АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси пенальтийг тооцохгүйгээр оруулсан гоолын тоогоор Саудын Арабын “Аль-Насра” багийн португал довтлогч Криштиану Роналдуг гүйцжээ.
Олон улсын тусгай олимпын бүсийн хурал Монгол Улсад болж байна. Хуралд оролцохоор Олон улсын тусгай олимпын хорооны тэргүүн Мэри Дэвис болон бүсийн захирлууд манай улсад иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хорооны тэргүүн, бүсийн захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Эвт чулуу ХХК-иас шинэхэн гарди Нямдоржийн Өсөхбаярт 2 давхар 154м2, эдэлбэр газар бүхий 4 өрөө хаусаар мялаав.
Баянхонгор аймгаас 76 жилийн дараа Улсын баяр наадамд түрүүлж, түүхэн амжилт үзүүлсэн Жинст сумын харьяат, УЛСЫН АРСЛАН Э.Батмагнайд Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus-600 автомашин бэлэглэлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.
Дархан аварга Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг хүндэтгэн түрүү бөхийн шагнал гардуулав
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Дархан Аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Наранбаатарыг шилдээд, барьцгүй хавсарч даван, уран барилдаан үзүүлж, наадамчин олноо баясгалаа.
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан М.Бэлгүтэйтэй барилдав.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хамгийн гэнэтийн эргэлт тавын даваанд тохиолоо. Аймгийн арслан Н.Наранбаатар улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулж, улсын начин цолны болзол хангав.
Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд 195 хурдан соёолон уралдлаа.
Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчилж, сайжруулалт хийж сольсон билээ.Энэхүү шинэчлэлийн хүрээнд баяр наадмын өмнө өнгөрсөн 6 дугаар сард хиймэл бороо оруулж бөхчүүд нээлттэй бэлтгэл хийх боломжоор хангасан.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож байна.
Монголын ард түмэндээ, хөлбөмбөгийн төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн тамирчид, хөлбөмбөг сонирхогчиддоо Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.