sonin.mn
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Т-116 чиглэлийн эргүүлийн офицер ахлах дэслэгч А. Мөнх-эрдэнэ жолооч цагдаа дэд ахлагч Э.Дэмбэрэлсүрэн нар 2019 оны 02.19ны 21:47 минутанд ирсэн БГД-н 1-р хороо "Эргэн дурсахуй" бааранд зодоон болж нэгэн иргэн ухаан алдсан гэх дуудлаганд түргэн шуурхай очиж шалгахад иргэн Г-гэгч нь иргэн М-тэй үл ойлголцох маргааны улмаас цохиж амь насын хохироосон гэмт хэрэг гарсан байсан бөгөөд уг этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж саатуулан баривчилж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.
Уг этгээд нь танхайн хэргээр ял эдлэж байсан бөгөөд шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан аж.