Норвегийн шатарчин Магнус Карлсен блиц төрлийн ДАШТ-нд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Х нийгмийн сүлжээн дэх Take Take Take төслийнхөнд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьсан байна.
Тэрбээр хувцаслалтын тогтсон дүрэм журмыг зөрчсөний учир Нью-Йоркт болж буй түргэн тоглолтын ДАШТ-нээс хасагдсаныхаа дараа мэдэгдэхдээ “цаашид Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ зохион байгуулах тэмцээнүүдэд оролцохгүй” гэсэн юм.
Үүний дараахан ФИДЕ-гийн Ерөнхийлөгч Аркадий Дворкович хэлэхдээ “блиц төрлийн ДАШТ-ий үеэр мөрдөх хувцаслалтын дүрмийг хөнгөвчлөх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна.
“Би юутай ч Нью-Йоркт нэг өдөр тоглоод үзнэ, хэрвээ амжилттай болбол дараагийн өдөр үргэлжлүүлэн тоглоно” гэж М.Карлсен ярьжээ.
Өдгөө 34 настай тэрбээр сонгодог шатрын дэлхийн 16 дахь аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж байна. 2022 онд Карлсен аварга цолоо хамгаалах тоглолтыг Оросын шатарчин Я.Непомнящийтай хийхээс татгалзсан юм.Тэрбээр рапид төрлөөр ДАШТ-нд зургаан удаа, блиц төрлөөр долоон удаа түрүүлжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл6
Оросын явуулагаар хувцасыг нь өөчилж гоочло н хасаад, орос пацаан түрүүлсэн ш дээ. Энэ ор осууд ер нь дэндүү балайрахымаа !
Ёстой шалгаран. Энэнд Орос ямар ч хамаагүй.
Америкд болж байгаа тэмцээн шүү дээ.
Чадахгүй байж покёр тоглосоор байгаад мөнгөгүй болчихсон юм чинь энэ блицэнд оролгүй хаашаа зайлах вэ дэ энэ Карлсён !
Тамирчдын сэтгэл зүйтэй холбоотой юм шүү дээ. Дүрмийг оросууд биш дэлхийн шатрын холбоо баталдаг юм. Оюуны спорт намбалаг бөгөөд ихэмсэг байх ёстой. Дэлхийн аварга гэхээр бааварлах эрхгүй.
оюун ухааны спорт намбалаг намуун зоолон тувшин тогтуун байх ёстой.