Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
 
Тус нислэгээр 134 зорчигч ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.