сонин mn
Өнөөдөр АН-ын гишүүд Улсын Дээд Шүүхийн гадаа жагсаал зохион байгуулна.
 
Тэгвэл С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын зүгээс Ардчилсан намын гишүүдийн тайван жагсаалыг үймүүлэх зорилгоор 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлж жагсаалыг үймүүлэхээр төлөвлөсөн байгаа аж.
 
Иймд Ардчилсан намаас зохион байгуулж буй тайван жагсаалыг хамгаалалтанд авч өгнө үү хэмээн тус намын хуульчид Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хүсэлт гаргалаа.