Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр: ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэл хотын хэмжээнд халдвар голомтлон гарсан болон халдварын эрсдэл бүхий газруудад гурван хоногт нийт 109,068 иргэнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд вирус илэрлээ. Одоогоор өмнөх 4 хүний ойрын хавьтлын 5 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийтдээ 11 тохиолдол илэрч байна" гэв.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдвар илэрсэн байршлууд нь :
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооБаянзүрх дүүргийн 26 дугаар хорооБаянгол дүүргийн 25 дугаар хорооСонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооХан-Уул дүүргийн 2 дугаар хорооЧингэлтэй дүүргийн 2 дугаар хороо аж.
Мөн хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний төвүүдийг энэ сарын 16-наас үе шаттай нээж
буй талаар УОК-ын гишүүн, Засгийн Газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг : "Засгийн газрын тогтоолоор, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа юм. Хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүн хомстож болохгүй учраас хүсний үйлдвэрлэл, түүнээс бараа татан авч жижиг дэлгүүрт түгээдэг бөөний төвийг нээх учиртай.
Гэхдээ иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах ёстой бөгөөд бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллана" хэмээн тайлбарлав.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Ene hed man eruul bga?
Ухаан хүрэхгүй юм аа, аргагүй суутнууд юм аа.
Eruil baina zuv ajillaj baina. Malnuud oilgoh gej zuderch baina
odoo bolioo ta nar shaasaar baital irged delguur oroh mongogui bolchloo sda
yg tiim
Kowidoor shaltaglaad ih alaitaj bna da
КОВИД яриад л түүгээрээ л амь зууж байгаа хэсэг бүлэг этгээдтэй боллоо. одоо эдгээрийгээ эмнэлэгт нь хэвтүүлж эмчлүүлээд эрүүл нийгэмд зүгээр амьдарцгаамаар байна. хийрхээд юу ярьж байгаагаа мэддэггүй дарга нартай боллоо.
Uneheer COVID geed ajilgui zalingaa abch baigaa ulsuud Covid hol horio ulam sunshrasai ingej amarah saikhan bn gej bn. Bas Covid geed mongo hiideg heseg buleg bi bolloo. Hol horiogoo tabi. 100,000 -d 6 ilerch baigaa bol. Europe-d 100,000 50 doosh buulgabal hol horiogoo boloh geed uzeed bn.
тасарсан тэнэгүүд ниитиин унаагүй байхад юуны зах орох вэ хүрэлсүхиин ждү хулгайн ачаар өндөг500 давлаа инфляц эвгүй боллоо шүү муулдаг хятадаа яах гэж байна аминд орно шүү
Өнөө үнэ өсгөвөл ална шүү гээд байсан Шударга өрсөлдөөний газар чинь хаачив?