sonin.mn
Хэдийгээр дэлхий нийт 5G сүлжээг бүрэн нэвтрүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай хэвээр байгаа ч энэ нь харилцаа холбооны технологийн цаашдын хөгжилд саад болохгүй. 5G сүлжээний дараагийн үе нь мэдээж 6G сүлжээ юм. Энэ сүлжээ хэзээ нэвтрэх, ямар онцлог шинж чанаруудтай болох нь одоогоор тодорхойгүй, холбоотой стандартууд нь албан ёсоор боловсруулагдаагүй байгаа ч зарим улс оронд 6G сүлжээний судалгааны ажлуудыг аль хэдийн хийгээд эхэлсэн. Технологийн хувьд 5G сүлжээтэй ижил боловч олон давуу талтай байх болно.
 
Хятадын инженерүүдийн академийн академич хэлэхдээ “Одоогоор ашиглагдаж байгаа сүлжээний хамрах хүрээ, зурвасын өргөн, сүлжээний хоцролт болон бусад техникийн үзүүлэлтүүд нь 6G сүлжээнд тохирохгүй. 6G сүлжээний техникийн гүйцэтгэл, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа болон бусад олон чиглэлээр үр ашигтай байхаар хөгжүүлж, судалж байна.
 
 
Зүүн өмнөд Азийн их сургуулиудын профессоруудын үзэж байгаагаар 6G сүлжээ нь дунд болон бага тойрог замын хиймэл дагуулын сүлжээ болон газрын 5G сүлжээг нэгтгэж хослуулан ажиллуулах нь зөв” гэж үзэж байгаа юм.
 
 
 
Энгийнээр хэлэхэд 6G сүлжээ нь зөвхөн газрын суурь станцуудад тулгуурлаад зогсохгүй Маскийн Starlink (Musk`s Starlink network) сүлжээ шиг сүлжээний дохиог дамжуулахын тулд бага тойрог замд байрладаг хиймэл дагуулуудад тулгуурладаггүй, харин ашиглагдах технологи, үнэ өртөг, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлыг хангахын тулд энэ хоёрыг хослуулан ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
 
Хуралд оролцогсдын үзэж буйгаар, Маск Старлинк гэх мэт хиймэл дагуулын холбоо нь зардлын хувьд тодорхой давуу талтай, үйлчилгээ үзүүлэх боломжтой боловч тэдгээр нь өөрийн гэсэн хязгаарлалттай байдаг тул хуурай газрын сүлжээг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс ирээдүйн 6G сүлжээ нь хосолсон технологи байх нь гарцаагүй. Гэвч хэчнээн хэрэглэгч сансрын холбооны үйлчилгээний төлбөрийг төлөхөд бэлэн, хэчнээн хэрэглэгч удахгүй 6G рүү шилжих хүсэлтэй нь тодорхойгүй байна.
6G сүлжээний явц нь зөвшилцөлийн түвшинд явж байна. Одоогийн байдлаар, энэ сүлжээ хамгийн багадаа хурд 1000 Gbps, саатал нь ердөө 0.1 ms буюу одоогийн 5G-гийн аравны нэгтэй тэнцэнэ гэж тооцоолж байна. Гэхдээ энэ бол зөвхөн онолын мэдээлэл юм.
 
Одоогоор Хятадад 5G сүлжээний доод холболтын хурд ойролцоогоор 1 Gbps байна. Мэдээлэл технологийн салбарт хамгийн ололт нь интернэтийн хурдыг нэмэгдүүлэх байх боловч энэ нь мэдээжийн хэрэг өндөр тариф дагалдах болно. 6G сүлжээ нь өнөөгийн хөгжил дэвшлийн хувьд харьцангуй хурдан байна. Хөгжингүй маш олон улс орон 6G технологийн судалгаанд асар их мөнгө зарцуулж байна. Хятад, Америк, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо энэ сүлжээнд ихээхэн хүчин чармайлт гаргасаар байна. 6G сүлжээний албан ёсны стандартыг гаргахад нэлээд хэдэн жил шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэсэн хэдий ч 2030 онд албан ёсоор арилжааны зориулалтаар ашиглаж эхэлнэ гэж салбарынхан ерөнхийд нь таамаглаж байгаа бөгөөд энэ нь ердөө найман жилийн дараа гэсэн үг. Мэдээжийн хэрэг 6G сүлжээг технологийн судалгаа, хөгжилд илүү чиглүүлэхийн тулд уг сүлжээг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох явдал хамгийн чухал юм.
 
 
Дохиолол холбооны лабораторийн хяналтын төхөөрөмж, сүлжээний инженер Б.Алтансүх
Эх сурвалж: "Ган зам" сонин