Миний нэг найз байдаг юм. Тэр тийм ч царайлаг бүсгүй биш ч, түүний араас олон сайхан эрчүүд гүйдэг, мөн байгууллагынхаа шилдэг ажилтнуудын нэг. Түүний өмссөн, зүүсэн нь тийм ч чамин ганган, үнэтэй тансаг биш, энгийн нэг нүдээрээ инээсэн сайхан бүсгүй байдаг юм. Гэхдээ түүнийг онцолсон гол шалтгаан нь түүнтэй хамт байхаар яагаад ч юм нэг л сайхан тав тухтай, тайвшралыг олж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
Тэгээд л түүнд ямар нэг нууц байгаа эсэхийг ажиглахаар шийдэж билээ. Миний асуултын хариулт ердөө энгийн байлаа. Танил бүсгүй маань үргэлж инээмсэглэж, сайн сайхан зүйл ярьж, өөрийгөө зөв энергиэр хүрээлүүлдэгт гол учир нь байсан юм. Түүний яриаг ажиглавал тэр муу муухай зүйлийн талаар огт ярихгүй, харин хүсэл мөрөөдлийнхөө тухай, нийгэмд болж буй сайн сайхан зүйл, хэн нэгний амжилт бүтээлийн тухай ярина.
Бүсгүйчүүд олуулаа сууж байх үед хэн нэгнийг муулах үе бишгүй их гардаг. Харин тэр үед найз маань ярианд огт оролцохгүй чив чимээгүй л сууна. Дараа нь түүнээс энэ тухай лавлаж асуухад тэр маш их баярлаж байж билээ. Учир нь чи миний сайн галыг анзаарч харсан байна, баярлалаа. Амны билэгтэй байхаас л бүх зүйл эхэлж байгаа юм даа гээд л сайхан яриагаа үргэлжлүүлж гарсан юм.
Хүмүүс үргэлж л хүсэхгүй байгаа зүйлийнхээ тухай ярьж, түүндээ стрессддэг. Тэр нь эргээд нөгөө хүнээ үл мэдэгдэм байдлаар туйлдуулдаг. Түрийвчин дэх мөнгөө бодож нэг стрессдэнэ. Танихгүй нэгний өмссөн зүйлийг өөлж нэг стрессдэнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр мөрийг нь мөрлөх үед чанга хашгичиж стрессдэнэ. Энэ мэтээр алхам тутамдаа өөрийнхөө амьдралыг төвөгтэй болгож, хэрэггүй зүйлд өөрийнхөө сайхан зүйлээр ундарч, арвижиж байх ёстой эрч хүчийг бардаг билээ.
Тэрэнд ямар нэг бэрхшээл тулгарвал арга нь олдоноо л гэж хэлдэг. Арга байгаа болоод л асуудал тулгарч байгаа гэж өөрийгөө зоригжуулна. Тийм ээ, түүнд үнэхээр арга олддог. Асуудлаа аль хэдийн шийдчихсэн гүйж явдаг шүү. Найз маань надад нэг удаа даалгавар өгсөн юм. Тэр нь юу вэ гэхээр “Чи гэрээсээ
гараад ажилдаа очих хүртлээ чамтай зөрөх хүмүүсээс хэд нь инээмсэглэсэн царайтай зөрж өнгөрч байгааг анзаараарай” гэсэн юм.
Ингээд нэг өдөр тоолж гарлаа. Үнэхээр аймшигтай байсан гээч. Бараг бүх хүмүүс урвайсан, ярвайсан, муухай харсан, хөмсөгөө зангидсан байдалтайгаар зөрж өнгөрч билээ. Тэр үед надад аймшигтай санагдсан. Харин тэр дундаас цөөхөн хэдэн хүмүүс л үл мэдэг инээд цацруулан зөрж өнгөрсөн юм. Инээмсэглэн яваа хүн бүр үнэхээр хөөрхөн харагддаг юм билээ. Өөртөө хийсэн энэ бяцхан судалгааны дараа би ч бас инээмсэглэн явдаг хүмүүсийн нэг болсон.
Хүмүүс над руу гайхсан харцаар харсан ч хамаагүй, инээгээд л явах үед надаас ямар нэг гэрэлтэй зүйл эргэн тойрон руу цацраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Чин сэтгэлийн инээмсэглэл бүхний цаана сайн сайхан бодлууд байдаг. Хүн эхлээд оюундаа тунгааж, бие сэтгэлийн таашаал эдэлж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг. Тиймээс сайн зүйл бодож, сайн зүйл ярьж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг гэсэн үг.
Ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байдаг найзын маань нууц ердөө л ажил нь бүтэхгүй байхын аргагүй сайхан бодол тээдэг байсных юм билээ. Тэр одоо ч чанга чанга инээмсэглэн, амны билэгээрээ ажил үйлсээ бүтээж, өөрийгөө цэнэглэн гялалзаж явна.
