sonin.mn
ХЕЛЬСИНКИ. /DW/. Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор зургаа дахь жилдээ дараалан шалгарсныг дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан өнөөдөр танилцуулсан тайлан харууллаа.
 
АНУ-ын судлаачид Дэлхийн аз жаргалын тайлангаа “Gallup” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргажээ. Санал асуулгын үеэр олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсээс амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь тодруулан асуусан байна.
 
Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд, Дани, Исланд тэргүүлжээ.
Израил улс энэ онд өмнөх жилийнхээс таван байр ахиж дөрөвдүгээрт бичигдсэн бол Нидерланд тавдугаарт жагссан байна. Улмаар эхний 10 байрт Швед, Норвег, Швейцар, Люксембург, Шинэ Зеланд бичигджээ.
 
Харин Герман улсын хувьд өмнөх жилийнхээс хоёр байр ухарч 16 дугаарт жагслаа. АНУ, Их Британи, Франц улсуудын хувьд тус тус 15, 19, 21 дүгээрт бичигдсэн байна. Эцэст нь, Афганистан, Ливан жагсаалтын сүүлийг мушгижээ.
 
Дэлхийн аз жаргалын тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, авлигын түвшин, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг