Цэвэр цэмцгэр Сингапураас туршлага судлаад ирсэн Ерөнхий сайд маань акууркаа гудамж, талбайд ил задгай шидсэн "ядуу" Монгол тамхичинаа 50'000'000 төгрөгөөр торго гэж хэлсэнийг сая фэйсбүүк ухаж байгаад үзлээ. 50'000'000 байх даа ч яахав дээ. 5000 төгрөг бол яахав, акууркаа шидээд торгуулаад байж болох л юм. Ёстой "бороонк" хөдөлчихлөө. Уур хүрч, уушиг зүрх минь амаар гарах нь. Болкоон дээрээ гарч ганц тамхи татаж, тайвшрах минь...
МАН-ын 30 дугаар их хурлаар Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулахдаа "...зарим асуудлыг шийдхийн тулд ард түмэнд их, бага хэмжээний өвдөлтийг мэдрүүлэх болно" гэсэн нь чихэнд цуурайтах шиг болов. Төр хонгон дээр минь банзадвал шарандаа тэснэ ээ. Харин ганцхан акууркнаас болж тэртэй тэргүй амьдралд хүрэлцэхгүй байгаа цалингаас минь олон арав дахин мөнгөөр торгоно гэвэл үнэхээр өр зүрх минь өвдөх болно. Та нар ядарсан иргэдээ торгож ханав уу?
Гэсэн шүү юм бодоод тамхиа шуналтай соров.
Энэ бичлэг бол эх орноо үнсний сав болгогчдод сануулга өгч буй санаатайгаар тараасан сайдын бичлэг. Ирэх намар ирэх эхний "өвдөлт". Хонго тариа тарихын өмнө хоёр, гурав тогшдог доо.
- Юун тариа?
- Акууркны эсрэг вакцин...
Бид чинь жилд 170'000'000'000 төгрөгний тамхи татдаг тамхичин ард түмэн шүү дээ. Өдөрт 3 ширхэгийг татдаг хүн жилд 1000 ширхэг акуурк хаяж байна.
Үүний хэд нь хогийн саваа онодог бол?
Зун болгон эх орноороо аялсан бидний халагладаг сэдэв бол хог. Эх орны маань хаа сайгүй гялгар уут хийсч, ундааны сав өнхөрч, архины шил гялалзаж байна. Хотын маань хаа сайгүй акуурк хэвтэж, шүлс гялтайж байна. Аялахаар ирсэн гадаадууд хүртэл хог цэвэрлээд явж байна. Багшийн дээдийн тэнд Япон эмгэн өдөр бүр акуурк түүдэг байсан. Харин бид акууркаа хаа сайгүй шидэж байна. Хогны эсрэг "дайн"-ыг бидний нүдэнд дасал болсон акууркнаас эхэлж байгаа юм биш үү.
Ингэхэд тамхиныхаа ишийг энд тэндгүй хаях нь зөв үү, та минь ээ. Иргэдийн амьдрал хэцүү байгаа тул торгууль ч гэсэн бага байх ёстой гэдэг нь хэр авцалдаатай юм бэ? Торгох, торгуулах нь орлоготой хамаатай юу? Ухамсартай хамаатай юу? Торгуулийн зорилго нь юу юм. Та торгуулахгүй байж болдоггүй юм уу?
Энэ бүх эгдүүцэл, эсэргүүцэл чинь "Тамхиа хаа хамаагүй хаямаар байна. Тэгээд бага мөнгөөр торгуулъя" гэж л сонсогдоод байна даа.
-Хогтой хатуу тэмцье гэхээр бүр ихээр эсэргүүцээд байгааг чинь юу гэж ойлгох вэ?
-Акууркаа дуртай газраа няслах, 50 саяын торгууль хоёрын аль нь 1-р асуудал юм бэ?
-Сошиалчид алийг нь түрүүлж шүүрч аваад шуугих ёстой юм бэ?
-Хот нэг үеэ бодвол хогийн савтай, тамхины цэгтэй болсон. Үнсний савгүй машин гэж байхгүй. Тамхи барьсан гар тань гадагшаа бус дотогшоо сунахад л болно.
Тамхиныхаа ишийг тийш нь хийчих.
- Миний машин хогийн сав уу?
- Тэгээд Улаанбаатар чиний үнсний сав юм уу?
Өчүүхэн цогтой акууркны учруулсан хохирлыг сануулах олон түймрийг бид мэднэ. Торгуулах нь бүү хэл дээлийг чинь ч нөмрүүлж мэднэ. Орцондоо, пүнкэрт, шатан дээр хаясан олон акуурк олон айлыг орох оронгүй болгож ч байсан. Архинд бурууг өгдөг шиг акууркыг бас хэлмэгдүүлмээргүй байна. Хэн түүнийг татаад хаяв.