Эх сурвалж: “Амьдрах Ухаан”
Сэтгэгдэл0
Сайхан яриа байна. Бүгдээрээ инээмсэглэж явъя. Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай. Листэндээ нэмэх Чиг чаг, чаг чиг Он цагийн хэлхээ... ▼ 2012 (277)▼ 11-р сар (4)БТ. Ганзо - Хайр даадаггүй охин A cool - Зүрхэнд A cool ft Заяа - Үнэтэй Mixx - Зориулаад ► 9-р сар (17) ► 8-р сар (24) ► 7-р сар (28) ► 6-р сар (15) ► 5-р сар (27) ► 4-р сар (27) ► 3-р сар (39) ► 2-р сар (60) ► 1-р сар (36) ► 2011 (407) Статистик... "Music, Songs, Lyrics" блог нээгдээд 692 хонож байна. 24オプション Бүх одод - Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай 2011 оны 03-р сарын 08, Нийтэлсэн QWERTY Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай Цэлмэг тэнгэрийн наран наадсан Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр Цэнгэл залуустай мөр зэрэгцээд Цэмцгэрхэн байгалиа чимж явахдаа Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай
Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай Цэмцгэрхэн байгалиа чимэж яваарай.
ßìàð ñàéõàí þì áý.......... Õ¿ì¿¿ñýý ýíý ýìýãòýé øèã ñòðåññã¿é àìüäàðöãààÿ. Èéì õ¿ì¿¿ñ Ìîíãîëä ìèíü îëîí îëîí áàéãààñàé.
harin tiimee haraal yuruul tavih ergeed har tolgoi deer buudag harin saikhan zuil yarij bichij bodoj baih ni ergeed ter hundee ergen toirondoo ch saihan amar amgalan orchniig burduuldeg ajil uils ch butemjtei baidag shuu ene bol yag unen amidraliin huuli yumdaa.
Хн..Болохгүй бүтэхгүй юмаа ярих ёсгүй юм байна.Бүгдээрээ сайхан байна,болж байна бүтэж байна гээд л сууцгаая.Нөгөө дээд хэд маань үүнийг л хүсэж байгаа.Өлсгөлөн ард түмэн элдэв юм нэхээд байхгүй сэтгэл хангалуун байхаас илүү сайхан юм хаана байна? Амьдрал нээрээ ямар сайхан юм бэ???!
Маш зөв Амьдралын өчүүхэн ч зүйлээс сэтгэлийн таашаал авч чаддаг байх их чухал Хүмүүсээс сайн сайхныг нь олж харж түүнд нь баярлаж явахад амьдрал утга учиртай сайхан байдаг шүү Бие биеээ хайрлаж дэмжиж явцгаая Сайны гэрэл гэгээ цацруулж явдаг хүн олон байгаасай Тэгвэл бид жаргалтай улс орон маань илүү хөгжилтэй байх болно
Sain bna uu. Iim saihan wm bichsen tand bayrlalaa. Bugdeeree odoonoos ehlen ineemseglen alhaj ooriigoo bolon orool busdad dulaan inerge hairlaj mongol ulsaa, mongol tumnee hogjuultsgeey. Ali negniigee haraan zuhsen, buruutgasan zuui bichihee bolie. Tiim wm bichij bhdaa ter hun ooroo ter uur hilen, muu inergedee horddog gedgiig sanaj yvtsgaay. Bid tsoohuulee shuu.
Ямар ч хүний ялангуяа Сайхан хүүхний мишээл шиг хүнийг баярлуулдаг мөн сайхан хүүхний хялалзах шиг хүнийр гомдоодог юм хорвоод ховор байдаг гэж Тэнгарийн дагина Дэ хатан номонд байдаг нь үнэн байна Хүүхнүүдээ үргэлж инээж байгаарай
гоё сургамжтай Юмаа Би ч бас инээмсэглэж явнаа баярлалаа
bainga ineegeed baival setgel medreliin uvchnii neg angilald bagtah uvchnuur onoshlogdono....
ямар ч зүйлийг зөв талаас нь харж ойлгож бай
ИНЭЭМСЭГЛЭСЭН ХҮН ЦӨӨН ТААРАЛДДАГ МӨНГӨТЭЙ НЬ ЯРВАГНААД МӨНГӨГҮЙ НЬ УРВАЙЖ ЯВАХАА БОЛЬЁ
bainga ineeh bish huntei yum yarihdaa ineemseglej yaridag manaihan...dadal zurshil bolson baidag
amar taiban baibal udaj ervvl bn shvv dee.
Сэтгэл сэргэчихлээ, баярлалаа. Нээрээ сүүлийн үед миний ажил бүтэл муутай байсан чинь хамгийн сүүлд хэзээ инээмсэглэснээ мартаж.
Harin tiim shuu, inemseglesen hun harahaar caanaa neg saihan baidgiin.
uram ogchloo. uneej ywnaa
үргэлж хов жив ярьдаг хүнээс хол яв. чамайг ч бас өөр хэн нэгэнд муулж суудаг юм
muu amalj baidag hun tuuniigee l hurtdeg buhniig harluulj gants ch butej baigaa umgui muu amalsan huniig ajiglaarai tiim hun hezeech deeshleh zayagui badag um
Hoimriin hyn ineehed yydnii hun maasaina gej neg yg baidag Ineemseglen yavaa mun ineej bgaa hyniig harsan hen ch ineene shyy