээний хусны (берёза) навч, арцны (можжевельник) жимс, шарилж (полынь)"-, төлөгч өвс (тысячелистник) хольж жижглэнэ. 1 оолны халбага хольц дээр стакан буцалсан халуун ус хийж таглаатай саванд зөөлөн гал дээр 5 минут чанаад, 1цаг идээшүүлдэг. Шүүж, өдөрт 5-6 удаа юм идэхээсээ 30 минутын өмнө 1 хоолны xaлбaгaap уудаг.

«Ойрмогхон цөсний хүүдийд маань 10-12 мм хэмжээ бүхий чулуунууд байгаа нь илэрсэн. Ийм өвчтэй хүн шинэ лооль идэж болдоггүй хэмээн хаа нэгтээ сонссон юм байна. Би бүхий л амьдралынхаа турш тэдгээрийг дуртайяа идэж ирсэн, тэгээд ч манайх хашаандаа тарьж ургуулдаг. Профессор В.Е.Назаров гуай энэ үнэн үү, би үнэхээр лооль идэж болохгүй юм уу гэдэгт хариулж өгөхийг хүсч байна.»

В.Н.: Шууд тодруулцгаая. Бутан дээрээ боловсорч улайсан лооль цөс туух үйлчилгээ нэг их үзүүлдэггүй. Харин ногооноор нь түүж, дараа нь боловсорсон бол өөр хэрэг. Тэд цөс туух үйлчилгээ үзүүлдэг болохоор цөсний чулуутай үед идэх хориотой. Хурааснаас хойш боловсорсон лоолиос гадна цөсний хүүдийг түргэн агшаадаг хүнсний зүйлүүдийг идэж болохгүй. Энэ нь юун түрүүнд тослог, шарсан, хурц хоол. Мөн цөс туух үйлчилгээ бүхий эрдэнэ шишийн сахач (кукурузные рыльца), мөнхдэцэг (бессмертник), нохойн хошуу (шиповник) зэргийг ууж болдоггүй.

Түүнээс гадна миний эмчлүүлэгчиддээ үргэлж хэлж байдаг нэг нарийн учир байдаг. Ямар хүнс хэрэглэхээс гадна цөсний чулуутай хүн хоолыг хэрхэн идэх нь чухал байдаг. Өлсөж байгаа хүн хоолны бараа хараад түргэн түргэн үмхэлж идэх юм бол цөсний хүүдий огцом агшин өвчин тань хөдлөх нь даамжиггүй. Харин хоолоо мэдэрч, амталж, аажуу тайван идэх юм бол хүүдий аажмаар агшиж, чулуунууд ч өвтгөхгүй.

Эх сурвалж: "Анагаах арга билиг"