Биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнууд чуулж байна

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнуудын мэргэжил, арга зүйн сургалт ҮБХИС-ийг түшиглэн явагдаж байна.

2024.12.12 0

Үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртжээ

Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ.

2024.12.12 1

Хамгийн их орлоготой авто уралдаанчдын жагсаалтыг нийтэлжээ

Өнгөрсөн улиралд 75 сая долларын орлого олсон “Ред Булл” багийн авто уралдаанч, Нидерландын Макс Ферстаппен “Формула-1” ангиллын цуврал уралдаануудад оролцогчдын дотроос хамгийн өндөр цалин хөлс, урамшууллыг авсан тухай Форбес сэтгүүлд бичжээ.

2024.12.12 0

Умард Солонгосын хүндийг өргөгчид дэлхийн дээд амжилтуудыг эвджээ

Бахрейн улсын нийслэл Манама хотод болж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг хүртэлх жинд БНАСАУ-ын эмэгтэй тамирчин Ким Иль Гён даваа гарагт дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

2024.12.11 6

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөнө

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна.

2024.12.11 0

Цэцэг сумын 100 жилийн наадмын түрүү бөх Б.Бат-Өлзий

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.Энэ удаа Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.

2024.12.11 4

Энэ жилийн “Бөртэ чоно”-ын цомыг хэн хүртэх вэ

Монголын үндэсний олимпын хорооноос 2003 оноос хойш уламжлал болон зохион байгуулдаг оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно 2024” наадмын шагналын эзэд тодроход хэдхэн хоног үлджээ. Энэ удаа тус наадмын шилжин явах цомыг хүртэх магадлалтай дөрвөн тамирчныг онцолж байна.

2024.12.10 7

Т.Ариунзаяа “ТОКИО-2024” их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин өрсөлдөж байна

2024.12.07 3

Шашны холбогдолтой үг бүхий тууз зүүсэн хөлбөмбөгчинд сануулга өгчээ

ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 5. /ТАСС/. Багийн ахлагчийн туузан дээрээ шашны холбогдолтой үг бичсэн Английн хөл бөмбөгийн шигшээ баг ба “Кристал Палас” багийн хамгаалагч Марк Гехи хоёр дахь удаагаа шийтгэл хүлээлгүй өнгөрсөн тухай The Times сонинд бичжээ.

2024.12.05 5

Монгол Улсад Кураш бөхийн ДАШТ болж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болж байна.

2024.12.05 5

Хөл бөмбөгийн ДАШТ-2034 нэгдүгээр сард болно

Хөл бөмбөгийн 2034 оны ДАШТ-нийг Саудын Арабад явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд агаарын хэмээс шалтгаалан зуны улиралд бус харин нэгдүгээр сард зохион байгуулах боломжтой гэж The Times сонинд бичжээ

2024.12.05 0

Гукеш, Ли Дижэн нар тав дараалан хайнцлаа

СИНГАПУР, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /ТАСС/. Даваа гарагт амарсан Хятадын шатарчин Дин Лижэн, Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу нар мягмар гарагт болсон дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын 7 дугаар өрөгт дахин хайнцлаа.

2024.12.05 3

Жүдо бөхийн “ТОКИО-2024” их дуулгад өрсөлдөнө

Япон нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7, 8- ны өдрүүдэд болно.

2024.12.04 2

“Бөртэ Чоно 2024" спортын тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Монголын үндэсний олимпын хорооны Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно 2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19 ны өдөр Улсын драмын эрдмийн театрт зохиогдох билээ.

2024.12.03 0

Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртлээ

Их Британи улсын Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-нд болсон бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэв.

2024.12.02 2