50 сая бүү хэл 5 тэрбумаар торгоно гэсэн ч торгуулахгүй байж болно. Акуурка хогийн саванд хийгээд л гүйцээ. Тэр цагт тэр муу төр засаг, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ чамд ч торгуулна гэж байхгүй шүү. Эцэст нь хот хоггүй, хэтэвч мөнгөтэй, орчин цэвэр үлдэнэ.
Тамхи дуусаад акууркандаа тулчихаж. Дотор ч уужирлаа. Доош нь шиддэгээрээ шидчих үү. Ер нь больё. Болкоон дээрээ нэг варианы шил тавья...
Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Uxaantai tsarailj olon yum yarij seveed bailgyi tatsan tamxiniixaa ishiig xogiin savand xiichix. Tegeed l asuudal shiidegdee.
заа нэг муу ядарсан амьтан гээд л хог тариад явах юмуу татсан бол хогоо гэртээ аваачиад хогийнхоо саванд хаяад сурчих юун хачин юм сэвэх юм наад нэг орк зангаа хаяцгаах хэрэгтэй
ЗА ЗАЙЛАА
ЭР ЭНДЭЖ ЭРЭГ НУРДАГ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ ТОРГУУЛИАД БАЙЖ ДЭЭ ККК
Батуулийг хотын дарга байхад гадуур тамхины иш хог хаядаггуй байсан шуу Энд тэндгуй хогийн сав байсан Одоо хогийн сав нь ч байхгуй болсон
фейсбук байхгүй уншдаггүй мөртөө сонин дээр тавьсан нэр хаяггүй юман дээр бид бичиж унших юм фейсбук рүү орох гэхээр мэдэхгүй юм даа энэ их тэгтэй тоо хэд ч юм арай үгүй байлгүй
Энэ явуухүү гэж нэг галзуу тусчихсан хүн байна ! Боронко нь хөдөлчихөж гэнэ !
Энэ мэдрэл муутай хүн шиг байнаа??
Гүйцэд уншчихаад дүгнэлтээ хий
Үгүй ээ зүгээр бөгс долоогч л байна. Ухаан санаа бол эрүүл.
Энд сэтгэгдэл бичигчид ядахдаа гүйцэд уншчихаад бичигчийг шүүмжлээч дээ. Хогийн саванд тамхины ишээ хаяад сурчих л гэж хэлээд байна шдээ. Нээрээ хүний хэлж бичиж байгааг ч ойлгохгүй галзуу амьтад л сэтгэгдэл бичиж дур тавьдаг болоо шив
ЗА ЗАЙЛАА ЧАМАЙГ ТОРГУУЛИАД ЗОГСОЖ БАЙХЫГ ХАРАХ ЮМ САН ЭР ЭНДЭЖ ЭРЭГ НУРДАГ ЮМ ШҮҮ ККК
Зөв л хэлж харин бронкдоод орлилдоод байгаа нөхдүүд гүйцэд унших тэгээд ойлгохгүй бол хүнээс асуугаад тайлбарлуул
Тамхины ишээ ил хаясан хүнийг торгоно. Маш зөв. 1 сая төгрөгний цалинтай тамхины ишээ хамаагүй хаядаг бидний монголчууд торгуулиа төлөх үү эсвэл 50 сая төгрөггүй юм чинь гээд гээд орхих уу, эсвэл 50 сая төгрөгтэй дүйцэх өөр арга хэмжээ олох уу зүгээр л хэзээ ч үл гүйцэлдэх үлгэр яриад ерөнхий сайд байх нь гоё байх уу...
Тамхины ишээ хаа хамаагүй хаяж байгаа нөхдийг "улсын нэр хүндийг зориуд унагааж, Улаанбаатар нийслэл хотыг муухай харагдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан" гэж үзээд 50 сая төгрөгөөр торгоод зогсохгүй Улаанбаатар хотод амьдрах эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага үүн дээр анхаарал тавьж ажиллавал зохино. Уг торгуулийг тавьсан албан хаагчид үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал олгож, нэг жилийн дотор хамгийн олон урамшуулал авсан цагдаад офицер цол олгож байхаар хуульчилбал зүгээр...
балай шахуу юм хүн үгний алдаа гаргаа л биз ашгүй солиорч балайрах юмаа олж дээ
Сингапур бол маш хатуу хуультай орон.Тэнд ёс зүй шууд хууль болдог. Ер нь хөгжингүй орнууд энэ талруугаа л байдаг.
