sonin.mn
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.
 
Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг
 
Ч:7 "Нисэх – МУБИС - Ард кино театр"
 
Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Хүнсний 4-р дэлгүүр"
 
Ч:77 "Нисэх – Яармаг - 120 мянгат" чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.