sonin.mn
Тэртээ 1921 оны энэ өдөр “Цахилгаан тэрэгний хороо” нэртэйгээр байгуулагдаж байсан Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Өлзийхуяг,  Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Бямбаа, бэлтгэл  байгаа бригадын генерал Д.Энхбаатар болон тус ангийн үе үеийн удирдлага хамт олон, ахмад дайчид, бие бүрэлдэхүүн оролцож байна. 
 
Баярын хурлын үндсэн илтгэлийг ангийн захирагч хурандаа  Б.Бямбаа  тавьж, улмаар ангийн ахмад дайчдын төлөөлөл сэтгэгдлээ хэллээ. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагын байгууллагуудад үйлчлэх, Төрийн ёслолын болон Цэргийн төв эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ, хот, хөдөөгийн шуурхай дуудлага, ачаа тээврийн хангалт гээд энэ ангийнхны ажил дундаршгүй. Тэдний энэ л хийж ирсэн цаашид хийх ажил үйлсээр өнөөдөр салбарын бие бүрэлдэхүүн бахархан буй юм.  
 
Баярын арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажил, мэргэжилдээ амжилт гаргасан доорх алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд: Эх орны төлөө III хүндэт тэмдгээр ахлагч Д.Жаргалсүрэн, Л.Амартүвшин, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмаржав, Б.Ганцэцэг, дэд ахлагч Д.Лхагвасүрэн нарыг, Эх орны төлөө I хүндэт тэмдгээр ахлах ахлагч Б.Даваанямыг, Дайчин алдар III медалиар ахмад С.Сантогтох, Д.Орлом, С.Төмөрхүү, дэслэгч Ц.Цогтбаяр, ахлагч Х.Чулуун-Эрдэнэ нарын 7 алба хаагчийг, Дайчин алдар II медалиар хошууч Ж.Батбаяр, ахлах ахлагч Б.Бат-Өлзий, Ц.Ариунбат нарыг тус тус шагналаа. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Б.Цолмон, А.Цэрэнлхам,  Ж.Хишигдолгор нарын 7 алба хаагчийг, ЗХЖШ-ын жуух бичгээр хошууч Н.Од, ахлах ахлагч М.Даваажав нарыг тус тус шагнав. Түүхт ойн энэ өдөр Д.Оргилбаатар дэслэгч цол гардан офицерын эгнээнд орсон бол дэд ахлагч, Д.Жаргалсүрэн, Б.Цэрэнсамбуу, Б.Пүрэвжав, Б.Буянбаатар, Б.Мөнхбаяр нар ахлагч цол гардан авлаа.