sonin.mn
Хятад улсын бие даан хэрэгжүүлж буй нүүрснээс этанол үйлдвэрлэх төсөл энэ оны 9-р сард тус улсын Шанси мужийн Юй Линьд ашиглалтад орох бөгөөд  дэлхийд хамгийн томд тооцогдох тус үйлдвэрийн шугам нь жилд 500 мянган тонн этанол үйлдвэрлэх боломжтой гэнэ. Уг төсөл нь Хятад улсын эрчим хүч, үр тарианы нөөцийг баталгаажуулах, агаар мандлын бохирдлыг бууруулахад чухал стратегийн ач холбогдолтой аж.
 
 
Этанол буюу спиртыг амьдралд өргөнөөр хэрэглэдэг төдийгүй аж үйлдвэрийн үйлдвэрлэл зэрэг салбарт ч өргөнөөр ашигладаг. Жишээ нь этанолыг бензиний нэмэлт болгон ашиглах нь  чанарыг нь сайжруулж, тээврийн хэрэгслийн бохирдуулагч бодисын ялгаралтыг эрс багасгадаг. 
 
н.Уртнасан