сонин mn
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн уурхайн ажилчид  өнөөдөр /2023.09.15/ 07.00 цагаас эхлэн ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн билээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захирал Г.Ёндон болон ажил хаялт зарласан тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зөвшилцсөний эцэст 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн тус үйлдвэрийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэх шийдвэрт хүрсэн байна. Ингэснээр ажил хаялт зогсчээ.
 
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо энэ тухай: "Ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Эв санааны нэгдлээ илэрхийлж, хүчээ нэгтгэсэн уурхайчдадаа баярлалаа. Гэрээ баталсны дараа нэгдсэн мэдээлэл өгөх болно" гэсэн байна.
 
С.Сарнай