Аймгийн тендер будилуулдаг батням гэгч луйварчин төрийн албаныханд гай болж хорлож матаж ажлаас нь халуулж дараа нь өөрийн ах дүүгээ оронд нь оруулах гэцэн алиа алдаж явах юм. Энэ хулгайчид ичих нүүр байна уу. Хулгай залилан эрүүгийн гэмт хэрэгтэн энэ новш түнэл сумаас мягмарнарантайгаа нийлж их мөнгө идэж хулгайлсан даа
Акууркаа хаяхаа больчих, тамхи татхаа больчих тэгээд л болоо биш үү.Эрүүл мэнд , амны ариун цэврээ бодохноо ч гэсэн!!!
Tamhia tataha l bolchih tamhichin mini
Таалагдлаа. зөв мессеж
Дутуу л бодож байна даа. Удахгүй эзэн холбогдогчгүй акууркнаас болж өчнөөн хүн дээлээ нөмөрч шоронд орно. Зарим пачкаар нь татаж, хаяснаас болж насаараа шоронгоос гарахгүй, насаараа төлөөд дийлэхгүй өртэй болно. Энэ тэгээд зөв үү?
УБ н хогний 0.001 хувь нь л окурка.Ы2сдаа яах юм Тэр хотын мээр, ЕС гэгч нь гудамжаараа алхаач.Энэ ЕС гэгч үнэхээр арчаагүй залуу юм аа Ийм хүн ЕС хийж байдаг бол бидний царай Барааны үнэ хэд дахин өссөн бараа саатсан энэ тэр й талаар дуугарахгүй Тэгээд дуугарсан болгон нь энэ хүнийг хэн бэ гэдгийг харуулдаг 400 сая жуулчин Гүүглээс шпаргалдах 50 сая торгууль цахим Монгол гээд цуварна.Үүнийг харгалзаж ийм этгээдээс салж чадахгүй бол ард түмэн бидний хохь.МАН энэ мафийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа
ЯВУУ ХҮҮ ЯВ ЦААШАА
Данхан толгойтыг хойт солонгос явуулья тэнд авилгачдаа олны өмнө дүүжилдэг юм байна лээ.
Татсан тамхиныхаа ишийг гудамжинд ил хаях нь үнэхээр буруу гэдгээ л ойлгуулах гэж хэр чухал асуудал ярьж байгаагаа л мэдрүүлэх гэж тийм их өндөр торгуулийн дүн хэлж л дээ Үүнээс ч чухал асуудлуудаа шийдээд явж байгаа бол дагах нь зөв гэхсэн энэ улсад худал хулгайг эхний ээлжинд ярих хэрэгтэй байна Нийгмийн муу муухай үзэгдлийн эсрэг иргэд олноороо нэгдэн өргөнөөр оролцох тухай ярих хэрэгтэй байна. Тэгсэний дараа болцгооё доо тэр тамхины асуудлаа
Америкд баян хужаа өвгөн өглөө бүр гудамжныхаа хогийн савуудыг цэвэрлэдэг байсныг мэднэ.Ийм хүмүүстэй нийгэмтэй болохын төлөө тэмцэх нь төрийн үүрэг.
Явуухүү ч тролл байна л даа.
haan ch delhi dr 15.000 usd torgoduu bur uls torch il tod jngej heldeguu, chi bytgi bigs doloo tgvl 60 teebumaar torgono gechuheevh nrtei geer ni, tgd ugasaa ta nr l hayhgui bhd bno gd tsetserheech chi, ingej huuli batlahgui ee muu bogs doloogchoo, ugui gj hlj sur nz nuhud bs hmt ajiladag humuustee za, bi tgj bdhgui bn gej golog ahig bhaar, huni mngo avj bln alban tushaaltanuudin talar bishdeg iin shde ard tumniig tebeg gej bichdegyui shde bogs dologchoo.
Тамхины ишээ хаа хамаагүй хаяж байгаа нөхдийг "улсын нэр хүндийг зориуд унагааж, Улаанбаатар нийслэл хотыг муухай харагдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан" гэж үзээд 50 сая төгрөгөөр торгоод зогсохгүй Улаанбаатар хотод амьдрах эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага үүн дээр анхаарал тавьж ажиллавал зохино. Уг торгуулийг тавьсан албан хаагчийг үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал олгож, нэг жилийн дотор хамгийн олон урамшуулал авсан цагдаад офицер цол олгож байхаар хуульчилбал зүгээр...