sonin.mn
Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн Гадаад хэргийн сайд нарын хуралд БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд Ван И оролцож, Хятад улсын байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал Ван И :“Украины асуудлаарх Хятадын талын байр суурь тууштай бөгөөд тодорхой. Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөх ёстой. Талууд аюулгүй байдлын хууль ёсны зарчимд илүү анхаарал хандуулж, хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс дараах дөрвөн зүйлийн санал дэвшүүлж байна. Тухайлбал:
 
Нэгд, яриа хэлцэл, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг тууштай баримтлах.
Хоёрт, хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллах.
Гуравт, хүмүүнлэгийн хямралыг намжаах.
Дөрөвт, Гадаад улс орны оролцоог бүх хүчээр таслан зогсоох хэрэгтэй" гэсэн байна.
 
Г.Бямба