Ховд аймгийн баг "Алтан цом 2024"-ийн эзэн боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө.

2024.05.25 6

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа.

2024.05.25 2

Эмгэнэл

Улсын засуул, уртын дуучин Алтантулгын Ихзориг 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

2024.05.24 4

Гурав дахь олимпдоо оролцох “Алтан охин”

"Парис-2024" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад одоогоор Монголын хүндийн өргөлтийн спортоор цорын ганц эрхийг аваад буй гавьяат тамирчин М.Анхцэцэгийг онцолж байна.

2024.05.24 7

Улсын начин Т.Дүгэрдорж даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

2024.05.23 0

Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” энэ бямба гарагт болно

Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

2024.05.22 2

Хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршина

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл аж төрөх зорилгын хүрээнд “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд Хужирт байгалийн эрдэст усны брэнд хамтран ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана.

2024.05.21 1

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа.

2024.05.21 0

Допингод дөрлүүлсэн үндэсний бөх

Үндэсний бөхийн тухай дахиад л бичмээр санагдлаа. Өөрөө барилдаггүй ч жирийн сонирхогч олон байдаг.

2024.05.21 30

“Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна

“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана. Тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ. Энэ жил 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

2024.05.20 1

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов.

2024.05.20 3

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

2024.05.20 0

Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын зургаан бөх барилдана

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

2024.05.20 1

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ үзүүлж эхэллээ

Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлтийн ёслол болов.

2024.05.17 2

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа

НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ.

2024.05.16 0