Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж, батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс санаачлан зохион байгуулах “ҮНДЭСНИЙ БӨХ БА ЁС ЗҮЙ” сэдэвт уулзалт ярилцлага 2024.05.28-ны мягмар гариг буюу өнөө орой 18:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв.
“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө.
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа.
Улсын засуул, уртын дуучин Алтантулгын Ихзориг 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
"Парис-2024" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад одоогоор Монголын хүндийн өргөлтийн спортоор цорын ганц эрхийг аваад буй гавьяат тамирчин М.Анхцэцэгийг онцолж байна.
Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл аж төрөх зорилгын хүрээнд “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд Хужирт байгалийн эрдэст усны брэнд хамтран ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа.
Үндэсний бөхийн тухай дахиад л бичмээр санагдлаа. Өөрөө барилдаггүй ч жирийн сонирхогч олон байдаг.